2014 оны 12-р сард БНХАУ-н ӨМӨЗО-ны Хөх хотод "Монгол, Орос, Хятад гурван улсын таван орны аялал жуулчлалыг зохицуулах анхдугаар хуралдаанаас Аугаа эх орны дайны ялалтын 70-н жилийн ой,Монгол улс,БНХАУ ,ОХУ-н хил дамнасан аялал жуулчлал болон "Тал нутгийн торгоны зам”-ын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүүс нутгуудад аяллын маршрутыг бий болгох ,бүтээгдэхүүнүүдийг идэвхитэй хөгжүүлэх хүрээнд "Эв найрамдал тал нутгийн торгоны зам” гурван улсын авто аялалыг зохион байгуулахаар болсон.11 машин 30-н хүний бүрэлдэхүүнтэй энэ аялал 5-р сарын 15-наас Алтанбулгийн боомтоор Монгол улсын нутаг дэвсгэрт орж ирж аялсаар өнөөдөр Дорнод аймагт хүрэлцэн ирлээ.Аялалын баг 5-р сарын 20-нд Хавиргын боомтоор БНХАУ-д нэвтрэх юм.Энэхүү авто аялалыг ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын газар,Манжуурын Аялал жуулчлалын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Дорнод аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, ОХУ-н Өвөр байгалийн хязгаарын аялал жуулчлалын газар зэрэг байгууллагуудаас хамтран зохион байгуулж байгаа юм байна.Аялал нь Манжуур, Зайбайказак, Чита, Улаан-Үүд, Эрхүү, Улаанбаатар, Хэнтийн Дадал, Чойбалсан, Хайлаар, Манжуур гэсэн чиглэл маршрутаар 13 хоног 5000 км аялах юм.
dornod.net
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9665
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих