Дорнод аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хянган аймгийн Улаан хотын Ажил мэргэжлийн дээд сургуультай хамтарч ажилладаг. Гурван жилийн хугацаатай хамтарч ажиллах гэрээнд Дорнод МСҮТ-ийн захирал Л.Хишигтогтох, Хянган аймгийн Ажил мэргэжлийн дээд сургуулийн захирал Лиан Фи Шен нар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 7-нд гарын үсэг зурсан бөгөөд энэ дагуу оюутан солилцооны хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн байна. Эхний ээлжинд Дорнодын МСҮТ-өөс барилгын нарийн мэргэжлээр 18 оюутан хоёр багшийн хамт Хянган аймгийн Ажил мэргэжлийн дээд сургуульд сурч байна. Тэд нэг жилийн хугацаанд барилгын өрөг угсрөлт, засал чимэглэл, мужаан, бетон арматурчны мэргэжлээр дадлагажаад ирэх аж.
Хамтран ажиллах гэрээний дагуу багш суралцагчдын сургалт, дотуур байрын төлбөрт шаардагдах зардлын 50 хувь болох 17,2 сая төгрөгийг Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар Аймгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих