Өнөөдөр аргын тооллын 2014 оны
дөрөвдүгээр сарын 8. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн
ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай
сарын шинийн 9. Найралт эх одтой, нэг цагаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр. Ангараг гараг. Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлага Төрөхүй.
Өдрийн наран 6 цаг 28 минутад мандан, 19 цаг 32 минутад жаргана.
Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич,
тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ
энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, хүү
сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх
үйлийг эхлэх, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод
суулгах, бөө, удганы үйл, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг
нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар
одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу
засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин өчүүхэн хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Та
өнөөдөр хүн болгоныг гайхшруулна. Ялангуяа ойр дотныхныгоо. Энэ цаг үе
таныг олон зүйлд сургана. Иймээс харилцаа холбоо, мэдээлэл хувийн
ажлын туршлагаа ашигла. Дотны хүмүүс эцэг эхийн туршлага танд тустай.
Баяр ёслолд уригдах нигууртай. Бэлэг сонгох асуудалтай тулгарна.
Үхрийн орд (4/20-5/20): Сайн
сайхан ба муу муухайтай тэмцэх өдөр. Энэ өдөр уур хилэн, хэрүүл
маргаанаар эхэлж болзошгүй. Ихэнх нь маргаашдаа итгэх итгэлээ алдах
болно. Бүх зүйлд биеэ барихыг бод. Хэн нэгэнд найдах хэрэггүй. Өөрийнхөө
байдлыг бататгах дорвитой алхам хий.
Ихрийн орд (5/21-6/21): Таагүй
өдөр. Өмнөх хамтрагчтайгаа эсвэл өнгөрсөн явдлаас болж холын
хамаатнуудтайгаа зөрчилдөх бололтой. Хамтрагчийн зүгээс түрэмгий үйлдэл,
гэнэтийн асуудал үүснэ. Амжилтгүй байдлаасаа болж шийдэмгий бус болж,
өөртөө итгэх итгэлээ алдана. Секс холбоо ихээхэн болгоомжтой байдлыг
шаардана.
Мэлхийн орд (6/22-7/22): Эерэг
өдөр. Та хийж байгаа зүйлдээ сэтгэлээ зориулвал амжилттай бүтэх болно.
Хоолны дэглэм барьж байгаагаасаа болж энерги, эрч хүчээр дутуу байгаа
хүмүүс шинэхэн жимсний шүүсэн дээрээ уураглаг бүтээгдэхүүн хольж
хэрэглээд үзээрэй. Таны эрч хүч тэр дороо буцан сэргэх болно.
Арслангийн орд (7/23-8/22): Хувь
заяаны гэнэтийн эргэлт гарч болзошгүйг од эрхэс анхааруулж байна.
Эрсдэлтэй ажил болон худалдаа наймааг хийхгүй байхыг зөвлөе. Хойш
тавьсан ажил хэрэг эсвэл шийдээгүй асуудлуудынхаа учрыг ол. Хувийн
амьдралдаа анхаарал болгоомжтой бай. Хэл амнаас хол байж бусдын
ятгалганд бүү авт.
Охины орд (8/23-9/22): Хайрттайгаа харилцах хичээл сурлага шинэ ажил эхлэхэд таатай өдөр. Танд
шинээр олон боломжийг нээж өгөх сайхан мэдээ авах бололтой. Эрүүл
мэнддээ анхаарлаа хандуулахыг од эрхэс сануулж байна.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Жинлүүрийнхэн
багаар ажиллах болон, хамтын ажиллагааг эерэг тал руу эргүүлэх эрч
хүчээр дүүрэн байх болно. Өөрийнхөө дуртай хувцасны болон спортын
дэлгүүрийн боломжийн хямдралуудыг нэг хараад үзээрэй. Хичээл, судалгаа,
бичгийн ажил болон илтгэл бичих зэрэгт тустай. Нууцлаг тохиолдлуудын
үнэн илрэх бөгөөд үүнд та сэтгэл хангалуун байх болно.
Хилэнцийн орд (10/23-11/21): Идэвхитэй
бүтээлч өдөр. Хамгийн гол нь юуг ч хольж хутгахгүй байх нь жижиг сажиг
зүйлд анхаарлаа сарниулахгүй байх явдал юм. Гол зүйл дээрээ анхаарлаа
хандуул. Бүлгээрээ хичээллэх багаар ажиллахад танд амар байх болно.
Оройдоо айлд зочил эсвэл гэртэй хэн нэгнийг урьж хөгжилтэй өнгөрөө.
Нумын орд (11/22-12/21): Энэ өдөр дотоод мөн чанараа нээж өгнө. Өдрийн үйл явдал нь таныг
өөрийнхөө тухай мэдэхэд хүргэнэ. Өнөөдөр таагүй гэнэтийн зүйлийг үл
анхаарч, ажлаа ахиулж, харилцаагаа бэхжүүлнэ. Таны дэмжлэгээс үүдэн
ухаалаг байдал чинь ажил хэрэг, хувийн амьдралд амжилт авчирна.
Матрын орд (12/22-1/19): Өнөөдрийн
гэнэтийн мэдээлэл таныг тэнцвэргүй байдалд оруулж, сэтгэлээр унагана.
Гэнэтийн нөхцөл байдал, эрүүл мэндийн ноцтой асуудлуудаар дүүрэн байна.
Чухал ажлаа боломжоороо гүйцэлдүүл. Нөхцөл байдал танаас хурдан
шийдвэр гаргахыг шаардана. Эмчид очихоо хойшлуулахгүй байхыг зөвлөж
байна.
Хумхын орд (1/20-2/18): Гэрээ
хэлэлцээр байгуулах бичиг баримт бүрдүүлэхэд таатай өдөр. Гэмтэл
бэртэл авах хүмүүстэй хэл ам хийх магадлал маш өндөр байгаа тул
болгоомжтой бай. Гэр бүлийн хэн нэгэн гишүүний таагүй үйлдэлээс болж та
нэлээд сэтгэлээр унах бололтой.
Загасны орд (2/19-3/20):
Эрэгтэй загаснуудад хүнд өдөр. Энэ хүндрэлүүд танаас өөрөөс тань болж
үүснэ гэдгийг анхаар. Дотны хүнтэйгээ харьцаагаа таслах таагүй мэдрэмж
төрүүлэх тул өөрийгөө хянаж тайван байхыг хичээгээрэй. Өөрчлөлт шинэчлэл
хийх гэж байгаа бол түр хойшлуул.