УИХ-аас Р.Бурмаа гишүүнээр ахлуулсан Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн ажлын хэсгийнхэн төслөө боловсруулж дуусаад байгаа юм байна. Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуулийг хамтад нь Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөлд багтаасан байгаа юм. Хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээс өмнө иргэний нийгмийн байгууллага, парламентад суудалгүй намуудын төлөөллийн байр суурийг сонсож буй аж. Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл дээр парламентад суудалтай намууд сонгуулийн тогтолцоон дээр байр суурь зөрчилдөж буй. Сонгуулийн тогтолцоог холимогоор явуулах саналыг хуулийн төсөлд тусгасан бол Ардын намын зүгээс мажоритари тогтолцоо руу явах ёстой гэдэг зүйлийг ярьж байгаа.
Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаа хэлэхдээ улс төрийн намын санхүүжилт дотроо сонгуулийн, улс төрийн намын санхүүжилт гэж хуваагдаж байгаа, санхүүжилтийн асуудлыг нэлээд нарийвчлан зохицуулсан гэсэн. Мөн сонгуулийн зардлыг багасгах асуудлуудыг тусгасан аж. Энэ нь мөнгөтэй хүн сонгуульд ялалт байгуулах бус, гарааны ижил нөхцөлтэйгээр эхлэх боломжийг бүрдүүлнэ гэж ажлын хэсгийнхэн үзсэн байна.
Ц.Нандин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих