УИХ дахь МАН-ын бүлэг Тусгай хяналтын дэд хороог хуралдуулж Шадар сайдыг тагнаж чагнасан асуудлыг хэлэлцэх ёстой гэж үзэж  чуулганы хуралдаанаас завсарлага авсан. Одоо Тусгай хяналтын дэд хорооны дарга С.Батболдын өрөөнд тус дэд хорооны гишүүд Шадар сайдыг тагнасан гэх асуудалтай холбогдуулан хуулийн байгууллагаас ирсэн материалтай танилцаж байна. Ийнхүү дэд хорооны гишүүд тодорхой мэдээлэлтэй болсныхоо дараа хурлаа хийх нь зүйтэй гэж үзжээ. Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнах ажиллагаанд Н.Номтойбаяр сайд оролцсон гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор Н.Номтойбаяр сайд Тусгай хяналтын дэд хорооны хуралд оролцох хүсэлт гаргалаа. Тэрээр энэхүү хүсэлтээ дэд хорооны дарга С.Батболд гишүүнд өглөө.

eagle.mn