Мэнэнгийн талд нефть дагасан, хэтрүүлж хэлбэл геополитикийн далд дайн дэгдэж буй. Гэвч улс орны стратегийн чухал
бүтээгдэхүүнд тооцогддог нефть, нефтийн төрлийн бүтээгдэх үүнээ
ОХУ-аас бараг 100 хувь авдаг ч нефть импортлогч улс болсноо тун саяхан
зарласан Монгол Улс яг одоо дэлхий нийтийг хамарч буй нефтийн
өрсөлдөөнд хэрхэн оролцох вэ. Авах, өгөхийн хооронд асар их ялгаа
байдаг ч бид авахаа авч, өгөхөө өгч чаддаг уу.
Зах зээлийн эдийн засагт шилжсэн цагаас хойш манай улс нефтийн
бүтээгдэхүүнээс хамааралтай, өөрчилж болохгүй зовлонг тойрч гарахын
аргагүй амсаж ирсэн ч Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн
газар энэ бүгдийн шилийг харж, нэг мөр цэгцэлж чадах уу. Ийм олон
асуултаар нийтлэлээ эхэлье. Өнөөдрийн өнгөнөөс харахад Н.Алтанхуягийн
Засгийн газар байгаа нефтээ өмнөд хөрш рүүгээ урсгаж, байхгүйгээ хойд
хөршөөсөө гуйхаар тооцож буйг өмнөх нийтлэлүүдэд дурдсан. Тодруулж
хэлбэл, Шинэчлэлийн Засгийн газар Дорнодын талд нефть олборлож буй
"Петро Чайна дачин Тамсаг” компанид БНХАУ руу нефтийн хоолой татах эрх
олгохоор болсон. Тус компани Монгол Улсад газрын тос олборлож буй гаднын
хоёр компанийн нэг, БНХАУ-ын 100 хувийн хөр өнгө оруулалттай аж ахуйн
нэгж.
Хятадын үндэсний хэмжээний газрын тосны корпорацын нэг эл компани
Монголын бизнес, эдийн засгийн салбарт 1990-ээд оны дундуур хөл тавьсан
байдаг. Тэд тухайн үед АНУ-ын "СОКО Интернэшнл” ХХК-ийн Кеймэний аралд
бүртгэлтэй "СОКО Тамсаг Монгол (XIX)” ХХК-ийн хувьцааг худалдаж авснаар
Дорнод аймгийн нутаг, Тамсагийн орд газарт үйл ажиллагаа явуулах
эрхтэй болсон аж.
улалттай "Петро Чайна дачин Тамсаг” компанийн
ажлын байранд гал гарч хоёр хүн амь үрэгдэж, газрын тос ачиж байсан
арван машин шатаж, дэлбэрсэн юм. Энэ талбайгаас тус компани Монгол Улс
болон БНХАУ-ын хооронд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу
газрын тос олборлон өмнөд хөрш рүү экспортолж байсан юм. Осол гарсан
даруйд албаныхан тайлбар өгсөн ч өдгөө үйл явдлыг тэгсхийгээд
мартуулахыг хичээж эхэллээ.
Угтаа бол Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө
оруулагчид манай улсад хэрэгжиж буй хууль, тухайн салбарт хэрэгжүүлдэг
стандартыг мөрдөх учиртай. Иймээс Мэнэнгийн талаас цөөн биш жил нефть
импортолж буй "Петро Чайна дачин Тамсаг” компани Монгол Улсад мөрдөгдөж
буй хууль, дүрмийн дагуу ажиллаж чадсан эсэхийг манай мэргэжлийн
байгууллагууд дүгнэх ёстой байв. Гэвч үйл явдлын дараа Дорнодод болсон
ослын голомтод БНХАУ-ын "Дачин Ойлфийлд” компани төлөөлөгчөө илгээж,
Монголын ОБЕГ, МХЕГ зэрэг байгууллагыг оролцуулахаас татгалзаж, тэднийг
үл ойшоов. Үүнийг ОБЕГ-ын дэд дарга Дарь.Сүхбаатар гэрчилж, "Петро
Чайна дачин Тамсаг” компани ослын хохирлыг 100 хувь хариуцна” гэсэн
хэтэрхий сул дорой мэдэгдэл хийв.
"Петро Чайна дачин Тамсаг” компани Тамсагийн газрын тосны сав газарт
2005 оноос хойш хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа. Тосон
уул-XIX талбайд 2006- 2007 онд ердөө арав хүрэхгүй өрөм тавьж байсан
тус компани 2013 онд 700-800-гаад цооног өрөмдөж, Тамсагийн талыг
сэглэж байгаа талаар хэвлэлүүд өмнө нь нэг биш удаа мэдээлж байсан.
Тэд нөхөн сэргээлт хийсэн гэх талбайдаа хаягдал шингэнээ булж,
нүглийн нүдийг гурилаар хуурсан. Түүгээр ч зогсохгүй байгаль орчныг
бохирдуулж, аюулгүй ажиллагааг зөрчсөн тухай орон нутгийн захиргаа,
хэвлэлийнхний мэдэгдлийг үл тоож, Монголын хуулийг уландаа гишгэж байв.
"Олон хавар нэгэндээ” гэдэг шиг "Тосон уул-XIX талбайд энэ удаа гал
гарлаа.
Гэвч манай улсын онцгой салбарт үйл ажиллагаа явуулж буйн хувьд
Монгол Улсын хууль дүрэмд захирагдах учиртай эл компанийн талаар албаны
хүмүүс "Зарим оронд газрын тосны үйлдвэрийн дэргэд Гал унтраах алба
байдаг. Тус компани сайн дурын ажилчид ажиллуулдаг. "Петро Чайна дачин
Тамсаг компанид галын сайн дурын алба ажиллаж байсан” гэж мэдэгдсэн юм.
Энэ мэдэгдэл Монголын төр том толгойтой харийн компанийг хяналтаасаа
хэдийнээ алдчихсан гэдгийг харуулж буй төдийгүй тус компани ямар ч үед
Монгол Улсад мөрдөгддөг хууль дүрмээс ангид ажиллахыг зөвш өөрснөөс
өөрцгүй сонсогдов.
Үйл явдлыг сонирхож хөөвөл Монголын Засгийн газарт "Петро Чайна дачин
Тамсаг” компанид бууж өгөх шалтгаан байдаг аж. Учир нь энэ бүхэн хоёр
талын дунд 1993 онд байгуулсан өнөө хэр ил болоогүй нууц гэрээтэй
холбоотой.
Энэхүү гэрээ олон нийтэд байтугай УИХ-ын гишүүдэд ч ил болоогүй
байдаг. Тус гэрээнд Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Петро Чайна
дачин Тамсаг” компани Тосон уул-XIX талбайгаас олборлосон газрын тосны
40 хувийг олборлолтын зардал буюу бусад зүйлдээ зориулж авна. Үлдсэн 60
хувийг Монголын Засгийн газартай тэнцүү хуваана гэсэн заалт бий.
Иймээс өнөөдрийг хүртэл монголчууд Мэнэнгийн талаас хэдий хэрийн
хэмжээтэй газрын тос олборлож байгааг хянах чадалгүй "Петро Чайна дачин
Тамсаг” компанийн аманд багтаж суугаа. Өнөөдөр Дорнын талд нүүрлэсэн
гамшиг, эдийн засгийн хохирлоо өөрсдийн үнэлгээгээр тооцож чадахгүй, нэг
үгээр арчаагүй царайлсан Засгийн газар "Петро Чайна дачин Тамсаг”
компанийн аманд багтаж, хяналт, шалгалт хийх эрхгүй үлдэж буй бололтой.
Тун удахгүй Дорнодын талаас олборлож буй нефтийг Хятад руу хийн
хоолойгоор урсгаж мэднэ. Ийм шийдвэрийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдээс зөрөн байж гаргаад байгаа.
Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар Монгол Улсын хэд хэдэн хууль,
стандартыг зөрчсөнийх нь төлөө 26 удаа шаардлага тавьж, сумын ЗДТГ
байгаль орчинд хохирол учруулсных нь төлөө нөхөн төлбөр шаардахад огт
тоогоогүй энэ компани өнөөдрийг хүртэл Монголын төрөөр тохуурхаж суугааг
үл тоож, Засгийн газрын тэргүүн ийм шийдвэр гаргаад байгаа юм.
Тэрбээр "Улс орны эдийн засгийн аюулгүй байдлын баталгаа, дархлаа
болсон газрын тос боловсруулах үйлдвэрийг төрийн дэмжлэгтэй, хувийн
хэвшлийн оролцоотойгоор бүс нутгийн орд газрыг түшиглэн байгуулна. Бүр
Дорнод, Зүүнбаянд боловсруулах үйлдвэр нээнэ” гэж 2012- 2016 онд
хэрэгжүүлэх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр өө үл тоож "Петро
Чайна дачин Тамсаг” компанийг ийн дэмжиж байгаа. Харин албаныхан тус
компанийг "Монгол Улсын төсөвт газрын тосны орлогоос 2013 онд 191 тэрбум
төгрөгийн орлого орсон. Үүний 90 хувь нь Тамсагийн сав газраас
олборлосон түүхий тосны орлогоос төвлөрсөн” хэмээн "өмгөөлж” байгаа юм.
Манай Тамсагийн сав газарт 333 сая тонн баталгаат нөөц бий. Үүнээс
байгалийн горимоор олборлож, ашиглах нөөц нь 36.05 сая тонн, хэрвээ
газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх хоёр, гурав болон дөрөвдөгч гарцыг
ашиглавал ашиглалтын нөөцийг 1.5-2 дахин өсгөх боломжтой” гэсэн тооцоо
бий. Хэрвээ Дорноговийн Цагаан элсний орд дахь баталгаат нөөц 7.9 сая
тонн бөг өөд үүний хоёр тонн нь ашиглалтын зэрэглэлд багтана гэж үзвэл
ирээдүйд Матад-ХХ, Галба-XI болон хайгуулын бусад талбайгаас газрын
тосны нөөц илрэх найдвар бий.
Ингэснээр Монгол Улс жилд 1-2 сая тонн түүхий тосыг 30-60 жилийн
хугацаанд дотооддоо олборлох боломжтой. Энэ нь нефтийн бүтээгдэх үүнээ
импортоор авдаг монголчуудад үндэсний аюулгүй байдлаа найдвартай
хадгалж, бүс нутагт тогтоосон дархлаагаа бэхжүүлэх боломж бийг
харуулдаг. Өнөөдөр монголчууд нефтийн нөөцөө нийгэм, эдийн засагт
ашигтай зарцуулах уу эсвэл Дорнодын талд ноцтой осол гаргасан "Петро
Чайна дачин Тамсаг” компанийг нефтийн хоолойгоор шагнах уу гэдгийг
Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн шийдэх болоод байна.
Д.Отгонжаргал /Өнөөдрийн сонин/