УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос ээлжит бус чуулган дуусахаас өмнө Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд нэгэн чиглэл өгчээ. Агуулга нь УИХ-ын 75 дугаар тогтоол буюу "Халх гол” чөлөет бүс байгуулах асуудлын хүрээнд хэдий орчим газрыг хэний гарын үсгээр бусдад олгосныг судалж намрын чуулганы зхэнд танилцуулах тухай. УИХ-аас 75 дугаар тогтоолыг 2015 оны долдугаар сард хаврын ээлжит чуулган хөшгөө хаахаас өмнө, бүр тодруулбал наадмын урд өдөр баталж байв.
Гэхдээ өмнөх парламент хамгийн богино хугацаанд буюу хздхэн минутын дотор хэлэлцэж баталснаараа рекорд тогтоосон хэмээн Х.Болорчулуун гишүүний тодотгосон шиг 75 тогтоол тийм ч амь бөхтэй байсангүй, эсрэгээрээ нийгмийн эсэргүүцэлтэй тулгарч эхэлсэн юм.
Тухайн үед Дорнод аймгийн Халх rол сумын нутагт 500 мянган га талбайд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах хуулийн төслийн автор салбарын сайд Р.Бурмаа нийгмийн чиг хандлага, нутгийн иргэдийн эсэргүүцлийг зөөллөх, ач холбогдлынх нь талаар тайлбарлахаар орон нутгийг зориод хөөгдөх нь холгүй Улаанбаатар руу буцсан бичлэг одоо ч цахим хуудаснаа хадгалаастай байна. Нөгөө талаар Халх голд чөлөөт бүс байгуулах асуудал он дамнан маргаан дагуулсаар УИХ-ын ээлжит сонгуультай золгосон билээ.
Улмаар сонгуулийн үр дүнгээр байгуулсан УИХ, Засгийн газраас "Халх гол” чөлөөт бүс байгуулах төслийг тойрсон маргааныг дэнслэх эхний алхмаа хийсэн нь Байнгын хорооноос салбарын яаманд өгсөн чиглэл болж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаг ч өмнөх парламент, Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болчихоо орон нутагт хийсэн томилалтынхоо үеэр мэдэгдсэн нь нэгийг өгүүлэх мэт. Мөн 170 мянган га газрыг бусдад олгосон тухай өмнө нь ярьж байсан ч өдгөө 320 мянган га болж нэмэгдсэн, сайд асан Р.Бурмаа үүрэг гүйцэтгэгч атлаа гарын үсэг зурж шийдвэр гаргасан тухай онцолсон нь ноцтой мэдээлэл байв.
Ноцтой гэдэгт хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, гүйцэтгэх засаглалын тэргүүнийг огцруулах эсвэл чөлөөлсөн тохиолдолд Засгийн газар гишүүд танхимаараа огцрох эс бөгөөс үүрэг гуйцэтгэгч болдог. Үүгээр АН-аас МАН-д засгийн эрх шилжиж, Ерөнхий сайдын тамгыг Ч.Сайханбнпэгээс Ж.Эрдэнэбагад шижлүүлсэн өдрөөс шинэ сайд нарыг томилох хүртэл түүний танхимын сайд нар үүрэг гүйцэтгэгч болцгоосон.
Үүрэг гүйцэтгэгч сайдад мэдээж шийдвэр гаргах эрх бий л дээ. Гэхдээ энэ нь хуулийн хүрээнд байх ёстой. Гэтэл үүрэг гүйцэтгэгч сайд болсон Р.Бурмаа Засгийн газартаа, Ерөнхий сайддаа мэдэгдэхгүйгээр "Халх гол” төсөлтэй холбоотой асуудлыг өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэсэн бол тэр нь асуудал. Ялангуяа 170 мянган га байсан газар олголт өмнөх сайдыг буухын өмнөхөн 320 мянга болж өссөн шалтгааныг сайд асан Р.Бурмаа тайлбарлах нь зүйн хэрэг.
Хоёрдугаарт, Ерөнхий сайдын хэлсэн, албаныхны гаргасан 170, 320 мянга га газрыг чөлөөт бүс байгуулах нэрийдлээр Халх голд олгосон нь үнэн л юм бол яг ямар компанийн мэдэлд шилжсэнийг ил тод зарлах, олон нийт тэр тусмаа Халх гол сумын иргэдэд хэлах нь тэдний үүрэг. Учир нь, Халх гоп бол газар нутаг, хил хязгаарын байршлаараа Монголд байтугай Азид томоохон байр суурыг эзэлдэг. Төв Азийн хялгант бүсийн эко тогтолцооны хамгийн том хэсэг болох Дорнодын нутаг, Мэнэнгийн талд Монголын Засгийн газраас тогтоосон тусгай хамгаалалттай 570 мянга гаруй га газар бий.
Үүнээс Нөмрөгийн дархан цаазат газар 300 мянга гаруй га талбайг хамарч, энэ нь Халхын голын ай савын ус хураах талбайн бараг тал хувийг бүрдүүлдэг юм билээ. Мөн Монгол, Өвөрмонголын зааг дээр орших цэнгэг уст Буйр нуур энэ орчимд хамаардаг. Үун дээр 1939 онд Халх голд өрнөсөн дайны он жилүүдийн туүх ч тус газрын онцлогыг баяжуулдаг. Нэг үгээр хэлбэл, чөлөөт бүс байгуулах гэхээсээ Халх голын сав газар, Буйр нуур, Мэнэнгийн талыг эко аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх төрийн бодлош боловсруулах замаар Дорнодын тал хээрийн өвөрмөц тогтоцыг одооноос хадгалж үлдэх нь бидэнд хэрэгтэй.
Зам дагаж хөгжил гэдэг. Зүүн зүгийг чиглэсэн хатуу хучилттай зам тийшээ ахих тусам Халх гол, Буйр нуурыг зорих дотоодын жуулчдын тоо харьцангуй нэмэгдэж буй. Дотоод, гадаадын аялал жуулчлалыг хөгжүүлэх амбийцтай манай улсад энэ нь мэдээж сайн мэдээ байж болох. Гэхдээ Хөвсгөлийн гашуун. туршлагаас үндэслэн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бодлогыг Буйр нуурыг хэрхэн хамгаалахтай нь давхар хослуулан төлөвлөх хэрэгтэй мэт. Тэгэхээр Халх голыг чөлөөт бүс болгох УИХ-ын 75 тогтоол Мэнэнгийн тал, Буйр нуур, хамгийн гол нь 1939 оны баатарлаг түүхийг арчин хаяхтай агаар нэг сонсогдож эхэлсэн болохоор Халх голчуудын сэтгэлийг сэртхийлгэж эсэргүүцэхэд хүргэсэн байж бололх талтай. Халх голын сав газар нь уудам, хөрс нь үнэхээр үржил шимтэй гэдэг. Гэхдээ тэрхүү үржил шимтэй хэсэг нь 40 мянга орчим га-г л хамардаг юм билээ. Хөрс нь зөөлөн эмзэг учир тариалангийн талбай, олны хөлийг даах даац нь хязгаарлагдмал гэдгийг ч энд тодотгох хэрэгтэй. Тамсагийн сав газарт газрын тосны олборлолтоос үүдэж нэгэнт тоосжилт тунаж, хөрс нь бохирдоод эхэлсэн атал залгаад Халх голын сав газрын хөрсийг хордуулах нь толгой дээрээ бөмбөг тэсэлж буйгаас өөрцгүй хэрэг юм.
Албаны гэхээсээ Хятадын дотоодын аялал жуулчлалын мэдээллээс харахад жилдээ найм орчим сая Хятад жуулчин Буйр
нуурыг үзэхээр зорьдог юм билээ. Гэхдээ эдгээр жуулчид Буйр нуурын Хятадын эзэмшлийн талд очдог болохоор тэднээс нэг ч төгрөг бидэнд наалддаггүй. Тиймээс Халх гол чөлөөт бүс гэж хөөрцөгаөхөөс илүүтэй Хятад талаасаа Буйр нуурыг зорих жуулчдын ядаж аравхан хувийг нь дотооддоо авдаг болох нь бидний нэн тэргүүнд шийдвэрлэх ажил юм. 2016 он гэхэд нэг сая, 2020 онд жилдээ хоёр сая жуулчин хүлээж авах зорилт дэвшүүлсэн бидний хувьд Хятадаас жил бүр 800 мянган жуулчныг зөвхөн Буйр нуурыг ашиглаад Монголд ирүүлэх нь эдийн засаг талаасаа мэдээж ашигтай тусна. Үүнийгээ дагаад Буйр нуур дагасан дэд бүтцийг хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, тэр хэмжээгээрээ тогтвортой ажлын байрыг бий болгох давуу талтай. Гагцхүү "Нутгийн ард иргэд, аймаг, сумын удирдлагаас гаргасан саналыг аль болох тусгаж оновчтой шийдвэр гаргана” гэдгээ илэрхийлсэн Ерөнхий сайдын шийдэл юу байхаас хамаарч Халх гол дагасан хөгжил хэрхэх нь тодорхой болохоор харагдаж байна. Нөгөө талаар "Халх шл” чөлөөт бүс байгуулах УИХ-ын 75 дугаар тогтоолын хүрээнд хэдий орчим газрыг хэний гарын үсгээр бусдад олгосныг судалж буй салбарын яамнаас намрын чуулганд танилцуулах тайланд дурдах тоо баримт ч сонирхолтой сэдэв байх нь.
С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/