Хүний бие, хийж буй үйлдэл зэрэг өөрсдийнх нь талаар олон янзын мэдээллийг агуулж байдаг. Хүний зан ааш, араншингийн бяцхан нууцууд хүртэл тэдний дадал зуршилд ч мөн хадгалагдан гаднаа илэрсээр байдаг.
Ямарваа тэмцээн тулаанд орж буй хүн өрсөлдөгчөө гэмтээхгүйн тулд өөрийн мэдэлгүй л гараа атгасан байдаг. Гэтэл хүн яаж гараа атгаж, зангидсан байгаагаас хамааран түүнийг ямар зан араншинтай, цаашлаад түүний дотор юу нуугдаж байгааг илчлэх бүрэн боломж байдаг төдийгүй таны төсөөлснөөс ч их зүйлийг хэлэх аж. Тэгвэл таныг зангидсан гараар тань шинжье.
1. Сайхан сэтгэлтэй, эрч хүчтэй, хөгжилтэй, сэргэлэн цовоо, тусархуу зантай хүмүүс
Хэрвээ та гараа зангидахад эрхий хуруу чинь долоовор хурууг дарсан байрлалтай байвал таныг хөгжилтэй, эрч хүчтэй, заримдаа адал явдалд дуртай гэдгийг илтгэх аж.
Та маш сайн хошин шогийн мэдрэмжтэй, үргэлж хэн нэгний сэтгэл санааг өргөж, өөдрөг болгож баясгаж явдаг. Та маш сайхан сэтгэлтэй төдийгүй ямар ч хүнд туслахад хэзээд бэлэн байдаг. Найзууд тань таны үнэнч шударга, итгэл даах зан чанарыг хамгийн их үнэлдэг. Ямар ч нөхцөлд байдалд танд итгэж найдаж болно гэсэн үг.
Дотоод зан чанар:
Та их мэдрэмжтэй, уян зөөлөн зантай. Өөрийгөө хамгаалагдсан, аюулгүй гэдгээ мэдрэх дуртай бөгөөд бусдад эелдэгээр анхаарал хандуулж, халамжилж байдаг.
Заримдаа хүмүүст хэтэрхий сайхан сэтгэл гарган ханддаг учраас энэ зан чанарыг чинь далимдуулан олон хүн ашигладаг. Гэхдээ чамайг тойрон хүрээлж буй хүмүүс дундаас чамд чин сэтгэлээсээ ханддаг хүмүүсийг та сайн мэддэг. Мэдээж таалагддаггүй хүмүүстээ дургүй, таагүй байна гэдгээ гаднаа илэрхийлж мэдэгддэггүй.
Хайр дурлалтай холбоотой зан чанар:
Хэдийгээр та бусад бүх хүнд сайн хандаж, сайхан харилцаатай байхыг эрмэлздэг ч энэ байдлыг чинь хань эсвэл хайрт тань бусадтай хардаж буруугаар ойлгодог. Өөрийнхөө хүч чадалд сэтгэл хангалуун байдаггүй, түүнээсээ болж сэтгэлийн шаналалд орж, эмзэг болдог хэмээн таныг хос тань буруутгадаг. Гэтэл яг үнэн хэрэгтээ бол тийм биш байдаг.
2. Өөртөө итгэлтэй, нийтэч найрсаг, үнэнч, итгэлтэй хүмүүс
Хэрвээ гараа зангидахад эрхий хуруу тань бусад хурууг дарсан байдалтай байвал таныг өөртөө хамгийн их итгэлтэй байдгийг илэрхийлж байгаа гэнэ. Та өөрийн үнэ цэнэ болон мэдрэмжээ үргэлж хөгжүүлж байдаг, өөрийн үзэл бодол, зарчмаасаа хэзээ ч урвадаггүй нэгэн. Та их ухаантай, бүх талаа жигд хөгжүүлж чаддаг. Хүмүүстэй нийтэч найрсаг харилцаатай, төрөл бүрийн сонирхолтой хүмүүстэй найз болох нь бий.
Дотоод зан чанар:
Таны дотор маш эмзэг хүн оршдог. Аливаа зүйлд алдаа гарган, ялагдал хүлээж, эрсдэл үүрэх вий гэдгээс айж эмээн, зоригтой алхам хийн, шийдвэр гаргаж чаддаггүй. Хэрэв найзууд тань танд урам хайрлаж, таныг дэмждэг бол та уулыг ч нүүлгэхэд бэлэн юм шүү.
Хайр дурлалтай холбоотой зан чанар:
Хэрэв та эсрэг хүйсний хүнтэй харилцаа тогтоовол маш бүрэг ичимхий, шийдэмгий бус байдаг. Шалтгаан нь нөгөө хүнээ гомдоох, эсвэл залхааж, саад болохоос эмээснээс ийм зан гаргадаг. Мөн сэтгэл хөдлөлөө маш сайн дарж, удирдаж чаддаг учраас энэ байдлыг чинь бусад хүн хэт бардам, хаалттай хүн гэж ойлгодог.
Гэсэн хэдий ч таны хувьд өөрт тохирсон хүнээ олно гэдэг хэцүү. Жинхэнэ насны ханиа олохын тулд танд маш их цаг хугацаа шаардлагатай бөгөөд хэрэв олсон бол энэ хайр цаашид хэзээ ч хувиршгүй, бат бөх байдаг.
3. Авъяаслаг, ухаантай, нууцлагдмал, эмзэг хүмүүс
Хэрвээ зангидсан гарын чинь эрхий хуруу бусад хуруунуудын дотор талд байвал та агуу уран бүтээлч сэтгэлгээтэй, загварын маш сайн мэдрэмжтэй нэгэн.
Та бол хурц ухаантай. Гэхдээ тантай ярилцаж ойлголцоно гэдэг жаахан хүндрэлтэй. Хүмүүс таныг 2 янзаар боддог. Ихэнх нь таныг баргар, баяр баясгалангүй, хаалттай, хажиг зантай гэж боддог бол харин танай найзууд таныг байгууллагын гол амин сүнс нь гэж боддог.
Дотоод зан чанар:
Та зөвхөн өөрөө өөртөө л сайхан байгаагаа мэдэрдэг. Бусад үед ямар нэг өөрт хамаатай зүйлийн талаар мөрөөдөж, гаднаа бол чимээгүй байхыг илүүд үздэг. Зөвхөн бүрэн итгэсэн хүндээ л өөрийн нууцаа дэлгэн илэн далангүй хуваалцдаг.
Хайр дурлалтай холбоотой зан чанар:
Аливаа хайр дурлалын харилцаанд элдэв янзын, шаардлагагүй хэтрүүлэг хэрэггүй гэж үздэг бөгөөд ийм зүйлд тун дургүй. Хайр дурлалынхаа явдлыг эцсээ хүртэл өөрийнхөө сэтгэл дотор нууц болгон хадгалж явдаг. Та маш уужуу дотортой, учир нь хайрт чинь таныг яаж ч гомдоосон байсан та түүнийг уучилдаг.
Эх сурвалж: Tolkopozitiv.ru