Монголчуудыг "хошин шогийн өндөр мэдрэмжтэй хүмүүс” гэдэг. Энэ байдал онлайн ертөнцөд ч ажиглагдана.
Фэйсбүүк, твиттерт хошин пост, жиргээ оруулдаг хүмүүсийг олноор
дагаж, найзалдаг. Бид дөрөвдүгээр сарын 1-ний өдөрт зориулан твиттер
фэйсбүүк дэх хошин постуудаас түүвэрлэн та бүхэнд сонирхуулж байна.
ФЭЙСБҮҮК СТАТУС:
-Залхуу хүмүүс бүгдийг хурдан хийдэг, бушуухан салахын тулд. Бас их
чанартай хийдэг, дахиж хийхгүйн тулд. Би нээрээ мөн залхуу хүн шүү.
-Чамайг яг "чи мөн” гэдгийг мөнгө авч байж баталж өгдөг хүнийг нотариатч гэнэ.
-Хүүхнүүд том мээмтэй байх тусмаа тэнэг байдаг гэж эрчүүд боддог.
Yнэндээ бүсгүй том мээмтэй байх тусам эр хүн тэнэгтэж эхэлдэг юм биш үү.
-Авъяаслаг эдийн засагч, онц төгссөн санхүүгийн шинжээч нар зөндөө байна л даа. Даанч нэг нь ч сайдын хамаатан биш юм даа.
-Ээж ээ, энэ бантанг гахайн махаар хийсэн юм уу?
-Үгүй ээ, хонины махаар хийсэн юм.
-Аан, хониноос махыг нь яаж авсан юм бэ?
-Гуйж авсан юм аа гэлээ.
5 настай охиндоо ямар хонийг алаад махыг нь авсан гэлтэй биш дээ.- Харин та нар юу гэж хариулах байсан бэ?
-Дуурийн үеэр эмэгтэй хоорын урдуур хулгана гүйж 1200 үзэгч дүлийрсэн байна.
-"Хүүхнүүд ээ, Ким Юна шиг гулгаж чадахгүй бол биднийг Дагвадоржтой,
эсвэл Түвшинбаяртай битгий харьцуулаач” гэж эрчүүд хэлж байна
-Авлигачдад зориулсан үг: "Шувууд тэнгэрт нисдэг ч газарт үхдэг”
-Чи нэг л онигоонд дахин дахин инээж чадахгүй юм бол юунд өнгөрсөн ганц юмыг дахин дахин бодож гуньдаг юм бэ?
-Бэлгэвч гэж сонин эд шүү: Хүний эсрэг хүнд зориулж хүний хийсэн эд
-Хүүхэд төрөхөд гэрт эмх цэгц, мөнгө, тайван байдал, амралт байхгүй болж… аз жаргал ирдэг
-Эмэгтэй хүнийг 3 ангилна.
1.Тасархайг нь: Тэнгэрийн амьтан
2.Гоёыг нь: Сайхан амьтан
3.Үлдсэнийг нь: За, яадгийн яадгийн! Би бол… за яадгийн яадгийн
ТВИТТЕР ЖИРГЭЭ:
Жиргээч @ariunkhishigG:
- Монголын хурим, оршуулга 2 ямар ялгаатай вэ?
-Оршуулган дээр арай бага уудаг байхаа
-Монголын ТВ-үүд бүгд адилхан, гол ялгагддаг зүйл нь цаг агаарын мэдээ нь.
-Биднийг их хөгжилтэй хөгшин нас хүлээж байна. Төсөөлөөд үз л дээ. Өгзгөн дээрээ шивээстэй, силикон хөхтэй эмгэд
-Эмэгтэй хүн нууц хадгалж чаддаггүй гэж худлаа. Зүгээр энэ нь тэдэнд
хүнд даалгавар бөгөөд эмэгтэйчүүд үүнийг багаар ажиллаж шийддэг.
-Хэрвээ хөрш чинь чиний зүүн хацар луу алгадвал, баруун хацраа тавьж өг, дараа нь шүүхэд өг.
-Хэрвээ эхнэр нь каратэгийн хар бүстэй бол нөхөр нь үр хүүхэддээ халамжтай, эхнэртээ үнэнч байдаг.
-Эрт унтвал оройтож нөхөрт гарна.
-Гар утас улам л нимгэн, ухаалаг болоод байх юм. Харин хүмүүс эсрэгээрээ.
-Хэрвээ эхнэр чинь их ууртай байвал холхон аюулгүй газар очоод түрийвчээ шидэж өг.
-Нам дагасан залуус яагаад сахалгүй болчихдог юм бол?
-Бөгс долоохоор чинь загатнаад байна гэж дарга нар нь уурладаг гэнэ.
Жиргээч http://@NinjbatL:
-Хөдөө төрж өсчихөөд "нутгаа хөгжүүлье, өөд нь татья” гэх сэтгэлгүй
гарууд НИТХ-д улайран өрсөлдөж хотыг хөгжүүлнэ гэж хөөсөө сахруулан
дайрна.
-Баярмаа шимийн архинаас аймар айдаг. Учир нь шимийн архины дараа Баярмаа юунаас ч айдаггүй
#айдасархи
-Нээх гоё, нэг тийм сайхан, тэнгэрлэг юмны тухай яриач, хө. – Би өөрийнхөө тухай ярих нэг их дуртай биш ээ.
-Хүмүүс эхнэр авахыг хүсэх нь ховор. Тэгсэн мөртлөө хүмүүс нөхөрт гарах их дуртай байх юм
-”Хогны уутны мөнгөөр юу хийх вэ?” гэдэг уралдаан зарласан юм уу?
Эмнэлэг хэрэггүй. Хоёр стадион барьчихья. Спортоор хичээллэвэл өвдөхгүй
шт.
-Чи хүүдээ ямар нэг өгсөн бэ?
-Бумтан.
-Пөөх юун сонин нэр өгдөг юм.
-Миний хүүг хараад "Тэр Бумтан ирж байна” гээд л, сүртэй байгаа биз дээ?
-”Улсын Их Хурлын гишүүдийн нэр хүндийг хамгаалах холбоо” гэдэг ТББ
байгуулдаг юм уу? Эднүүдийг ч хэлэх, хэлэхгүйгээр хэлэх юм :ъ
-Хайр аа, талханд гараад ирээч.
-Эр хүнийг аар саар юманд зарсны хэрэггүй. Цагаа болохоор эх орон нь үхүүлж зардаг юм. Өөрөө гарчихаад ир.
-Жорлонд утсаа мартаж орох нь дайны талбарт зэвсэггүй зогсох мэт…
-Үдэш ганцаардаж гунихарснаас үүрээр ичингүйрч хэвт…
-Аз жаргал гэдэг бол өглөө сэрүүлэгнээсээ 5 минутын өмнө сэрчихээд
дахиад 5 минут унтаж болох юм байна гэдгийг мэдрэхийг хэлдэг юм.
#HelloUB
-”Орон сууцны Экспо” дээр Зайсанд нэг байрны үнэ асуусан чинь "м/кв
нь зургаан сая хоёр зуу!” гэсэн нь "Зайл эндээсссс!” гэж сонсогдлоо.
-Би миний зурган дээр лайк дараагүй бүх найзуудаа тусгай дэвтэр дээр нэрийг нь жагсааж бичиж байгаа.
-”Эрчүүд зөвхөн өнөөдөр биш дандаа ийм байгаасай” гэх юм. Тэгэхээр
Мартын 8-ны баяр чинь бусад өдрөөс ялгагдахгүй, онцгүй болчих юм биш үү?
-Ямар ч агуу рок поп дуучин эмэгтэйн ард бүтэлгүй нэгэн бизнесмэн эр байдаг.
GoGo.mn