Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Политехникийн коллежийн дэргэд "Эко хотхон" барих ажил 1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгээр удахгүй эхэлнэ.
Энэ жилдээ гадна хашаа, тохижилтын ажлыг хийхээр төлөвлөж байна. Их дээд сургуулийг хотхоноор хөгжүүлэх асуудал улсын хэмжээнд яригдаж, дээд боловсролын байгууллагыг өргөтгөх чухал алхам болж байгаагаас гадна аймгийн ирээдүйн хөгжилд томоохон бүтээн байгуулалт, оюутан залуусын бүхэл бүтэн дагуул хот үүсэх боломж бүрдэх юм. Тус сургуулийн "Эко хотхон" барих бүс буюу газрын тосны дадлага ажил хийх талбай дээр "Асралт үйлс" өрхийн эмнэлгийн барилга барих газар олгогдсон асуудлыг шийдвэрлэж, газрын байршлыг шилжүүлж олгохоор болжээ. Энэ бүсэд "Эко хотхон" баригдаж эрүүл аюулгүй, орчныг бүрдүүлэхийн тулд тус сургуулийн эзэмшлийн 6000 гаруй метр кв талбайг хашаажуулан, тохижуулж, зүлэгжүүлэх юм.
Дашрамд дуулгахад Политехникийн коллежид жилдээ 700 гаруй оюутан элсэн ордог байна. Цаашид мэргэжилтэй ажилтан бэлтгэх, ажлын байрны эрэлт их хэмжээгээр нэмэгдэх судалгааг хүртэл гаргасан бөгөөд хөдөө аж ахуй, уул уурхай, газрын тос олборлолт, төмөр зам, зам барилга гэсэн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх юм.

Дорнод
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=167
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих