Хөлбөмбөгийг хөдөө орон нутагт хөгжүүлэх бодлогын хүрээнд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан 21 аймгийн аварга шалгаруулах "Үндэсний цом-2015″ тэмцээний шигшээ тоглолтууд амжилттай явагдаж, аваргаа тодрууллаа.
Хүрэл медалийн төлөө энэ жилийн "Үндэсний цом”-ын шигшээ тоглолтын нээлтийн тоглолтод учраа таарсан Дархан-Уул, Дорнод аймгууд өрсөлдөж, 3:1 харьцаагаар Дорнод аймгийн шигшээ баг хүрэл медалийн эзэд боллоо. Дорнод аймгийн шигшээ баг 2013 онд "Үндэсний цом”-ын тэмцээний анхны ялагч болж байсан түүхтэй.
Харин аваргын алтан медалийн төлөө Увс, Сэлэнгэ аймгийн шигшээ багууд хүч үзэн, 2:1 харьцаагаар Сэлэнгэ аймгийн хөлбөмбөгчид ялснаар 2015 оны үндэсний цомын эзэд болсон бол Д.Лхүмбэнгарав дасгалжуулагчтай Увс аймгийн шигшээ баг "Үндэсний цом-2015″ тэмцээний мөнгөн медалийн эзэд болов.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих