Улсын Их Хурлын гишүүн Х. Болорчулуун чуулганы завсарлагаанаар
тойргийнхоо иргэдтэй хийх уулзалтаа энэ сарын 9-ны өдөр Дорнод аймгийн
Хөлөнбуйр, Булган сумаас эхлүүллээ.
Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун Хөлөнбуйр суманд ажиллахдаа сумын удирдлага, иргэдийн төлөөлөгчидтэй уулзаж хууль, тогтоомжийг сурталчлан таниулахын зэрэгцээ хуулийн хэрэгжилтийн талаар санал бодлыг нь сонсож байна.
Хөлөнбуйр сумын удирдлагууд Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуунд сумынхаа аж байдал, шинээр баригдаж байгаа 20 айлын амины хашаа, байшингийн эхний ээлжинд ашиглалтанд ороход бэлэн болоод байгаа хэсгийг танилцуулав. Х.Болорчулуун гишүүн, цаашид дэд бүтцийг хэрхэн төлөвлөх, барилгын ажлыг богино хугацаанд чанартай дуусгах, орон сууцны бага хүүтэй зээлд хамрагдах боломжийн талаар зөвлөгөө өглөө. Мөн сумын хүн эмнэлгийн эмч, ажилтнуудтай уулзах үеэр эмнэлгийн өргөтгөл барих болон шинээр авах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн санхүүжилтийн талаар санал бодлоо солилцов.
Түүнчлэн улсын хэмжээнд 2014 онд 0 өртөгтэй олон тооны барилгын ажлын төсөв царцаагдаад байгаа энэ үед эрхэм гишүүн өөрийн биеэр хөөцөлдөж улсын төсөвт хөрөнгийг нь суулгасан Хөлөнбуйр суманд баригдаж байгаа биеийн тамирын заал, цэцэрлэгийн барилга, Хэрлэн голын төмөр бетон гүүр барих ажлын явц байдалтай танилцсан юм. Тэрээр сумын цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах явцдаа тус цэцэрлэгт гүний худаг гаргах, хүүхэд багачуудын тоглоомын асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдэв. Үүний дараа сумын жижиг, дунд үйдвэрлэл хөгжүүлэх сангаас зээл аван ажиллаж байгаа пено блокны үйл ажиллагаа явуулж байгаа зарим иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонслоо.
Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун сумын соёлын төвд иргэд хөдөлмөрчидтэй хийсэн уулзалтынхаа эхэнд 2013 оны хавар, намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа дэлгэрэнгүй танилцууллаа. Тэрээр, улс эх орон, нийт ард иргэдийн үндсэн эрх ашгийг шууд утгаар тусгадаг байгалийн баялаг, ашигт малтмалтай холбоотой хуулиудын талаар өөрийн дуу хоолойг хүргэж ажилласны зэрэгцээ Дорнод аймгийн иргэдийн амьдрал, нийгмийн хөгжилд ахиц нөлөө үзүүлэх Газрын тосны тухай хуулийн Ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаагаа дуулгав. Мөн өөрийн санаачлагаар Дорнод аймгийн эрчим хүч, дэд бүтцийн гэрэлтүүлгийн хөрөнгө оруулалтыг төсөвт суулгуулж, аймгийн төвд давж заалдах шатны шүүх байгуулах асуудлыг шийдвэрлэхэд идэвх санаачлагатай ажилласан зэрэг хийж хэрэгжүүлж байгаа олон ажлаа танилцуулсан юм. Мөн сумын ирээдүйн бүтээн байгуулалт, нэн ялангуяа Эрчим хүчний яамны багцаас хэрэгжүүлж байгаа шинэ хорооллын дэд бүтцийг бий болгоход Чойбалсан, Дашбалбар сумдад нийт 550 сая төгрөгийн ажил улсын төсөвт суулгасантай адилаар жишиг хороололын дэд бүтцийг шийдвэрлэх хөрөнгө оруулалтыг төсөвт суулгах боломжтойг сумын иргэдэд дуулгаж, энэ тал дээр сум орны иргэд өөрсдөө санаачлагатай ажиллахыг хүсч, иргэд хөдөлмөрчдийн сонирхсон асуултанд хариуллаа.
Дараа нь Х.Болорчулуун гишүүн өөрийн ажил амьдралын гараагаа эхэлж байсан Булган сумын иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт зохион байгууллаа. Тэрээр уулзалтын үеэр өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа тавьж, тус сум 2013 оны намар хээрийн түймэрт малын бэлчээрийнхээ 60 шахам хувийг алдаж, олон айл гамшигт өртсөн тул хаврын энэхүү тарчиг цагт сумынхаа малчдад 40 тонн малын тэжээл, хивэг хандивлаж байгаагаа дуулгасан юм. Мөн их, дээд сургуулиа төгсөөд сумандаа тогтвор сууршилтай ажиллах тус сумын уугуул гурван оюутны сургалтын төлбөрийг хариуцахаа мэдэгдэв. Түүнчлэн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 80-100 сая төгрөгийн зээлийн төсөл олгоход дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Улсын Их Хурлын гишүүний ажлын баг Цагаан-овоо, Сэргэлэн, Баянтүмэн, Чойбалсан, Гурванзагал сумдад ажиллахаар хөдөллөө.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=492
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих