Хэрлэн сумын Засаг дарга, түүний Тамгын газраас 2014 оны 04 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд дараах ажлыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:
1.Төрийн үйл ажиллагааны хүрээнд:
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 24 дүгээр
тогтоолоор томилогдсон ажлын хэсэг Чойбалсан хотын нутаг дэвсгэр дэх
замын тэмдэг, тэмдэглэгээний тооллого, бүртгэлийн ажлыг 2014 оны 04
дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгууллаа. Тус ажлын хэсэгт
сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, аймгийн
Орон нутгийн өмчийн алба, Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг,
Тээвэр, авто замын газар, Гэрэл сэтгэмж ОНӨҮГ-ын албан хаагчид ажилласан
ба төв болон туслах замын 118 тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохиог тоолж
бүртгэсэн байна.
Чойбалсан хотын хог хаягдлыг багасгах, хогны менежментийг
боловсруулах зорилгоор "Эх орон-цэвэр байгаль” ХХК-ийн ерөнхий захирал
Г.Лхагвасүрэн, хуулийн зөвлөх н.Цэдэнцэвээн нар Чойбалсан хотод ажиллаж,
хотын газар нутаг, байгаль орчин, хог хаягдлын байдал, Ус цэвэршүүлэх
станц, Адуунчулууны уурхай, Оросын цэргийн анги, хотхонуудын туурь,
балгасыг газар дээр нь үзэж танилцав. Чойбалсан хотын Захирагчийн
албанаас дээрх ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай "Хотын байгаль орчны
өнөөгийн байдал, холбогдох байгууллагуудын үйл ажиллагаатай танилцуулах
хөтөлбөр”-ийн бичиг баримтыг боловсруулан танилцууллаа. Тус компани
Чойбалсан хотын хогны менежментийг концессийн гэрээгээр гүйцэтгэх бөгөөд
аймгийн Засаг дарга С.Ганбат, "Эх орон, цэвэр байгаль” ХХК-ний ерөнхий
захирал Г.Лхагвасүрэн нар гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан.
Аймгийн Засаг даргын 2014 оны А/149 дүгээр захирамжаар байгуулагдсан Хот
байгуулалтын орон тооны бус зөвлөлийн хуралд сумын Засаг дарга
Ж.Энхцэцэг, Захирагчийн албаны дарга Д.Хандсүрэн нар оролцлоо. Уг
хурлаар Чойбалсан хотын газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн
өнөөгийн байдал, цаашдын төлөвлөлт, шинээр баригдаж байгаа барилга
байгууламжид техникийн нөхцөл олголт, хот байгуулалтын зөвлөлийн үйл
ажиллагааны зохион байгуулалт, гарсан шийдвэрийг хэрэгжилтийг хангаж
ажиллах талаар санал танилцуулж хэлэлцүүлэв.
Хэрлэн сумын Иргэний танхимд Хяналт үнэлгээний олон нийтийн зөвлөл
төрийн болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажилд үнэлэлт,
дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцүүлэг зохион
байгуулав. Хөндлөнгийн хяналт үнэлгээний эхний шатны ажлын тайлангийн
хурлын ажиллагаанд сумын Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын
албаны мэргэжилтнүүд, багийн ИНХ-ын дарга, Засаг дарга нар, аймгийн
Худалдан авах ажиллагааны албаны албан хаагчид оролцов. Хяналт
үнэлгээний олон нийтийн зөвлөлөөс 2013 онд тус суманд төрийн болон орон
нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдсэн 63 ажлыг иргэдийн санал хүсэлтэд
тулгуулан үнэлж дүгнэсэн дүнг танилцуулж хэлэлцүүлэв.
2.Мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлын хүрээнд:
Сумын Засаг даргаас бодлого зорилтоо хэрэгжүүлж, үр дүнг бодитой
тооцох, цаг үеийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор 8 захирамж гаргаж,
хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
Хэрлэн сумын Засаг дарга, түүний Тамгын газарт 04 дүгээр сарын
21-25-ны өдрүүдэд иргэдээс 5 өргөдөл, хүсэлтийг хүлээн авснаас
шийдвэрлэх хугацаа болоогүй 1 өргөдлийг хяналтад авч, 4 өргөдөл,
хүсэлтийг шийдвэрлэсэн.
Тус сумын 10 багийн ажлын алба нийт 477 иргэнд төрийн үйлчилгээ
үзүүлж, 96 өргөдлийг аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Улсын
бүртгэлийн хэлтэст уламжлан, 381 иргэнд багийн Засаг даргын болон оршин
суугчийн тодорхойлолт олгож, иргэдэд хэрэгцээ шаардлагатай зөвлөгөө
мэдээллийг өгч ажилласан байна.
Хэрлэн сумын "Иргэний танхим”-ын 7058-3131 нээлттэй утсанд өнгөрсөн 7
хоногт иргэдээс 6 санал, гомдол, хүсэлт ирсэн бөгөөд хог хаягдлын
талаар 2, СӨХ-дын үйл ажиллагаатай холбоотой 1, барилга болон газрын
холбоотой 1, байгаль орчны холбоотой 1, Дорнод НАА бохир усны шугамтай
холбоотой 1 санал гомдол гаргав. Нээлттэй утсанд холбогдож санал гомдол
гаргасан иргэдэд утсаар хариу мэдээлж ажиллав.
Монгол Улсын "Статистикийн тухай” хууль тогтоомж, аймгийн Засаг
даргын 2014 оны А/153 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, сумын
хэмжээнд бүртгэл, регистр давхардсан 3976 иргэний бүртгэлийг шүүж ажлыг
10 багийн ажлын алба гүйцэтгэж байна. Нийт 3695 иргэний регистрийн
давхардалтыг арилгаж, ажлын гүйцэтгэл 92,9 хувьтай явагдаж байна. 6
дугаар баг 51,8 хувь, 1, 2, 3, 4, 5, 7, 8, 9, 10 дугаар багууд 100
хувийн гүйцэтгэлтэй байна.
Аймгийн Цагдаагийн газрын даргын 2014 оны 66 тоот албан мэдэгдлийн
дагуу 3, 7 дугаар багийн ИНХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор дээрх
багуудад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл байгуулагдан ажиллаж
байна. Зөвлөлөөс жилийн ажлын төлөвлөгөөг боловсруулан, 2014 оны эхний
улиралд хийсэн ажлын тайланг аймгийн Цагдаагийн газрын Олон нийттэй
харилцах албанд хүргүүлээд байна
Аймгийн Засаг даргын шийдвэрээр архидан согтуурах, гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх "Архигүй Дорнодчууд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын
хүрээнд Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд түр саатуулагдсан,
төлбөрийн чадваргүй иргэдийг багийн ажлын албанд хүлээлгэн өгч, нийтийн
эзэмшлийн зам талбайн хог хаягдлыг цэвэрлэх ажилд татан оролцуулдаг
болсон. Өнгөрсөн 7 хоногт 13 иргэнийг ажиллуулсан байна.
3 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурал хуралдаж, багийн Засаг даргын
2013 оны тайлан, 2014 оны ажлын төлөвлөгөөний төслийг танилцуулан
иргэдээр хэлэлцүүлэн, тэдний санал хүсэлтийг төлөвлөгөөндөө тусган
батлууллаа. Мөн Цагдаагийн хэсэг, Мянган жаргалан өрхийн эмнэлэгээс 2014
оны эхний 4 сарын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийв. Багийн хуралд
оролцсон 85 иргэнээс 2015 онд Орон нутгийн хөгжлийн сангийн
санхүүжилтээр багийн нутаг дэвсгэрт хийгдэх бүтээн байгуулалтын ажлын
санал авч, саналыг эрэмбэлэн батлуулсан байна.
3.Гамшиг, батлан хамгаалах ажлын хүрээнд:
Хэрлэн сумын Засаг даргын "Ээлжит цэрэг татлагын ажлыг зохион
байгуулах тухай” 2014 оны А/106 дугаар захирамжийг хэрэгжүүлж, багийн
ажлын албанаас 18-26 насны 522 иргэнд цэргийн зарлан дуудах хуудас
хүргээд байна. Мөн дээрх иргэдийг БОЭТ-тэй хамтран 04 дүгээр сарын 22-ны
өдрөөс цусны шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд
эрүүл мэндийн үзлэгийн хуваарийг орон нутгийн "МИЖИ”, "Шинэ суваг”
телевиз, мэдээллийн www.Dnews.mn сайтуудаар зарлан мэдээлж байна.
Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 28
дугаар тогтоолоор батлагдсан цэргийн албыг дүйцүүлэн хаагчдад Монгол
Улсын Гамшгаас хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, мэргэжил, арга
зүйн зөвлөмж, дэмжлэг үзүүлж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, түүнтэй
тэмцэх мэдлэг, чадавхийг дээшлүүлэх зорилгоор 2014 оны 04 дүгээр сарын
23-ны өдөр Онцгой байдлын хэлтэстэй хамтарсан сургалтыг зохион
байгууллаа.
Монгол улсын Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомжууд, гамшгаас
сэргийлэх, түүнтэй тэмцэх, хохирлыг арилгах, гал түймрийн аюул түүнээс
урьдчилан сэргийлэх, түймэр унтраах арга техникийн талаарх сургалтыг
Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал
хариуцсан ахлах мэргэжилтэн, онцгой байдлын хошууч Д.Баттулга хийлээ.
Мөн гамшиг, аюулт үзэгдэл, эмзэг байдал, чадавхийн талаар нэгдсэн
ойлголт өгч, тэдгээрийн ялгаа, хор хохирлын талаар үзүүлэх материал
ашиглан заавар зөвлөгөө өгч харилцан ярилцлаа.
10 дугаар багийн ажлын албанаас хөдөөгийн малчин болон мал бүхий 80
өрхөд галын аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, хамгаалалтын зурвас
татах тухай санамж анхааруулгыг хүргүүлсэн байна.
4.Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын хүрээнд:
"Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Монголын гэр бүлийн сайн
сайхны нийгэмлэг, аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, сумын Засаг
даргын Тамгын газраас хамтран 2014 оны 04 сарын 21-нд "Миний гэр
бүл-Миний аз жаргал” өдөрлөгийг зохион байгуулж, 280 өрхийг оролцууллаа.
Уг ажлын хүрээнд эмзэг бүлгийн 32 эмэгтэйг эмэгтэйчүүдийн үзлэгт
хамруулсан.
Сумын Засаг даргын 2013 оны А/140 дүгээр захирамжаар сумын ахмадын
зөвлөлийн тайлант өдөрлөгийн үйл ажиллагаанд зориулж 380000, А/141
захирамжаар төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ
худалдан авах үйл ажиллагаанд хяналт тавих "Хяналт үнэлгээний олон
нийтийн зөвлөл”-ийн үйл ажиллагааны зардалд 6656000 төгрөгийн дэмжлэгийг
тус тус үзүүлэхээр шийдвэрлүүлэв.
"Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх” сумын дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх
сумын зөвлөлийг 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хуралдуулж 2014 оны
төлөвлөгөөг батлав. Сумын дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд 2014 оны
05 дугаар сарын 03-ны өдөр цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд
гимнастикийн тэмцээн зохион байгуулах ба шагналд 600000 төгрөг
зарцуулахаар боллоо.
Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой байдлыг нь
харгалзан эмзэг бүлгийн 2 иргэнд тус бүр 30000 төгрөгийн нэг удаагийн
буцалтгүй мөнгөн тусламжийг үзүүлэв.
Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг угтан аймгийн
Хүүхэл, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Монголын Уяачдын
холбооноос хамтран зохион байгуулсан "Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй
хэлбэрүүдийн эсрэг бүх талын хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх нь”
сургалтад сумын Боловсрол, соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн, 9
дүгээр багийн нийгмийн ажилтан оролцож санал бодлоо илэрхийлсэн байна.
Аймгийн аварга шалгаруулах "Хаврын уянга 2014” цэнгээнт бүжгийн
тэмцээн 04 дүгээр сарын 26-27-нд амжилттай цохион байгууллагдлаа.
Тэмцээний шагналд зориулан сумын Засаг даргын Тамгын газраас 1850000
төгрөгийн дэмжлэг үзүүлэв.
5.Хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээний асуудлын хүрээнд:
Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдах "Залуу
малчдын улсын зөвлөгөөн”-д оролцох малчдын материалыг багуудаас хүлээн
авч, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар оруулж, шалгуур үзүүлэлтийг
хангасан 2 дугаар багийн залуу малчин Баатарын Наранбаатарыг
оролцуулахаар шийдвэрлэлээ.
Сумын Засаг дарга, аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн
хяналтын газар, Цагдаагийн газрын даргын хамтарсан удирдамжаар
батлагдсан ажлын хэсэг "Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа
малыг хотоос гаргах, зориулалтын бус газарт арьс шир, түүхий эд авч буй
иргэдийг төвлөрсөн цэгт байршуулахад хяналт тавих, зөрчил дутагдлыг
арилгуулах” ажлын тайланг хэлэлцэн, сумын Засаг даргад холбогдох
саналуудыг тавьж, орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан
ард иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулж байна.
Дээрх хяналт шалгалтын үр дүнд "Шүр”, "Онон” захын ойролцоо ил задгай
арьс шир авах явдал багассан ч машины тэвшин дээр арьс шир авах явдал
байнга гарч, 7 хоног бүр хяналт шалгалтыг тавьж ажиллаж байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2, 3 дугаар багийн иргэдэд эргэн
төлөх нөхцөлтэйгөөр олгосон хүнсний ногооны хүлэмжийн дутуу төлөлтийг
барагдуулах ажлын хүрээнд хүлэмж авсан иргэдтэй уулзаж, 2 дугаар багийн
иргэн Ө.Чимгээ, 3 дугаар багийн иргэн Г.Баяртогтох нарын төлбөрийн
дутууг төлүүлэхээр болов.
"Үрийн шинэчлэл” төслийн хүрээнд төмсний үрийг иргэдэд олгох ажлыг
эхлүүллээ. Энэ 7 хоногт 2 ногоочинд 324 кг төмсийг гэрээ байгуулан
эргэн төлөх нөхцөлтэйгөөр олголоо.
2014 оны 04 дүгээр сарын 22-ны байдлаар 8443 мал төллөж, мал төллөлт
19,8 хувь, том малын зүй бусын хорогдол 65, үүнээс хээлтэгч 7 хорогдсон
дүн мэдээ ирээд байна.
Нохой устгалын чиглэлээр байгуулагдсан "Дорнын жааз” ХХК-тай хамтран ажиллах гэрээний төслийг боловсруулах ажил хийгдэж байна.
6.Газрын асуудлаар:
Газрын харилцааны талаар 18 иргэний санал хүсэлтийг хүлээн авч, хэрэгцээ шаардлагатай мэдээлэл зөвлөгөөг өгч ажиллалаа.
Иргэдээс газрын кадастрын зураг зуруулахаар өгсөн өргөдлөөс 22 зургийг
зурж, сумын Засаг даргын баталгаажуулсан кадастрын зургийг 12 иргэнд
олголоо.
7. Орчны тохижилт, хог хаягдлыг шийдвэрлэх хүрээнд:
БНХАУ-ЫН ӨМӨЗО-ны Рашаан хот, Чойбалсан хотын хамтын ажиллагааны
"Санамж бичиг”-ийн дагуу цэцэрлэгжүүлэлтэд нийлүүлэх 300 ширхэг нарс,
бусад суулгац, цэцгийн үрний сорьц ирүүлснийг аймгийн Мэргэжлийн
хяналтын газраас дүгнэлт гаргуулан хил гаалиар нэвтрүүлэхэд дэмжлэг
үзүүлэх хүсэлтийг хүргүүлээд байна.
04 дүгээр сарын 18-21-ний өдрүүдэд багийн нутаг дэвсгэр дэх хог
хаягдлыг тээвэрлүүлж ачуулах ажлыг зохион байгуулан, 2 дугаар багийн
Тээвэрчдийн 10 дугаар эгнээний ард, Чойбалсан, Март, Модон гүүр,
Хэрлэнгийн 2, 3 дугаар эгнээ, Засварын баазын байрны гадна үүссэн хог
хаягдлыг цэвэрлүүлж, 2 ачигч, 1 машин ажиллаж, 10 машин хог
тээвэрлүүлэв.
"Эзэнтэй монгол” хөтөлбөр, "40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр
эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд багуудад ажиллаж байгаа эко
эргүүл, иргэний эргүүлүүд Хэрлэн голын эрэг дагуух хог хаягдлыг
цэвэрлэх, ногоон байгууламж, ногоон бүсэд эргүүл шалгалтыг хийж орчны
цэвэр байдлыг ханган ажиллахад гол үүрэг гүйцэтгэж байна.
Хэрлэн сумын Засаг даргын шийдвэрээр 10 багийн ажлын албанаас байгаль
орчны бохирдлыг багасгах, хог хаягдлыг бууруулах зорилгоор гэр
хорооллын эгнээ, гудамж болон хотын ногоон бүсэд үүссэн хур хог
хаягдлыг цэвэрлэн тээвэрлүүлэх ажлыг 2014 оны 04 дүгээр сарын 15-27-ны
өдрүүдэд зохион байгууллаа.
Уг цэвэрлэгээний ажилд Засаг даргын захирамжаар нийт 6973000
төгрөгийг зарцуулж 58 иргэнийг түр ажлын байраар хангасан. Гэр хорооллын
эгнээ, гудамж болон хотын ногоон бүсэд хийгдсэн цэвэрлэгээний дүнд
1062 м3 хогийг татан зайлуулж, хогийн төвлөрсөн цэгт тээвэрлүүлэв.
Гэр хорооллын эгнээ, гудамжид хийгдсэн цэвэрлэгээг зохион байгуулсан мэдээлэл
1 дүгээр баг: Силикат, Ажилчин, Нуур, Цэнхэр, Улаанхудаг, Өлзийт
Өгөөмөр хорооллын эгнээ гудамжуудын хог хаягдлыг цэвэрлэж, нийт 35 машин
буюу 245 м3 хог хаягдлыг хогийн төвлөрсөн цэгт тээвэрлэж ачуулсан.
2 дугаар баг: Чойбалсан, Март, Хэрлэн, Тээвэрчдийн эгнээ гудамж
болон Хилийн цэргийн 0132 дугаар ангийн баруун тал, хуучнаар засварын
баазын урд, модон гүүрний хойд хэсгийг цэвэрлэж 10 машин буюу 70 м3 хог
хаягдыг тээвэрлүүлсэн. Одоогоор Хэрлэнгийн гудамж, Эмнэлгийн ажилчдын
байр, хуучнаар 54 дэлгүүрийн баруун талд хог хаягдалтай байна.
3 дугаар баг: Овоот, Бумбат, Түргэн, Дэнжийн хэсгийн айл өрхийн
гудамж талбай, Хэрлэн голын эрэг дагуу ногоон бүс, төв замын хоёр талыг
цэвэрлүүлж 8 машин 56 м3 хог хаягдлыг тээвэрлүүлсэн.
4 дүгээр баг: Нутаг дэвсгэртээ цэвэрлэгээ зохион байгуулж ажиллах
хуваарийг гаргаж, ахмадын зөвлөл, залуучуудын зөвлөл, эко эргүүл,
иргэдийн оролцоотой 11 хэсэгт 58 хүнийг хуваарилан ажилласан.
Зангиатын 0-6, Хан–Уулын 1-8 дугаар эгнээ, өргөн гудамжны нийтийн
эзэмшлийн талбай, МААМС-ын туурийг иргэдийн хүчээр цэвэрлүүлж нийт 32
машин 224 м3 хогийг тээвэрлүүлэв.
6 дугаар баг: 04 дүгээр сарын 12-15-ны өдрүүдэд цэвэрлэгээ зохион
байгуулж ажилласан ба нийтийн эзэмшлийн зам талбай болон аж ахуй нэгжийн
гаднах талбай, "Ивээл” хорооллын 8, 10, 12, 24, 25, 27, 30, 32 дугаар
байрууд, "Лемонс” караоке болон аймгийн тээвэр, авто замын газрын
орчинд үүссэн хогийг цэвэрлэж, нийт 75 м3 хог хаягдлыг татан зайлуулав.
Буйр хороололд цэвэрлэгээний ажил хийгдээгүй байна.
7 дугаар баг: 04 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд Нарлаг 0, 1, 2
дугаар гудамж, орон сууцны байрнуудын арын авто машины гражуудын ард
хуримтлагдсан хогийг цэвэрлэх ажлыг зохион байгуулж, цэвэрлэгээнд 10 айл
өрх оролцож, 14 м3 хог хаягдлыг төв хогийн цэгт тээвэрлэсэн. Орон
сууцны 15 байр, 25 албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн орчны
цэвэрлэгээний байдалд хяналт тавьж, "Чойбалсан” констракшинд хашааны
гадна буулгасан барилгын материалыг татах, "Мобиком”, "Оюу” дэлгүүр,
"Дөрөөт” төвд байгууллагынхаа гадна талд хогийн сав байршуулах талаар
албан бичиг хүргүүлсэн.
9 дүгээр баг: 04 сарын 12, 13-ны өдрүүдэд СӨХ- той хамтран "Сinema”
кино театр болон МАН-ын хойд, зүүн хэсэг, 5, 6 дугаар байрны гаднах
хогийг цэвэрлэж, 21 м3 хогийг ачиж тээвэрлүүлсэн.
10 дугаар баг: 04 дүгээр сарын 12-21-ны өдрүүдэд багийн нутаг дэвсгэрт
үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага болон хүнсний
дэлгүүр, айл өрхийн оршин суугчдыг цэвэрлэгээнд санаачилгатай оролцох
талаар багийн ажлын албанаас мэдэгдэл хүргүүлж ажилласан. Багийн Засаг
дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан, иргэний эргүүлүүд хамтран
Ялалт хорооллын 21 эгнээ гудамжинд үүсэн хог хаягдлыг цэвэрлүүлсэн.
04-р сарын 13-21-ны өдрүүдэд Цагдаагийн газраас эрүүлжүүлэгдэн
гарсан 7 иргэнээр Ялалт, Цаг уур, Хивсний хорооллын эгнээ гудамж
бүрийг цэвэрлүүлж 154 м3 хогийг ачиж зайлуулсан.
Хотын хойд хэсгийн ногоон бүсэд хийгдсэн цэвэрлэгээ
Хэрлэн сумын Засаг даргын шийдвэрээр 1, 2, 3, 4, 10 дугаар багийн
арын хэсэгт үүссэн хур хог хаягдлыг цэвэрлэж тээвэрлүүлэх ажлыг зохион
байгуулж, 30 иргэнийг түр ажлын байраар ханган, 3600000 төгрөгийг
зарцуулав. Үүнд:
3 дугаар багийн цэвэр усны станцаас зүүн тийш хотын төвлөрсөн хогийн
цэг хүртэлх 15 км буюу 650 га газрын хог хаягдлыг цэвэрлэж, 98 м3 хог
хаягдлыг тээвэрлэн, 49 м3 хог хаягдлыг газарт булж устгав.
3 дугаар багийн баруун хойд талын нефтийн агуулахын замын уулзвар
дээр 21 м3, Сэргэлэн сумруу явах замын хажууд 28 м3, 10 дугаар багийн
Хивсний хорооллын ард талд 7 м3, нийт 56 м3 хогийг овоолж ачуулахад
бэлэн болгосон. Нийт дүнгээр ногоон бүсийн 203 м3 хогийг цэвэрлэж,
тээвэрлээд байна
А.Наранцэцэг, Х.Уранчимэг / Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар
Мэдээний URL: