Манай улс энэ онд 19.5 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж улсын төсөвтөө суулгаж өгсөн. Энэ нь өнгөрсөн оныхоос 11.9 сая тонноор бууруулан тооцсон үзүүлэлт бөгөөд уул уурхайгаас тэр дундаа нүүрсний экспорт, зэсийн баяжмалаас улсын төсөвт төвлөрөх мөнгөн дүнг бодьтой тооцох шаардлага үүсэж байгааг эдийн засагчид төсвийн тодотголтой холбон тайлбарлаж байгаа.
Тиймээс энэ онд манай улс нүүрсний экспортын хэмжээг эдийн засгийн тодорхой судалгаан дээр үндэслэн нэлээд бууруулан тооцох шаардлага үүссэн. Манай улс төсөвт тусгаснаараа бол өнгөрсөн сарын байдлаар 4.9 сая тонн нүүрс эскпортлох төлөвлөгөөтэй байсан ч дөнгөж 3.2 сая тоннд хүргэсэн тухайгаа салбарынхан онцолсон.
Харин урин дулааны цаг ирж байгаатай холбогдуулан энэ сараас нүүрсний экспорт нэлээд сэргэх хандлага ажиглагдаж эхэлсэн бөгөөд энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Монгол улс 291 тэрбумын орлогыг нүүрсний салбараас олоод байгаа юм.
Мөн манай улсын нүүрсний экспортын 96 хувийг дангаараа бүрдүүлдэг урш хөрш хил дагасан гангийн үйлдвэрүүдээ сэргээх, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх бодлого бариж байгаа тул экспорт цаашид хэт буурах үзэгдэл үүсэхгүй гэж салбарынхан тайлбар хийгээд байгаа.
Олборлолтын тухайд оны эхний улиралд 6.7 сая тоннд хүргэсэн бол өнгөрсөн дөрөвдүгээр сард харьцангуй сэргэж, 9.2 сая тоннд хүргээд буй өөдрөг мэдээлэлтэй байна.
Эндээс харвал, уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын нэлээд хэсгийг эзэлж, улсын төсвийн гүйцэтгэлд тэр хэрээрээ хүндхэн ачаа үүрдэг нүүрсний олборлолт, борлуулалтын хэмжээ урин дулааны цагт нэмэгдэх хандлага ажиглагдахаар байна.
Ж.Мядагбадам
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих