Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төвийн
нутгийн өмнөд хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас,
нойтон цас, говийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи хойноос
секундэд 5-10 метр, төв болон говийн нутгийн зарим газраар секундэд
12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар
3-8 градус хүйтэн, Дархадын хотгороор 3 градус хүйтнээс 2 градус
дулаан, говийн нутгийн зүүн хэсгээр 14-19 градус, говийн бүс нутгийн
баруун хэсэг болон зүүн зүгийн нутгаар 9-14 градус, бусад нутгаар 4-9
градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг.
Хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд
6-11 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг.
Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас
орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн өмнөд
хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увснуурын хотгор, Идэр, Тэс
голын саваар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, Алтайн
өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан, бусад
нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг.
Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр хур тунадас,
нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим
газраар секундэд 12-14 метр хүрч, зөөлөн цасан шуурга шуурна. Дархадын
хотгороор шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2
градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10
градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ.
Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас орно.
Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-6 градус хүйтэн,
өдөртөө 9-14 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ.
Шөнөдөө цас орохгүй, өдөртөө бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс
секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус
дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг.
Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи
зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14
метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3
градус дулаан, өдөртөө 8-13 градус, нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 2-7
градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.