"Нюанс” хамтлагийн дуучин М.Амарсанаа нэг хүү, хоёр охинтой өнөр бүлийн өрхийн тэргүүн бөгөөд саяхан гэр бүлийн нандин хөргөө олонд дэлгэжээ.
Түүний гэргийг М.Одончимэг гэдэг. 20 гаруй жилийн өмнө хурим найраа хийж байсан тэдний хайр дурлалын түүх саалийн ферм дээр анх танилцах үеэс нь эхэлсэн гэнэ. Дуучин залууг аравдугаар ангиа дүүргэх жил эхнэр нь Дорнодын хивсний үйлдвэрт ажиллахаар ирсэн бөгөөд төд удалгүй дотносож, гэр бүл болсон байна.
Амараа айлын ганц хүү учраас олон хүүхэдтэй өнөр айл болохыг хүсдэг байжээ. Эхнэрт нь түүний зовлонг сөрж, жаргалыг даах сэтгэлийн тэнхээ хамгийн ихээр таалагдсан бол Амараа эхнэрийнхээ аливаад тууштай, хэнийг ч ялгаварлахгүй хүндэлдэг, бусадтай нээлттэй, тусархуу занд нь татагдсан хэмээн хуучилжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих