УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг илрүүлэхтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа урагшилж буй мэдээлэл хэвлэлд олонтаа гарч буй. Гэхдээ ийн мэдээлэх нь улиг болсон гэж болно. Өнөөдрийг хүртэл гэмт хэрэгтнийг илрүүлж, баривчилж, ял шийтгэл хүлээлгэсэн шүүхийн тогтоол гараагүй болохоор тэр юм.
Харин энэ долоо хоногийн даваа гаригт ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, УИХ-ын гишүүн, Нийслэлийн Засаг дарга
асан Э.Бат-Үүл өөрийг нь уг хэрэгт яллагчаар татаж, цус, үсний шинжилгээ авсан тухай мэдээлэл хийсэн нь олныг сэрдхийлгэх нь тэр. Өнгөрсөн хугацаанд түүнийг эл хэрэгтэй холбогдуулсан сэжиг таамаг олонтаа бичиж, өөрсдийн хувийн дүгнэлтийг эцсийн дүгнэлт мэт үзсэн нэр бүхий хүмүүснйи бодол ч хөвөрсөн нь бий. Гэсэн ч С.Зориг агсны гэргий Д.Булганыг 10 гаруй сарын турш хорьж байснаа Э.Бат-Үүлийг шалгаж эхлэхтэйгээ зэрэгцэн сулласан нь бас л гайхмаар үйл явдал.
Хэргийн үйл явцыг гэрчлзх цорын ганц амьд гэрч гэдэг утгаар нь Д.Булганыг дахин шалгалаа гэхэд 10 cap үргэлжилсэн баривчилгааны дараа эргүүлэн суллах учир шалтгаан нь юу байв.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газар болон Тагнуулын ерөнхий газраас тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа тул өнгөрсөн 10 гаруй жилийн турш үргэлжилсэн мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой мэдээллийг багцлан хүргэе.
ХЭРЭГ ГАРСНЫ ДАРАА ЮУ БОЛОВ
Ээжийг нь заналхийлэв
1998 оны аравдугаар сарын 2-ны өдрийн 19:00 цаг орчим. С.Зориг агсны ээж Г.Доржпаламын гэрийн утас энэ үед дуугарчээ. Тэр дуудлагад хэн нь мэдэгдэхгүй нэгэн этгээд "Орос, буриад хоёр Монголоос явбал таарна. Монголд юугаа хийгээд байгаа юм бэ” хэмээн заналхийлсэн агаад энэ тухай хүүдээ дуулгасан байдаг.
Тэр үед хүү нь "Ээжээ, та санаа зовсны хэрэггүй. Би учрыг нь олно” гэсэн ч тэрээр дөрвөн цагийн дараа алуурчны гарт гэртээ 18 хутгалуулж, амь насаа алдсан. Эндээс алуурчид аль хэдийнэ өөрсдийн төлөвлөгөөгөө боловсруулсан байсан төдийгүй энэ нь тухайн үед яригдсан "Шуналын сэдэлтэй гэмт хэрэг байсан” гэх нэгэн сэжүүрийг нь үгүйсгэж байна гэх дүгнэлт хэвлэлийн хуудаснаа үлдэхэд гол хөшүүрэг болжээ.
СЭЖИГТНҮҮД 10 ХОЛ ДАВАВ
Сайн хүү төрүүлсэндээ баярлаж, хэдхэн хоногийн өмнө "Хувьсгал хийсэн хүүгээрээ бахархахгүй бол би өөр юугаараа бахархах билээ” гэж чин сэтгэлээсээ ярилцлага өгч суусан ээжийнх нь сэтгэлийг өнчрүүлсэн гэмт хэргийн эзэн гэгдэж зөвхөн 1998 оны аравдугаар сарын 2-ноос 2000 оныг дуустал нийт 12 орчим хүн сэжиглэгдэн, Ганцхудагийн урьдчилан хорих төвийн хорих камерт өдөр хоногийг өнгөрүүлсэн байх юм. Тэдний нэрс Н.Энхболд / хүн амины хэрэгтэй/, гомо Нараа, шар Эрдэнэ-Очир /хулгайн хэрэгтэй/, Г.Отгонбямба /армийн бэлтгэл офицер/, Баатаржав дүү Болд, Түмэнбаяр, Баярбаатар /гэр бүлийнхнийгээ хөнөөсөн/, ард Батсүх, Д.Энхбат /Францаас барьж ирсэн/ гэх мэтээр цааш үргэлжилнэ. Тэр ч бүүхэл УИХ-ын гишүүн байсан, Казиногийн хуулийг батлуулахын тулд авлига авсан хэргээр ял сонссон Д.Энхбаатар, Д.Баттулга, С.Батчулуун нарыг өөрсдийн эрх ашигт нийцүүлсэн хуулийг батлуулахын тулд С.Зоригийг хөнөөлгөсөн гэсэн хардлага ч хүчтэй өрнөсөн.
Мөн улс төр судлаач Л.Эрдэнэтуул нэгэнтээ "Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар Зоригийг хөнөөсөн” гэдэг хатуухан мэдэгдлийг хийсэн удаатай. Одоогийн УИХ-ын гишүүн С.Эрдэнийн эхнэр агсан И.Сарантуяаг ч уг хэрэгт сэжиглэн, баривчилж хорьж байсан удаатай. Энэ дунд онцлохгүй байхын аргагүй зарим сэжигтэн бол нийгэмд ypyy дорой амьдарч байгаа архи дарсанд орсон, гэмт хэргийн ертөнцөд ойр дотно байдаг Батаа, Оюунаа гэсэн нэртэй хумүүс байлаа. Тэд "Алуурчид нэг нэгнээ Батаа, Оюунаа гэж дуудаж байсан” гэх Д.Булганы мэдүүлгийн золиос болон нэг хэсэгтээ л нуувчинд орох, өөрсдийгөө өмгөөлж хамгаалах шаардлагатай болж, Цагдаагийн ерөнхий газрын хардлагын бай болж байсан юм. Харамсалтай нь, тэдний хэнээс нь ч Цагдаагийн ерөнхий газрынхан өнөөдрийг хүртэл уучлал гуйгаагүй.
Зүгээр л тухайн үед "Гэмх хэрэг тун удахгүй илэрнэ. Бид алуурчныг олж чадна” гэдэг бардам хэрнээ төөрөгдүүлсэн хариултыг өгсөөр 2010 онтой золгов. Харин энэ дунд буюу 1999 оны гуравдугаар сарын 9-ний 22 цаг 45 минутад Зориг агсны эхнэр Д.Булганыг Ганцхудагт хорьж "Булган анхнаасаа цагдаагийн байгууллагад худал мэдээлэл өгч байсан. Алуурчдыг худлаа дүрсэлж, ам зургийг нь тэс өөрөөр гаргаж, хэргийг эхнээс нь будлиантуулж, байсан нь нотлотдсон. Эр, эм хоёр алуурчин бус хоёр эрэгтэй байсан гэдэг нь нотлогдож байна” гэсэн мэдээлэл тухайн үед шинээр цацагдаж байсан ч төдийлөн үнэнд хүрч чадалгүй замхарчээ. Үүнээс долоон жилийн дараа буюу 2016 оны арваннэгдүгээр сард дахин Д.Булганыг барьж, хорьсон.
Сэжигтнээр шалгагдаж байсан Г.Отгонбямба зургаан сая төгрөгийн хохирол нэхэмжлэв
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдаж хохирсон хүмүүсийн нэг нь армийн бэлтгэл офицер Г.Отгонбямба. Түүнийг 1998 онд хоёр ч удаа баривчилсан бөгөөд тухайн үедээ Г.Бошигт агсны тэргүүлж байсан Монголын нэгдсэн хөдөлгөөний гишүүн байсан байна. Хожим нь тэрбээр Хүний эрхийн үндэсний комисс болон шүүхэд өргөдөл гаргаж, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт хилсээр шалгагдаж байсныхаа хохирлыг тооцоолон Засгийн газраас зургаан сая орчим төгрөгийн хохирол гаргуулахаар болсон. Энэ талаараа "Хилсээр гүтгэгдэж олон жилийг гэмт хэргийн сэжигтнээр өнгөрүүлсөн. Тэр үед хүмүүс намайг "С.Зоригийг алсан алуурчин чинь энэ байна" гээд ажилд ч авдаггүй байсан. Зарим нь хөөж туугаад нэг нүдээрээ ч үзэхээ байсан. Ингэж хорьж шийтгүүлснээс хойш би амьдралгүй болсон учраас төрөөс хоригдсон хугацааныхаа хохирлыг нэхэмжилж байна” хэмээн 2009 онд тайлбарласан байдаг.
АЛУУРЧНЫГ ОЛСОН МЭТ МЭДЭГДЭЛ УДАА ДАРАА ГАРАВ
Иргэдэд гэмт хэрэг нь илэрчихэж гэдэг итгэл төрүүлэв Тухайн үед С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөж байсан Цагдаагийн ерөнхий газрын удирдлага болоод Ажлын хэсгийн дарга нар "Гэмт хэрэгтэнг баривчлахад ядах юм байхгүй” гэх утгатай мэдэгдэл хийж байжээ. Нэг ёсны тухайн үед "Гэмт хэрэг нь илэрчихсэн байсан юм биш үү” гэдэг итгэл найдвар ард түмэнд төрүүлж, улмаар цагдаа хийгээд тагнуулынхан ч ажлаа сайн хийж буй гэдэг үнэлгээг авч байсан байдаг. Үүнд дараах мэдэгдлүүд бодит хариулт өгч байна. С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх явц хумигдаж байна. Бид задгай тал дээр хайх хэмжээнд хэргийг шалгаж байсан бол одоо шалгалт тодорхой хүрээнд орсон...” гэх мэт үгс үүнийг нотолно.
1998 оиы аравдугаар сарын 2-ноос 2000 оныг дуустал нийт 12 орчим хүн сэжиглэгдэн, Ганцхудагийн урьдчилан хорих тввийн хорих камерт өдөр хоногийг өнгөрүүлсэн байх юм,
ИТГЭЛ ТӨРЖ БАЙНА
ЦЕГ-ын дарга, хурандаа Д.Мөрөн Хэрэг илрэх итгэл төрж байна /1999 оны есдүгээр сарын 20/
-Шалгах ажлын хүрээ өргөн байсан бол одоо хумигдаж байгаагаас үзвэл С.Зоригийг хөнөөсөн гэмт хэрэг илрэх итгэл төрж байна. Одоогоор шалгаж буй ажлыг хэлмээргүй байна. Ямар ч гэсэн олно гэсэн найдлага төрж байгаа.
ХЭЦҮҮ ХЭРЭГ
Хууль зүйн сайд Л.Цог: Сэжиглэж тогтоосон хүн байгаа (1999 оны дөрөвдүгээр cap)
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх гэж цагдаа улс даяар шалгаж байсан. Харин одоо нэг дүүргийн хэмжээнд шалгаж эхэллээ. Тэгэхээр нэг цэг дээр хумигдлаа гэсэн үг. Сэжитэж, тогтоосон хүн байхаар барахгүй л дээ. Байгаа юм. Хэрэгтнийг дайчлан баривчлах тэр үед задруулна гэхээс одоо чамайг баривчилна гээд сониноор зарлаж болохгүй. Уг нь алуурчид өөрсдөө хүрээд ирвэл зүгээр дээ. Уг нь тийм хэцүү хэрэг биш шүү дээ.
БАРИМТ ХАНГАЛТТАЙ
УМБГ-ын Онц хүнд гэмт хэргийг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Д.Цогтбаяр /1999 он/
-Баримтаар дутна гэж байхгүй. Ул мөр, эд мөрийн баримт хангалттай үлдсэн. Баримтаар дутна гэж хэлэхгүй ээ. Ер нь гарцаагүй баримтаар л нотлох болно. Бид ам зургийг нь бүр сайн баталгаажуулж чадсан.
Сэргээн шалгах үндэслэл байсан учраас Д.Булганыг баривчилсан
Улсын прокурорын ерөнхий газрын орлогч Г.Эрдэнэбат /2016 оны нэгдүгээр сар/
-С.Зориг агсныг хөнөөсөн буруутныг олох мөрдөн байцаалтын ажиллагааг өнгөрсөн арваннэгдүгээр сараас эргэн сэргээж, талийгаачийн эхнэр, хэргийн ганц гэрч Б.Булганыг цагдаагийн байгууллага баривчлан саатуулсан. 1998 онд үйлдэгдсэн тус хэрэггэй холбоотой сэжиг таамаг, гарах үндэслэл үе үе гардаг. Энэ тохиолдол бүрт хэргийг тасралтгүй сэргээн шалгадаг. Энэ удаад ч уг эрүүгийн хэргийг нэхэн сэргээж шалгах сэжүүр гарсан. Эрүүгийн хэрэгтэй холбогдуулан сэргээн шалгах үндэслэл байсан учраас хэргийг сэргээн шалгаж байна.
ХАРИУЦЛАГАГҮЙ ЯРИАНУУД ГАРЧ ЭХЛЭВ
Цагдаа цагдаагаа шалгав
Цагдаагийн ерөнхий газар болон Тагнуулын газарт С.Зоригийг хөнөөсөн гэмт хэргийг илрүүлэх ажлын хэсгийг олон удаа шинээр байгуулсан. Мөн шинэ УИХ бүрдэх бүрт л гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулах хэвшил ч тогтож. Гэвч гарсан үр дүн байхгүй. Үүний зэрэгцээ, ажлын хэсгийн гишүүдийг нь ч өөр өөрсдийн эрх ашигт нийцсэн хүмүүсээр сольж байсан удаатай. Хамгийн эгзэгтэй нь, тэрхүү ажлыг хэсгүүд нь өмнөх багийнхаа хийж ирсэн ажлыг үргэлжлүүлэх бус нэг нэгнийгээ үгүйсгэх, хол зөрүүтэй мэдэгдэл хийх төдийхнөөр өөрсдийн мөрдөн шалгах ажлаа олон нийтэд тайлагнаж ирсэн. Үүнийг ажлын хэсгийг удирдаж байсан дарга нарынх нь дараах мэдэгдлээс харж болно. Тухайн үед "Прокурорын байгууллага хавтаст хэргийн материалтай танилцаад, хэргийг шалгах явцад гарсан алдаатай зүйл дээр нь хуучин ажлыг хэсэгт эрүү үүсгэн шалгаж байгаа. Хэргийн газар байсан цустай зангиа ЭЦГ-ын хогийн савнаас гарсан. Зангианы асуудал ч энэ дотор байгаа. Ялангуяа энэ хэрэг дээр Батаа, Оюун гэсэн нэртэй болгоныг шалгах гэж их болхи үйлдэл хийсэн шүү дээ” гэдэг тайлбар хийж байсан удирдлага ч бий. Онцолж дараах албан тушаалтнуудын үгийг хүргэе.
ХЭРГИЙН ГАЗРЫН ҮЗЛЭГ ХАНГАЛТГҮЙ ХИЙСЭН НЬ ТОДОРХОЙ БОЛСОН
С.Зоригийг хөнөөсөн гэмт хэргийг илрүүлэх ажлын хэсгийн дэд ахлагч, дэд хурандаа З.Төрмандах /2000 оны аравдугаар сар/
-Анх хэргийн газрын үзлэг хангалтгүй хийгдсэн нь тодорхой болсон. Хэргийн газраас олдсон гэх 5000, 1000- тын дэвсгэрт болон зарим нэг эд мөрийн баримтын чанартай зүйлүүд алдагдсан гэдэг мэдээлэл ирсэн. Тэр бүхэн ямар учиртай болохыг шалгахын тулд энэ оны долдугаар сараас өмнөх Ажлын хэсэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Хэргийн газарт үзлэг хийхдээ хивсэнцэрийг эд мөрийн баримтаар хурааж аваагүй зүйл байсан. Гэтэл Зориг агсны гэрийнх нь балкон дээр л байж байсан юм билээ. Энэ мэт тодорхой факт байгаа учраас үнэн зөв эсэхийг нь Эрүүгийн журмаар шалгуулах зайлшгүй шаардлага гарсан.
АНХНААСАА ЦАГДААГИЙНХАН ЭНЭ ХЭРЭГТ АЛДСАН НЬ ҮНЭН
Нийслэлийн прокурор, хууль цаазын итгэмжшп зөвлөх Д.Даваадорж /2000 оны арванхоёрдугаар сар/
-Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс дуудлага очсноос хойш долоон минутын дараа цагдаа нар очсон. Тэгэхэд өмнө нь. 15 хүн хэргийн газар руу орсон байдаг. Дараа нь ажлын хэсгээс албаны шалгалт хийж, хотын Цагдаагийн дарга Ганболдод хүртэл эрүү үүсгэн шалгаж, захиргааны арга хэмжээ авсан. С.Зоригийг хөнөөсөн хэрэг илрэхгүй байсаар сүүлдээ улс төрийн ашиг хонжоо болж хувирсан нь улс төр хэрхэн хямарсныг харуулж байгаа юм биш үү. Анхаасаа энэ хэрэгт цагдаагийнхан алдсан нь үнэн. Цагдаагийнхан хэргийн зураг авахдаа өнгөт хальсаар авсан. Гэтэл тэр өнгөт хальс угаах тоног төхөөрөмж Цагдаагийн газарт байдаггүй учраас хувийн зураг угаалгадаг газраар угаалгахад хүмүүс хувилаад авчихсан байсан. Мөн 70, 80 хүний хурууны хээ авах, тодорхойлох техник Монголд байхгүй. Нэг шинжээч өсгөдөг шилээр 25 хүний хурууны хээ харж суугаад л нүд нь улайчихдаг. Маргааш нь амраад нөгөөдөр нь дахиж ирж харах жишээтэй.
УЛС ТӨРИЙН АЛЛАГА ХЭМЭЭХ ТААМГУУД...
-Эгийн голын эрэг дээр цахилгаан станц босгох хусэлтэй Чехийн "Тех-нарт” хэмээх бичил барилгын компанийн лобби ийм хэрэг гарах үндэслэл боллоо.
-Ерөнхийлөгч асан Н.Баганбанди С.Зориг агсныг Ерөнхий сайдаар ажиллуулах хүсэлтэй байсан нь ардчиллынхны бухимдлыг төрүүлж, хэрэг гарах шалтгаан болов гэх мэт улс төрийн гаргалгаа олонтаа явж байсан. Тэр ч бүү хэл түүнийг Ерөнхий сайд болгох асуудлыг хэлэлцэх хурал нь аллага болсон өдөр буюу 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр тодорхой бус шалтгаанаар хойшилсон нь ямар учиртай вэ гэх асуултыг ч хэвлэл мэдээлэл болон олон нийт, улстөрчид тавьж байсан тэмдэглэл олонтаа байх ажээ.
ХАРИН ОДОО
УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ:
-Угаасаа сонгууль дөхөхөөр л АН-аас хэн нэгнийг хэрэгт холбогдуулдаг ч юм уу зориуд сенсацитай үйл явдал дэлгэдэг. Энэ шинэ зүйл биш шүү дээ. Хуучин байдаг л арга. Баахан худлаа сенсацлаж байгаад холбогдолгүй юм байна гээд явуулчихдаг. Э.Бат-Үүлийн хувьд эхний удаа биш шүү дээ. Миний мэдэхээр Э.Бат-Үүл дээр энэ хэрэг гурав дахь удаагаа очиж байна. Тэр битгий хэл барьж аваачаад Ганц хуцагт хийж л байсан шүү дээ. Дараа нь холбогдолгүй гээд гаргаад л явуулсан. Би бол үүнийг шинэ гэж харахгүй байна. Хоёрдугаарт, хэрвээ гэм буруутай нь нотлогдож байгаа бол хэн ч бай хариуцлагаа хүлээх л ёстой. Аль намын хэн байх нь хамаагүй. Жишээ нь, С.Зоригийн хэрэгтэй холбоотой улс төрийн шоу сүүлийн хэдэн жил явав даа. Би л гарвал энэ хэргийг илрүүлнэ гэж байгаад гарч ирсэн хүн нь илрүүлээгүй шүү дээ. Манай нам л ялбал энэ хэргийг илрүүлнэ гэсэн илрүүлээгүй. Энэ хэргээр улс төр хийсэн маш олон хувь хүн, улс төрийн нам хүчнүүд байна. Үүнийг ашиглаж улс төрийн ашиг хонжоо олж байгаа маш олон бүлэглэл хүчнүүд бий. Надаар хэлүүлэлтгүй монголчууд мэдэж байгаа шүү дээ.
Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам:'
Хүмүүсийг гүтгэж, баривчилж суллаад л амь бие, эд хөрөнгө, сэтгэлзүй, үр удам бүгдээр нь молхиодог арга байна. Би энийг үеэ өнгөрөөсөн үхширмэл, Сталинч арга барил манай Монголд амь бөхтэй байгаа юм байна гэж эмгэнэж харж байна. Бидний амьдарч байгаа орчин, нийгмийн царай нь коммунист нөлөө, социалист схем, фашист хяналттай гурвалжин дунд амьдарч байгаа юм байна. Жинхэнэ хүний эрх, ардчиллын тогтолцоо бүрэлдээгүй юм байна. С.Зоригиин эхнэрийг олон cap хорилоо. Яам тамласныг нь бид мэдэхгүй. Э.Бат-Үүлийг алсан гэж хэл ч гэсэн юм бил үү. Ардчиллыг авчирсны төлөө, Улаанбаатарыг дөрөвхөн жилийн дотор гэрэл гэгээ, харгуй замтай болгосны төлөө шагнаж байгаа урамшуулал гэж ойлгох уу. Тэрний төлөө зөв үйл хэргийн төлөө явсны төлөө гүтгэдэг, тэр гүтгэлгээ биелүүлдэг, хүнд хүчээр хэрэг, ял тулгаж энэ авираа бүтээдэг араншин амь бөхтэй байна. Анзаараад байхад коммунистууд төрийн толгойд гарахаараа үүнийгээ хийдэг. 2000 онд хийж байсан, энэ жил хийж байна. Үүнийг таслан зогсоох болсон. Бид жинхэнэ хүний эрхийг дээдэлсэн нийгэм байгуулж хараахан амжаагүй юм байна. Хуулийн тогтолцоонд даруй шинэчлэл хийх, хууль бусаар, ёс бусаар хүнийг тамладаг хэвээр байна.
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл: -Цагдаагийнхан С.Зориг агсныг амь үрэгдсэн эхний өдрүүдэд эрчимтэй ажиллаж, Батаа, Оюунаа нэртэй хүмүүсийг шалгаж байсан. Тэгэхэд намайг хүртэл сэжиглэж тэр шалгалтад оруулсан. Миний үсний дээж, гар хурууны хээг авч аравдугаар сарын 2-нд хаана, юу хийж явсан талаар гэрчийн мэдүүлэг авсан...Талийгаач ч түүний гэргий Н.Булган ч бид хоёрыг сайн танина. Баг өмсчихөед хажууд нь ярих нь байтугай утсаар ярьсан ч бие биенийхээ дууг андахгүй мэднэ. Би нөхрөөсөө өндөр нь үнэн. Тэр хэрэгт сэжиглэгдсэн хүүхэн дунд зэргийн уртавтар үстэй байсан гэсэн. Харин би тахимаа хүрсэн урт, өтгөн үстэй.
Соёлын гавьяат зүтгэлтэн С.Амарсанаа:
-Би Э.Бат-Үүл, талийгаач С.Зориг нартай найман жил ажилласан. Монгол Улсыг хөгжүүлэх талаар тухайн үед санал зөрөх юм байсан. Монголын төлөө 1990 онд бид бүгд хэрэлддэг байсан. Харин ажлаа тараад хүний ёсоор найзалж, жаргал зовлонгоо ярьдаг байлаа. Хувийн өс хонзон огт байгаагүй. Үүнийг бид нотолно. Ардчилсан холбоо маш хүлээцтэй. Юм бүхэн дээр далдганаж гарч ирдэг газар биш. Анхдагч нар маш хүлээцтэй 20 жил байсан. Улс орон учир зүйгээ олоход цаг хугацаа хэрэгтэй гэж бид хүлээж байсан. Бид нэг хөдөлбөл яг л 1990 оных шиг босч чадна. Нэгийг нь хутгалж алаад, нөгөөг нь амьдаар нь сүг болгох гэж байгаа бол бүгдийг нь алаарай.
Г.ОТГОНЖАРГАЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/