Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2014 оны 1 дүгээр
сарын 24-ний өдөр баталсан удирдамжийн дагуу "Аса консалтинг” ХХК
/Рояал плаза/-ийн "Аса цирк” /Монголын үндэсний цирк/-ийн үйл ажиллагаа
нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль
болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хийсэн хяналт
шалгалтаар Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь
заалт, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1
дэх хэсгийг тус тус зөрчсөн болохыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн
төлөө газрын улсын байцаагчийн 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн
5/33 тоот дүгнэлтээр тогтоосон байна.
Иймд Өрсөлдөөний тухай хуулийн 15.1.7, 20.2, 20.3.1-т заасныг тус тус
үндэслэн дээр дурдсан улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоосон зөрчлийг
арилгах талаар дараах арга хэмжээг авч 2014 оны 3 дугаар сарын 20-ны
өдрийн дотор хариу ирүүлэхийг ШААРДАЖ байна.
- Циркийн үйлчилгээ, үйл ажиллагааг хувьчлан авахаас өмнөх байдалд
хүрсэн түвшинг бууруулахгүй байдлаар удирдан зохион байгуулж
хэрэглэгчдийг циркийн урлагийн үйлчилгээгээр хангаж ажиллах,
- Циркийг хувьчилж авах үед буюу 2008 оны 7 дугаар сарын 17-ны
өдөр байгуулсан Улсын циркийг худалдах, худалдан авах гэрээний 1.7-т
заасан тооноос цөөнгүй циркийн урлагийн ажилтан, уран бүтээлчийг
байнгийн ажлын байраар хангах,
- Өөрийн орон тооны бус циркийн урлагийн уран бүтээлчдийг
циркийн урлагийн бэлтгэл, сургуулилт хийх, үзүүлбэр, тоглолт хийх
боломжтой байраар хангахдаа циркийн урлагийн нөхцөлд тохирсон, биелүүлж
болох нөхцөлийг тавих,
- Менежментийн АСА багийн Улсын циркийн 2007-2011 онд хөгжүүлэх
стратеги ба бизнес төлөвлөгөөнд циркийн тоглолтын тоо хэмжээг жил тутам
64-109 удаа байхаар төлөвлөсний дагуу хийж хэрэглэгч олон нийтэд
хүргэх. Ингэхдээ 2014 оныг дуустал циркийн урлагийн тоглолтыг нийт
48-аас доошгүй удаа хэрэглэгч олон нийтэд хүргэсэн байх,
- Улсын циркийн барилга байгууламж, талбайг зориулалтын дагуу ашиглах,
- Зориулалтын бусаар ашиглаж буй циркийн барилга байгууламж,
талбайг циркийн урлагийн зориулалтын болгох талаар шат дараатай арга
хэмжээ авах 5 жилийн төлөвлөгөө боловсруулан ирүүлэх,
- Циркийн барилга байгууламж, талбайг циркийн урлагийн
зориулалтын болгох талаар эхний ээлжинд 2014 оны дотор циркийн барилгын 5
дугаар корпусыг болон гадаа талбайн газрыг зориулалтын дагуу болгон
сэргээн засварлах, тохижуулах ажлыг зохион байгуулан зориулалтын дагуу
ашиглах,
Дээр дурдсан шаардлагуудын биелэлтийг 2015 оны 1 дүгээр сард багтаан
гүйцэтгэлийн хяналт шалгалт хийж дүгнэх бөгөөд шаардлагын биелэлтийн
явцыг мөн тухай бүрт нь шалгахыг анхаарна уу.
Улсын байцаагчийн тавьсан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй
тохиолдолд Өрсөлдөөний тухай хуульд заасан захиргааны шийтгэл
ногдуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу циркийг хувьчилан худалдсан
гэрээг цуцлаж, төрийн өмчид буцаан авах асуудлыг эрх бүхий байгуулагад
тавьж шийдвэрлүүлэх хүртэл арга хэмжээ авахыг анхаарна уу.
Улсын байцаагчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд авах арга хэмжээ.
62 дугаар зүйл. Хувьчлалыг хүчингүйд тооцох үндэслэл
1. Дараахь үндэслэлийн аль нэг нь байвал хувьчиллыг хууль бус гэж үзэж хүчингүй болгоно:
7/ хувьчлан авагч өмч хувьчлан авсан тухай гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй;
9/ өөр хэлбэрээр энэ хууль болон бусад хууль зөрчсөн.
61 дүгээр зүйл. Өмч хувьчлан авагч этгээдтэй байгуулах гэрээ
2. Гэрээнд дараахь нөхцөлийг заавал тусгасан байна:
5/ хувьчлан авсан эд хөрөнгийн ашиглалтын талаар өмчлөгч төрийн өмнө
үүрэг хүлээсэн бол уг үүрэг, хариуцлага, түүнчлэн эд хөрөнгийг хүлээн
авах, хүлээлгэн өгөх хугацаа, журам зөрчсөний хариуцлага.
Нийгмийн салбарын өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал
651 дүгээр зүйл.Нийгмийн салбарын өөрчлөлт,
шинэчлэл, хувьчлал
1.Нийгмийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит хуулийн
этгээдээс үзүүлдэг үйлчилгээ, удирдах үйл ажиллагааг төрийн өмчийн
оролцоогүй хуулийн этгээд, хувь хүнээр гүйцэтгүүлэх, нийгмийн салбарт
тусламж, үйлчилгээг үзүүлэхэд ашиглагддаг төрийн өмчийн зориулалтын эд
хөрөнгийг бусдад түрээсээр ашиглуулахыг өөрчлөлт, шинэчлэл, хувьчлалын
хүрээнд хамааруулж ойлгоно.
2.Энэ хуулийн 652, 653, 654 дүгээр
зүйлд заасан гэрээний үндсэн дээр төрийн өмчит хуулийн этгээдийн удирдах
үйл ажиллагаа, үзүүлж байгаа тусламж, үйлчилгээг удирдлагын,
гүйцэтгэлийн гэрээгээр гүйцэтгүүлэх болон төрийн өмчийн эд хөрөнгийг
түрээсийн гэрээгээр ашиглуулахад төрийн өмчийн аливаа эд хөрөнгө, эд
хөрөнгийн эрх бусдад шилжихгүй.
3.Нийгмийн салбарын хувьчлалд энэ хуулийн зургадугаар бүлэгт заасан хувьчлалын аргуудыг нэгэн адил хэрэглэж болно.
4. Нийгмийн салбарын өөрчлөлт, шинэчлэл, хувьчлалын үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:
1/ үйл ажиллагааны чиглэл, хөрөнгийн зориулалтыг өөрчлөхгүй байх;
2/ үйлчилгээ, үйл ажиллагааны хүрсэн түвшинг бууруулахгүй байх;
3/ үйлчилгээнд хамрах хүрээг өргөтгөх;
4/ ил тод, нээлттэй байх;
5/ ажиллагчдад учрах эрсдэлийг бууруулах
Татах
1. Гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх, хувчлах тухай
2. Худалдах, худалдан авах гэрээ № 399
- Гэрээний зүйл, гол нөхцөл
- Худалдагчийн эрх, үүрэг
- Хамтран хүлээх үүрэг
- Бусад