"НАЙНГИ” ХХК
СҮҮН ХУРУУД
Сүүн хурууд нь уураглаг бүтээгдэхүүн бөгөөд сүүний уургийг ямар нэгэн
ээдүүлэгч бодис хэрэглэлгүйгээр өөрөөр нь ялгаруулан авч дулааны
боловсруулалт хийж, хэвлэж, хатаасан бүтээгдэхүүн юм. Монгол улсын
"Шилдэг 99-н бүтээгдэхүүн”-ээр шалгарсан "Үлэмжийн чанар” батламж,
ногоон шошгийг савалгаандаа хэрэглэх эрх авч бүтээгдэхүүндээ хэрэглэж
байна.
"ДОРНОД ГУРИЛ” ХХК
ДОРНОД ГУРИЛ
Дорнод гурил ХХК нь 1959 онд Гурил, тэжээлийн үйлдвэр нэртэйгээр
байгуулагдсан. Жилд 12000 тн буудай хүлээн авч 9000 тн гурил, 5000 тн
малын тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай. Эх, хүүхдийн хоол тэжээлийг
сайжруулах хөтөлбөрийн хүрээнд гурилыг төмөр, эрдэс, амин дэмээр
баяжуулан үйлдвэрлэж байна.
Тус компанийн амжилтаас дурдвал:
• 2006 онд "Үндэсний бүтээмж” шагнал
• 2006, 2007 онуудад "Зүүн бүсийн түншлэл” үзэсгэлэнгээс алтан медаль
• 2007 онд "Хөдөө аж ахуйн үзэсгэлэн”-д амжилттай оролцож тэргүүн байр
Тус компанийн хамт олон зүүн бүсийн хүн амыг эрүүл, экологийн цэвэр
бүтээгдэхүүнээр хангах төдийгүй үр тариа, төмс, хүнсний ногооны
тариалалтаар тэргүүлэн ажиллаж байна.
"АНЧИР” ХХК
ХӨХ МОНГОЛ ВИСКИ
"Анчир” ХХК нь 1995 онд хүнсний үйлдвэрлэл, гадаад дотоод худалдаа,
авто зам, гүүр угсралтын засвар, зам барилгын материалын үйлдвэрлэл,
автомашин механизмын засвар, үйлчилгээ зэрэг үйл ажиллагаа эрхлэх
зорилгоор байгуулагдсан.
1999 оноос хойш архи, дарсны үйлдвэрлэл явуулж "Чойбалсан”, "Маршал”,
"Мэнэнгийн тал” цагаан архи, "Алтан гагнуур” эмчилгээний хандмал архи,
"Хөх Монгол” виски, "Ононгийн шугуй” дарс, "Гоо марал” ликёр зэрэг
стандарт эрүүл ахуйн шаардлага хангасан 7 нэр төрлийн бүтээгдэхүүнийг 9
төрлөөр савлаж хэрэглэгчдэд хүргэж байна. 2007-2008 оны аймгийн бизнес
эрхлэгчдийн анхдугаар чуулганы Шилдэг бүтээгдэхүүн шалгаруулалтаас
"Ононгийн шугуй” дарс нь "Дорнод брэнд-2007” батламж, ”Эрүүл хүнс
чанартай бүтээгдэхүүн-2007” үзэсгэлэн худалдаанаас "Шилдэг архи, дарс
үйлдвэрлэгч” өргөмжлөлөөр тус тус шагнагдсан.
"БД” ХХК
ДОРНОД УС
БД ХХК нь 2009 оноос эхлэн хүн амыг ундны цэвэр усаар хангах
зорилгоор "Дорнод” цэвэр ус үйлдвэрлэж байна. Цэвэр усыг 130 метрийн
газрын гүнээс олон давхар шүүлтүүрээр, дээд зэргээр ариутгасан цэвэр
орчин, технологийн нарийн горимын дагуу шүүж гаргадаг бөгөөд 0,5 л, 1,5
л, 19 л-ийн савлагаатайгаар хэрэглэгчдэд хүрч байна.
ХӨДӨӨ АЖ АХУЙ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ
ЗӨГИЙН БАЛ
Энэхүү төв нь 1997 онд ХААИС-ийн Дорнод бүсийн салбар болон
байгуулагдсан. Хөдөө аж ахуйн салбарыг тогтвор суурьшилтай хөгжүүлэ
судалгаа эрдэм шинжилгээний ажил хийх, мал сүрэг, таримал ургамлын шинэ
болон нутагшсан сортын үрээр хангаж үйлдвэрлэл эрхлэгчдэд зөвлөгөө,
мэдээлэл өгөх чиглэлээр ажилладаг.
Эрдэм шинжилгээний хүрээлэн зөгийн аж ахуйг олон жилийн турш амжилттай
эрхэлж байна. Зөгийн бал нь хүний бие махбодид хэрэгцээтэй үл орлогдох
амин дэмээр баялаг учир Монгол улс төдийгүй хөрш зэргэлдээ улс орнуудын
ард түмний таашаалд нийцсэн брэнд бүтээгдэхүүн болж чадсан.
"ХЭРЛЭН ТОЛГОЙТ” ХХК
ТОЛГОЙТ ХИАМ
Тус компани нь 1997 оноос ажилласан хувийн хэвшлийн анхны хиамны үйлдвэр
бөгөөд хэрэглэгчдийг байнга хиам болон мах махан бүтээгдэхүүнээр ханган
нийлүүлж ирлээ. 6 нэр төрлийн махан болон хиаман бүтээгдэхүүнийг Монгол
улсын хүнсний аюулгүй байдлын стандартанд нийцүүлэн амт, чанартай,
хэрэглэгчдийн таашаалд нийцсэн байдлаар нь үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж
байна.
"Эрүүл хүнс-Чанартай бүтээгдэхүүн”-2004 үзэсгэлэн худалдаанаас "Эрүүл
ахуйн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, 2005-2006 онд "Зүүн бүсийн
түншлэл” үзэсгэлэн худалдаанаас "Эрүүл-Чанартай бүтээгдэхүүн”
өргөмжлөлөөр шагнагдсан. 2007 онд БНХАУ-ын Хайлаар, ОХУ-ын Чита хотод
болсон гурван улсын үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцсон.
"CAMEL” ХХК
НООС, НООЛУУРАН БҮТЭЭГДЭХҮҮН
Тус компани нь 2000 оноос тэмээний ноосон эдлэл үйлдвэрлэж эхэлсэн. 2008
онд технологийн шинэчлэл хийж бүх төрлийн ноос, ноолууран
бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн худалдаанд нийлүүлэх
болсон. Тус компаний бүтээгдэхүүн нь хүний биед эвтэйхэн, чийг татахгүй
дулаахан байдгаараа онцлог, цэвэр 100% тэмээний ноос, ноолууран
бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
"ОНХООДОЙ ӨНДӨР” ХХК
БУРИАД ТАЛХ
Тус компани нь 1992 онд байгуулагдаж, буриадын уламжлалт гэрийн аргаар
барьдаг талхыг технологийн хувьд боловсруулж үйлдвэрлэлийн зориулалттай
болгосон.
Аймагтаа талхны борлуулалтын 50 орчим хувийг эзэлж, талх, нарийн боов,
хими цэвэрлэгээ, цайны газар, дэлүүр, хил худалдаа гэсэн үндсэн
чиглэлтэйгээр 26 ажилтантай ажиллаж байна.
"Онхоодой Өндөр” ХХК нь цаашид хөдөөгийн сумдын хүн амыг талх, талхан
бүтээгдэхүүнээр хангаж, зах зээлд байр сууриа бэхжүүлэн бүтээгдэхүүний
хэмжээг нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйн ферм байгуулж саалийн үнээ,
үхэр бордох, өсгөж үржүүлэх зорилт тавин ажиллаж байна.