Дорнод
аймгийн гол, нуур нь Номхон далайн ай савд багтадаг бөгөөд Хэнтийн
нуруунаас эх авсан Хэрлэн, Онон, Улз, Тээл, Дөч, Ямалх, Галын гол болон
Хянганы нуруунаас эх авсан Халх, Нөмрөг, Дэгээ, Галтастай, Бүр, Алтан
голууд, Буйр, Яхь, Хөх, Сүм, Баруун шаварт, Баян эрхэт, Шорвог, Жирмийн
цагаан, Бор давст, Булан шаварт, Галуут, Дөрөө, Чухь, Гүн цэнгэлэг, Галт
зэрэг олон нуурууд байдаг.
Эдгээрээс
Монгол оронд томоохонд тооцогдох нь Хэрлэн, Онон, Халх, Улз голууд
Буйр, Хөх, Яхь нуурууд юм. Загасны төрөл зүйлээр баялаг гол, нуур олон
байдаг. Тухайлбал: Буйр, Хөх нуураас тодорхой хэмжээний
загас олзворлож ашигладаг. Ташгайн таван нуур, Монгол дагуурын дархан
цаазтай нутгийн бүсэд багтах Дөрөө, Галуут, Ангирт, Тээлийн цагаан,Бүс
нуурууд нь Дэлхийн болон Монгол улсын "Улаан ном”-д орсон нүүдлийн
шувуудын зусаж, үржих таатай орчин болдог. Сангийн далай, Гүн , Давсан
нуурууд давсны баялаг нөөцтэй бөгөөд Сангийн далайгаас жилдээ 200 гаруй
тонн давс олборлодог.
2007 онд гадаргын болон газрын гүний уст цэгийн тооллого явуулсан. Тооллогын
дүнгээс үзэхэд 282 нуураас 193 нь буюу 68.4%, 117 голоос 33 буюу 28.2
%, 233 булгаас 99 буюу 42.5 %, 22 рашаанаас 2 нь буюу 9.1% нь хатаж
ширгэсэн байна. 2003-2008 онуудад хур тунадас олон жилийн дунджаас бага
орсоноос нийт нутгаар гандуу байсан нь гол, нуур, булаг шанд ширгэх нэг нөхцөл нь болсон гэж дүгнэсэн.
Аймгийн хэмжээнд 2003 онд хийгдсэн гадаргын усны тооллогоор гол горхи 117, нуур 282, булаг шанд 233, рашаан ус 22, бүгд 654 ил задгай ус бүртгэгдэж тоологдсон. Сүүлийн жилүүдэд хэт халалт, хүний буруу үйл ажиллагааны улмаас гол
горхи 39, нуур цөөрөм 233, булаг шанд 121, рашаан ус 5 нийтдээ 398 ил
задгай усны төвшин доошилж урсгал нь тасарч, ширгэж хатсан байна. Усны
нөөц нь жилдээ голын ус 1.30 км3,нуурын ус 3.37 км3 байдаг.
ХЭРЛЭН. Их Хэнтийн нурууны өвөр хажуугийн далайн түвшнээс дээш 1750 м өндөрт орших Богд гол, Цагаан голоос эх аван Хэнтий, Төв, Сүхбаатар, Дорнодын
нутгаар урсаж БНХАУ-ын Далай нуурт цутгана. Хэрлэн голын урт нь Монголын
нутагт 1090 км. Голын усны өргөн 50-150 метр. Гүн нь 0.5-2.0 метр
хүрнэ. Ус хурах талбай нь 116455 км2 байна.
Хэрлэн голд хар мөрний цурхай, цагаан амар, морин загас, хэлтэг, хилэм, тул, зэвэг зэрэг загас элбэг юм.
Хэрлэн
голын дагуу Багануур, Өндөрхаан, Чойбалсан зэрэг томоохон төв суурин
газрууд оршдог бөгөөд уг хотуудын цэвэрлэх байгуламж болон дулааны
цахилгаан станцын үнсэн сангаас гарах хаягдал ус зэрэг нь Хэрлэн голыг
бохирдуулах гол эх үүсвэр болдог.
ОНОН. Хэнтий нурууны зүүн хойд хажуугийн Ононгийн халуун рашааны орчмоос эх авах бөгөөд урт нь 808 км. Үүний 29070 кмІ талбайтай, ус хурах талбай нь 94090 кмі, 298 км урт хэсэг нь Монгол нутагт оршино.
Онон
голын эхэнд ОХУ-ын нутгаас Ашинга, Балж, Хэрээ, Тэрэн зэрэг голууд
цутгана. Онон гол хилийн чанадад Ингэтэй голтой нийлж Шилка голыг
үүсгэнэ.
Онон
гол Баян-Уул сумын төвөөс хойшоо 60 орчим км зайтай бөгөөд үзэсгэлэнт
сүрлэг сайхан уул, хад, хясаа, цохион дундуур сүлжин урсаж ОХУ-ын нутаг
дахь Амар мөрөнд цутгана.
Онон
голын саваар 28 зүйл загас амьдардгаас дэлхийн хэмжээнд ховордсон
амарын хилэм, тул, булуу цагаан, гутаар, амарын сугас, улаан живэрт,
морин загас, цагаан хадран, зэвэг зэрэг загас цөөн тоотой байна.
Ононгийн
сав дагуу газар бол ан амьтад, ургамал, жимс ногоо болон шим мандлыг
тэжээн тэтгэж, байгаагийн нэн ховор амьтанд тооцогдон хамгаалагдсан Цэн
тогоруу нутагладаг. Хархираа тогоруу намар голдуу цэн тогоруутай хамтран
сүрэг үүсгэн амьдардаг.
Онон голын дагуу байгалийн аялал жуулчлал болон спорт-агнуур хөгжүүлэхэд тохиромжтой.
УЛЗ. Хэнтий аймгийн Норовлин сумын нутгаас эх авч ОХУ-ын Тарь нуурт цутгана. Голын урт 420 км, ус хурах талбай 27500 кмІ байна.
Улзын
гол Баян-Уул сумын нутаг дэвсгэрийн тэхий дундуур цэлгэр уудам
хөндийгөөр 60 км тахирлан махирлан урсаж байдаг. Улз голд 13 овгийн 14
зүйл макросээр нуруугүйтэн, 5 зүйл манцуйтан шавьж олж тодорхойлсон байна.
Улз голд гүрц, сахалт эрээлж, чимхүүр загас, нүцгэн жараа ба могой жараахайн төрлийн загас зонхилдог байна.
ХАЛХ. Дорнод хязгаарын хамгийн том гол бөгөөд Монгол улсын хилийн гадна
талаас эх авсан жижиг гол горхиуд нийлснээр Халхын гол болно.
Их
Хянганы нурууны БНХАУ-ын нутаг дахь 1720 м өндрөөс эх авч Буйр нуурт
цутгана. Голын урт 399 км, ус хурах талбай 11755 кмІ байна. Үүнээс 7440
кмІ талбай, 264 км урт хэсэг нь Монгол улсын нутагт хамаарна. Голын
эхээр 400-500 мм хур тунадас унах учир ой мод элбэгтэй, адагт хээрийн
ургамал зонхилно.
Усны
амьтны гол төлөөлөгч болох тул, зэвэг, цулбуурт, булуу цагаан, хэлтэг,
улаан живэрт, улаан далбаа, ториг загас, цулбуурт, хэлтэг, амарын
цурхай, амарын сугас, давх зэрэг олон төрөл зүйл загастай.
Ер нь Халх, Нөмрөгийн голын сав газар нь Монгол орны 75 зүйл загасны 38 орчим зүйлийнх амьдрах таатай орчин болдог нутаг юм.
НӨМРӨГ. Монгол
орны нутаг дэвсгэрийн хамгийн зүүн хэсэг болох Соёлз уулын салбар
Зараа, Орч, Баянхээр зэрэг уулсаас авсан Бүрийн гол, Галтастайн гол,
Болийн гол нийлэн Гурван голын бэлчир хэмээх үзэсгэлэнт газрыг бий
болгох бөгөөд үүнээс цааш улам өргөсөн урсах голыг Нөмрөг хэмээнэ. Энэ
гол нийт 38 орчим км урсаад Халхын голтой нийлнэ.
Хянганы салбар уулсаас эх авч Халх голд цутгана. Түүний
урт 218 км, ус хурах талбай 5950І км болно. Голын хөндийд намаг тархаж,
ой мод бут сөөг ургах ба хөндийн давчуу хэсэгт уулын эгц хажуу тулж
ирнэ. Гульдирал эхнээсээ адаг руугаа улам өргөсөж 10-20 метр буюу
түүнээс ч илүү болно. Усны дундаж гүн 0.8-1.2 м, хамгийн гүн цээлдээ 3.0
метр хүрнэ.
Нөмрөг
орчимд 487 зүйлийн ургамал тэмдэглэгдсэний дотор өөр хаана ч байхгүй
гэгдэх Валерийн тарна хэмээх ургамал, мөн Төв Азид унаган 10 зүйлийн
ургамал байдаг. Цагаан цээнэ, Их саадган цэцэг, Бавгар үрт агчаахай
зэрэг нэн ховор ургамлын зүйлүүд тааралдана.
Хар мөрний хандгай, Манжуурын сохор номин, Хар мөрний цагираг могой зэрэг амьтад Нөмрөгт байдаг.