Хасан нуурт болсон хэрэг явдлын 70 жилийн ойг энэ өдрүүдэд Орос Улсад
тэмдэглэсэн байна. 1938 оны зургаа-наймдугаар сард Хасан нуурт болсон
хэрэг явдлын шалтгааныг 1946-1948 онд японы цэргийн гол гэмт
хэрэгтнуудыг шүүсэн Токиогийн онц шүүхээр хэлэлцжээ. Тэр үед
хэрэгтнуудийн өмгөөлөгчид Хасан нуурын хавьд болсон хэрэг явдлыг хилийн
шугам тод биш байсан газарт болсон хилийн ялигүй будлиан болгон харуулах
талаар багагүй чармайж, үүнийг ЗХУ-ын эсрэг турэмгийлэл гэж үзэж
болохгүй гэж нотолж байв. Японы армийн ажиллагааг зөвтгөхийг өнөөдөр ч
оролдсоор буй түүхч ургах нарны оронд цөөнгүй бий.
1936 оны 11-р сард
Япон Улс Германи Улстай ЗХУ-ын эсрэг чиглэсэн «коминтерний эсрэг» гэрээ
байгуулж, зөвлөлтийн хилийн дэргэд байрласан Японы Квантуны армийн
хүчийг түргэн нэмэгдүүлэх болжээ. ЗХУ-тай «том дайнд» бэлтгэх зорилгоор
төсвийн зардлаа эрс нэмэгдүүлэх шаардлагаа үндэстэй болгохын тулд хуурай
замын хүчний командлал «зөвлөлтийн аюул нэмэгдэж буйгаар» халхавчлан
суртал нэвтрүүлгийн кампани дэгдээв. Япон генералууд хоосон тоо дурдаж,
Алс дорнодод улаан армийн цэргийн тоо нэмэгдсэн мэтээр ярьж, энэ нь
Японы батлан хамгаалалтад хямрал учруулав гэж нотолж байлаа. Энэхүү
зохиомол сэдвийг нотлохын тулд армийн командлал хилийн олон будлианыг
зориуд өдөөжээ. Үл довтлолцох тухай гэрээ байгуулах тухай ЗХУ-ын саналыг
Японы засгийн газар мугуйдлан няцааж, зөвлөлт-японы зэвсэгт
мөргөлдөөний аюул улам бодитой болсон нөхцөлд Зөвлөлтийн удирдлага улсын
зүүн нутагт батлан хамгаалах чадвараа бэхжүүлэх талаар санаа тавихад
арга буюу хүрэв. Цэргийн тоо нэмэгдэж, Алс дорнодод танкийн болон нисэх
онгоцны ангиуд бий болж, Номхон далайн флот хүчтэй болж, бэхлэлт барьж
байв. Эдгээр арга хэмжээ хориглолтын шинжтэй байсан бөгөөд хил
хамгаалахад шаардлагатай түвшингээс давсангүй. Зөвлөлтийн цэргийн
бүлгийг хүчтэй болгосоны сацуу зөвлөлт-манжуурын хилийн урьд бэхлээгүй
хэсгийг инженерийн хувьд тоноглож байв.
Хилийн тийм хэсгийн нэг нь Хасан
нуураас баруун тийш орших Заозерная болон Нэргүй өндөрлөг байв. «Текохо
өндөрлөг дэх зөвлөлтийн цэрэг рүү довтолж, үүнд ЗХУ хэрхэн хандахыг
тодруулах. Үүнийг ашиглан энэ нутагт зөвлөлүүдийн хүчийг тандах» санаа
Японы жанжин штабт бий болжээ. Хасан нуурын хавьд гарсан хилийн
будлианыг ашиглах талаар Японы командлалын сэдсэн санааг шинжлэхдээ тэр
үед Хятадад болж байсан байлдааны байдлыг харгалзан үзэх хэрэгтэй. 1938
оны зун Японы хуурай замын бүх хүчний гуравны хоёр, чухамхуу 23 дивиз
Хятадын фронтод байжээ. Манжуур болон Солонгост ЗХУ-ын эсрэг чиглэсэн 9
дивиз байв. Ийм нөхцөлд ЗХУ-тай дайтаж эхлэх нь зүрхэлсэн ажиллагаа
байв.
Гэсэн ч Токиогийнхон япон цэрэг хятадын Ухань хотыг эзэлбэл ЗХУ
япон цэргийн ар талд цохилт өгөх эсэхийг том биш ажиллагаа явуулж
туршихаар шийджээ. Жанжин штабын оперативын удирдламжийн санаанд
«Байлдах, тэгэхдээ байлдааны ажиллагааны хэмжээг шаардлагын хэмжээнээс
давуулахгүй байх. Нисэх хучин хэрэглэхгүй байх. Байлдааны ажиллагаа
явуулахад Солонгосын армиас нэг дивиз гаргахаар» заажээ.Японы армийн
түрэмгий ажиллагаа ЗХУ-ын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг зөрчлөө. 8-р
сарын 1-нд Сталин япончуудыг эзэлсэн нутгаас нь ховх цохин гаргахыг Алс
дорнодын фронтын командлагч маршал Василий Блюхерт биечлэн тушаав.
Байлдаан болох газар хоёр хоногийн дотор 15 мянган хүн, 1014 пулемет,
237 их буу, 285 танк бөөгнөрүүлж чаджээ. Буучийн 39-р корпусын
бүрэлдүүнд 32 мянган хүн, 609 их буу, 345 танк байв. Газрын байлдааныг
дэмжихээр 250 нисэх онгоц гаргажээ.Зөвлөлтийн цэргийн тийм их хүчтэй
бүлэг төвлөрсөн тухай мэдээ авсан Японы засгийн газар ноцтой түгшив.
Байлдааныг хоёр тал зогсоож, мөргөлдөөнийг даруй зохицуулах Токиогийн
саналыг 8-р сарын 4-нд элчин сайд Сигэмицу Гадаад хэргийн ардын комиссар
Литвиновт өгчээ.
Гэхдээ Токиогийнхон бэхлэлт яаралтай барьж байсан
Заозерная болон Нэргүй өндөрлөгийг өөртөө үлдээн, ухрахыг зөвшөөрөв.
Япончууд эзэлж авсан өндөрлөгтөө бэхжих амжихын тулд хэлэлцээ хийж
эхлэхийг хичээж байсан нь тодорхой байв. Буучийн 39-р корпусын захирагч
Штерн Москвагийн удирдамжийг биелүүлэн, 8-р сарын 6-нд ерөнхий давшилтад
орж, хойноос нь болон өмнөөс нь нэгэн зэрэг цохиж, дайсны цэргийг Түмэн
уул гол, Хасан нуурын хоорондох зурваст шахан устгахыг тушаажээ. Ширүүн
байлдаан 8-р сарын 9 хүртэл үргэлжлэв. Дөрвөн өдрийн дотор японы
цэргийг эзэлж байсан нутгаас нь ховх цохин гаргав. 8-р сарын 11-нд
байлдаан зогсов. Тэр үед Японы эзэлсэн хилийн бүх өндөрлөгийг чөлөөлж,
зөвлөлтийн цэрэг эзэлжээ. Приморьд явуулсан байлдаан зөвлөлтийн алс
дорнодын цэргийн хувьд ноцтой сорилт болов. Хасан нуурын хавьд болсон
тулалдаанд Улаан арми иргэний дайнаас хойш анхудаа хүчтэй том улсын
жинхэнэ армитай тулалдсан юм. Энэ хэрэг явдал алагдсан, шархадсан
цэргийн тоогоор орон нутгийн дайны байдалтай байв. Токиогийн онц шүүхийн
ялын тогтоолд заасан нь «Халдан довтолсон нь нэг бол энэ нутагт ЗХУ-ын
хүчийг тандах, эсвэл Владивосток, Приморьт хүрэх замын дагуух стратегийн
хувьд чухал нутгийг эзлэх зорилготой байв… Цэргийн ажиллагааг япончууд
эхлүүлсэн гэж онц шүүх үзэж байна. .. Японы цэргийн ажиллагаа илэрхий
түрэмгий шинжтэй гэж онц шүүх узэж байна».
Энэ дүгнэлтийг «няцаах»,
токиогийн шүүх хурлыг «ялагчдын буруу шүүх» гэж нэрлэх гэсэн оролдлогыг
дэлхийн хоёр дугаар дайны түүхийг хянаж үзэх, Японыг дэлхийн яргалал
өдөөгчдийн нэг биш, харин том гүрнүүд, түүний дотор ЗХУ-ын бодлогын
золиос болсон мэтээр харуулах талаар Японд дэгдсэн ажиллагааны хүрээнд
явуулж байна. Гэвч орчин цагийн ихэнх япон хүн улсынхаа өнгөрсөн
милитарист үеийг буруушааж, японы түрэмгийллийг зөвтгөсөн сурах бичгээр
сургуулиудад хичээл заах, олон улсын шүүхийн шийдвэрээр цаазлагдсан
японы цэргийн гэмт хэрэгтнүүдийн сүнсэд Ясукуни сүмд албан ёсоор
шүтэхийг эсэргүүцэж байна. Тэднийг өс хонзон авах гэсэндээ биш, харин 70
жилийн өмнө Хасаны будлианд олон хүний амь үрсэн зэрэг тодорхой
үйлдлийн төлөөнөө цаазаар авсан нь тодорхой билээ.Одоо vед Японд энэхүү
болон бусад цэргийн бүлэглэлүүдийн тvvхийг бичихдээ хэт мєлийлгєж
єєрсдийн vvсгэсэн дайны хариуцлагыг хvлээхгvй, эзэн хааны тєлєє vйлдсэн
хэргийг гэмт хэрэг гэж vзэхгvй байгаа билээ.Мєн энд жишээ болгож vндсээр
нь ялгаварлан гадуурхах бодлого байна. Япончуудын соёлд бусад vндэстэн,
Азийн бусад арьстныг доогуур тавьдаг vзэл нэвт шингэсэн. Ямато арьстан
байна.Ямато гэдэг нь япон vндэстний анхны нэр. Энэхvv арьстан бол
дэлхийн бусад арьстан ба соёлоос дээгvvр, бусдаас цэвэр гэж vздэг хэмээн
Жонн Даудер бичжээ.Єнєє vед ч vндэстнээ цэвэр байлгахын тулд Вьетнамаас
завиар цагаачлан очигсдыг Японд огт хvлээж авдаггvй.Германы нацист
дайнаас бvvр ємнє нь Япончууд Хятадыг эзлэх нийтийн дайнд мордсон.
Нанкинийг 1937 онд бємбєгдєж буудсаны дараа эзэн хааны арми хятадын
эрэгтэй, эмэгтэйчvvдийг vй олноор нь цаазалж устгасан билээ.Алагдсан
хятадуудын тоог янз бvрээр хэлдэг боловч нийтдээ 200 мянган хvн алагдсан
гэдэг.
Энэ нь 8 жилийн дараа Японы Хирошима, Нагасаки хотуудад АНУ-ын
хаясан атомын бємбєгт алагдсан хvний тоотой ойр очиж байгаа юм.Хожим нь
1941-1942 онуудад Мао Цзе Дуны отрядууд байрласан мужуудад "коммунизмийг
номхотгох "Гурван бvгд” буюу Бvгдийг ал, Бvгдийг шатаа, бvгдийг устга”
гэсэн бодлогын дvнд нийт 19 сая хvн амиа алджээ.Тэр дайнд оролцсон япон
цэрэг Уно Шинторо "Япон дайн: Аман тvvх” гэсэн номонд єгсєн
ярилцлагандаа "Би хувьдаа 40 хvний толгойг авсан. Єнєє vед хvн гайхаж
магадгvй, гэвч хvний толгойг авахгvй 2 долоо хоног єнгєрєхєд л эвгvй
оргиод байдаг байв. Булчин шєрмєсєє чангалмаар санагдаад
болдоггvй.Ингэмэгц би саравч руу очоод нэгийг нь суллан гаргаж ирээд
голын захад аваачиж цавчдаг байлаа. Зарим vед алдаад мєр лvv нь
цавччихдаг.
Нэг удаа уушиг нь бємбєг мэт бvлт vсрэн гараад ирэхэд нь ой
гутсан. Єнєєдєр би єєр болсон.Эзэгнэгч Японы арми Малайз, Бирм, Индонез,
Хятад, Энэтхэг зэрэг улс vндэстнийг боолчилсноор тэдний эв нэгдэл алга
болсон. Эдгээр орны хэдэн зуун мянган хvн дайны хєлд vрэгдсэнээс гадна
дор хаяад 100 мянган ази эмэгтэйчvvд /ихэнх нь Солонгос болох/ Япон
цэргийн зугаа болж ашиглагджээ.Дэлхийн II дайны үед цэргүүдийг
тайвшруулах, сэтгэлийг нь сэргээх хүүхнүүд маш чухал байжээ.Энэ тухай
Японы алдартай улс төрч, Осака хотын дарга Хашимото Дэлхийн II дайны үед
эмэгтэйчүүдийг хүчээр цэргүүдэд биеийг нь үнэлүүлдэг байсан хэмээн ярьж
байна. Энэ нь хүнд хэцүү байдалд орсон цэргүүдэд цаашид амьдрах урам
зориг, боломж олгодог байжээ. Гэвч эмэгтэйчүүд үүнийг албан хүчээр
хийдэг байсан байна.
Хашимото үүнийг "Comfort women system” буюу
зугаацуулагч эмэгтэйн арга хэмээн нэрлээд байгаа юм.Зөвхөн Японоос гэхэд
200 000 гаруй эмэгтэй Дэлхийн II дайны үед цэргүүдийн сексийн боол болж
байжээ. Мөн түүнчлэн Хятад, Өмнөд Солонгос, Филиппин, Индонез,
Тайванаас эмэгтэйчүүдийг авч байсан аж.Японы Үндэсний Сэргээн Босголтын
намыг хамтран үүсгэн байгуулагч Хашимото Осака хотын дарга болохоос өмнө
Японы түүхэн дэх хамгийн залуу удирдагч байжээ. Тэрээр өнгөрсөн жил
Японд диктатур хэрэгтэй байна гэж хэлж байсан юм. Өнгөрсөн жилийн нэгэн
ярилцлагадаа тэрээр "Сум бидний дээгүүр салхи бороо мэт шунгинан ниссэн
цагт цэргүүд амь насаа алдах өндөр эрсдэлтэй байна. Яг ийм нөхцөл
байдалд цэргүүдийг зугаацуулах "Comfort women system” ажиллагаа бидэнд
маш чухал. Үүнийг хүн бүр ойлгоно” хэмээн хэлжээ.
Японы 731 дүгээр отряд
Энэхүү отрядын явуулсан үйл ажиллагааг дурьдвал 1930-1940 онд Японы
эзлэгдсэн орны энгийн иргэд, цэргийн олзлогдсод дээр биологийн болон
анагаах ухааны туршилтууд явуулсан байна. Туршилтад орсон хэчнээн хүн
хорвоог орхисон тухай тодорхой тоо баримт байхгүй, барагцаагаар 200
мянга гаруй хүн амьсгал хураасан гэдэг. Хятадын хотуудаар тахал, хижиг
өвчний нян тээгч бөөс тарааж, ундны усыг булчин задрах тахлын нянгаар
"арвижуулж” байв. Хөлдөлтийг эмчлэх аргыг турших гэж хоригдлуудыг өвлийн
хүйтэнд явган алхуулж, өвчин намдаах тариа хийлгүйгээр хөл гарыг нь
тайрч, нүдийг нь бүлтэртэл барокамерт байлгаж, хорт хийгээр утдаг
байжээ. Дайны дараа Америкийн Засгийн газар "хүйтэн дайн”-ы жилүүдэд
дэмжлэг авахын тулд дээрх туршилтуудыг нуухад Японд тусалсан гэдэг.
wikipedia