Монгол Улсын эдийн засгийн байдал хүндэрч, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улс Олон улсын валютын сангийн "Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүйд хүрч байгаа тухай мэдэгдэх бор шувуу сүүлийн үед нисэх болсон. Түүгээр ч зогсохгүй "Оюутолгой”-н далд уурхайн 5.4 тэрбум долларын өртөг бүхий өргөтгөлийн ажлыг үргэлжлүүлэхээр "Рио Тинто” групптэй нууц хэлэлцээр хийж зээл авах тухай яригдаж байв. Ингэж "амь тариа” залгуулах арга хэмжээ авахгүй бол Ч.Сайханбилэгийг огцруулах хүртэл асуудал яригдаж эхэлсэн юм.
Тэгвэл суудлаас нь унагах тухай яригдсан энэ үед Ч.Сайханбилэгийн урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд ноён Нарендра Моди Монгол Улсад айлчиллаа. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди анх удаа Монгол Улсад айлчилж байгаа нь энэ юм. Ийнхүү айлчлалын хүрээнд соёл, хүмүүнлэг, батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсролын чиглэлд хэд хэдэн санамж бичиг, хэлэлцээрт хоёр орны Ерөнхий сайд нар гарын үсэг зурсан юм.
Түүнчлэн хоёр улсын Ерөнхий сайд Монгол Энэтхэгийн стратегийн түншлэлийн тухай хамтарсан мэдэгдэл зурлаа. Мөн энэ үеэр Монгол Улсын Гадаад хэргийн яам, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Гадаад хэргийн яам хооронд хамтран ажиллах тухай, Ялтан шилжүүлэх тухай хоёр улсын хооронд санамж бичиг байгуулах тухай, Агаарын харилцааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Соёлын салбарт 2015-2018 он хүртэл хамтран ажиллах тухай санамж бичиг, Монгол, Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулах тухай, Уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллах тухай, Кибер аюулгүй байдлын сургалтын төв байгуулах тухай, Малын эрүүл мэнд, сүүний чиглэлээр хамтран ажиллах тухай, Сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг, Монгол Улсын ҮАБЗ, Энэтхэг улсын ҮАБЗ хоорондын хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг, Хил хамгаалал, хилийн дэглэм сахиулах тухай, Хавдар судлалын Үндэсний төв, Энэтхэгийн Тата момера төв хоорондын хамтын ажиллагааны тухай санамж бичгүүдэд тус тус гарын үсэг зурлаа. Мөн хоёр 2016-2020 он хүртэл хамтран ажиллах Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан.
Ийнхүү хэлэлцээрүүдэд гарын үсэг зурсны дараа Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди УИХ-ын хүндэлтгэлийн чуулганд үг хэлсэн юм. Тэрбээр энэ үеэрээ Энэтхэг улсын Засгийн газраас Монгол Улсад нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсноо мэдэгдсэн. Ингэснээр Ч.Сайханбилэг түр ч гэсэн амсхийх боломжтой боллоо гэж олон нийт харж байна. Харин хөнгөлөлттэй зээл хэлбэрээр орж ирэх энэ мөнгийг зөв зүйтэй зарцуулаасай хэмээн олон нийт санаа зовниж байна. Учир нь зээл аваад тэтгэмж, оюутны 70 мянга тараах зэрэгт зарцуулбал дэмий хэмээн олон нийт дүгнэж байгаа юм. Олон нийтийн сүлжээгээр энэ асуудал яригдаж, энэтхэгчүүдийн зарим Ерөнхий сайдаа ч буруутгаад амжсан харагдана лээ.
Хэдийгээр шүүмжлэл дагуулсан ч Ч.Сайханбилэгийн урилга хоосон байсангүй. Ямартай ч тэр Энэтхэгийн Ерөнхий сайдыг улсдаа айлчлахыг урьснаар нэг тэрбум ам.долларын зээл авч Засгийн газар цалин тавих мөнгөгүй болсон гэдэг яриаг түр ч болов намжааж чадахаар боллоо.
С.НАРАН
Эх сурвалж http://www.info.mnТэгвэл суудлаас нь унагах тухай яригдсан энэ үед Ч.Сайханбилэгийн урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд ноён Нарендра Моди Монгол Улсад айлчиллаа. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди анх удаа Монгол Улсад айлчилж байгаа нь энэ юм. Ийнхүү айлчлалын хүрээнд соёл, хүмүүнлэг, батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсролын чиглэлд хэд хэдэн санамж бичиг, хэлэлцээрт хоёр орны Ерөнхий сайд нар гарын үсэг зурсан юм.
Түүнчлэн хоёр улсын Ерөнхий сайд Монгол Энэтхэгийн стратегийн түншлэлийн тухай хамтарсан мэдэгдэл зурлаа. Мөн энэ үеэр Монгол Улсын Гадаад хэргийн яам, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Гадаад хэргийн яам хооронд хамтран ажиллах тухай, Ялтан шилжүүлэх тухай хоёр улсын хооронд санамж бичиг байгуулах тухай, Агаарын харилцааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Соёлын салбарт 2015-2018 он хүртэл хамтран ажиллах тухай санамж бичиг, Монгол, Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулах тухай, Уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллах тухай, Кибер аюулгүй байдлын сургалтын төв байгуулах тухай, Малын эрүүл мэнд, сүүний чиглэлээр хамтран ажиллах тухай, Сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг, Монгол Улсын ҮАБЗ, Энэтхэг улсын ҮАБЗ хоорондын хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг, Хил хамгаалал, хилийн дэглэм сахиулах тухай, Хавдар судлалын Үндэсний төв, Энэтхэгийн Тата момера төв хоорондын хамтын ажиллагааны тухай санамж бичгүүдэд тус тус гарын үсэг зурлаа. Мөн хоёр 2016-2020 он хүртэл хамтран ажиллах Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан.
Ийнхүү хэлэлцээрүүдэд гарын үсэг зурсны дараа Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди УИХ-ын хүндэлтгэлийн чуулганд үг хэлсэн юм. Тэрбээр энэ үеэрээ Энэтхэг улсын Засгийн газраас Монгол Улсад нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсноо мэдэгдсэн. Ингэснээр Ч.Сайханбилэг түр ч гэсэн амсхийх боломжтой боллоо гэж олон нийт харж байна. Харин хөнгөлөлттэй зээл хэлбэрээр орж ирэх энэ мөнгийг зөв зүйтэй зарцуулаасай хэмээн олон нийт санаа зовниж байна. Учир нь зээл аваад тэтгэмж, оюутны 70 мянга тараах зэрэгт зарцуулбал дэмий хэмээн олон нийт дүгнэж байгаа юм. Олон нийтийн сүлжээгээр энэ асуудал яригдаж, энэтхэгчүүдийн зарим Ерөнхий сайдаа ч буруутгаад амжсан харагдана лээ.
Хэдийгээр шүүмжлэл дагуулсан ч Ч.Сайханбилэгийн урилга хоосон байсангүй. Ямартай ч тэр Энэтхэгийн Ерөнхий сайдыг улсдаа айлчлахыг урьснаар нэг тэрбум ам.долларын зээл авч Засгийн газар цалин тавих мөнгөгүй болсон гэдэг яриаг түр ч болов намжааж чадахаар боллоо.
С.НАРАН
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9612
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих