Хэдэн орон сууцандаа сугалаагаар орох юм байх-
Сугалаа гэж?! Энэ луйврыг би их дээр үеэс мэдэх юм. Манай аймаг баяр
болгоноор сугалаа гаргадаг байлаа. Тухайн үедээ бол хүний нүд хужирласан
зүйл л тавигдана. Дээлийн торго, бүсний дурдан, хивс, орны аравч,
эвхдэг толь гэхчлэн. Хүмүүс сугалаад л байна. Тэр үнэт зүйлс байж л
байна. Манай аймгийн овоохон бэлтэй гэгддэг.
"Панз" Лувсандорж (Лууяа) гуай сугалааг анаж байгаад цөөхөн үлдэхээр нь
"Наадахыг чинь бүгдийг авъя"гээд түрийвчтэй мөнгөө гаргаад ирсэн гэнэ,
Сугалуулж байсан хүн царай нь хачин болсноо хайрцгаа тэврээд зугтааж.
Хэдэн хүн хөөж очоод барьж унагаан сугалааных нь хайрцгийг булааж авсан
чинь "Май! Үүнийг ч ав гээд халааснаасаа арав гаруй сугалаа гаргаж
чулуудсан нь өнөөх үнэтэй зүйлс байсан гэдэг.
Сугалаа хариуцагч "Манай дарга, үнэтэй зүйлээ бүгдийг битгий
хийчихээрэй. Өдөрт нэгийг л хийж бай гэсэн" хэмээн өчсөн гэдэг. Олон
түмний хорхой хүргэж, мөнгийг нь барсан тэр үнэт зүйлсийг дуусахын алдад
хийх ч байсан юм уу, өөрсдөө ч хувааж авах байсан юм уу, бүү мэд.
Дээхнэ үеийн сугалаа ийм байлаа.
Сугалаа улам л төгс төгөлдөр болоод байгаа. Орчин үеийн хүч чадалтай
аппарат хэрэгсэл олноор гарч хүний ухаан сийрэгжихийн хэрээр сугалааны
луйвар улам нарийсаад байгаа. Хэдэн жилийн өмнө машины хонжвортой
сугалаа гарч бөөн шуугиан тарьсныг та нар санаж байгаа байх.
Машин нь хөдөө сумын хүнд таарч гэнэ гээд, нэгэн эмэгтэй хонжворын
машинаа унаад хөдөлж байгаа зурагтын сурвалжлага хүртэл гарсан. Тэгсэн
чинь тэр хүүхэн нь сугалаа зохион байгуулсан даргын бэр байсан. Ийм
явдал олон удаа гарсан. 25 машины хонжвортой сонины захиалга хүртэл явж
билээ. Хорин тав нь байг гэхэд, хоёр машин өгсөн үү. Би л лав дуулаагүй
юм байна.
Сугалаа гэдэг луйврыг бичвэл барагдахгүй. Өнөөдөр би төр засгийн
сугалааны луйврыг бичих гэсэн хэрэг. "Шинэчлэлийн" тодотголтой Засгийн
гаэар, олон түмний нүдэнд үээгдмээр нэг зүйл хийсэн нь Буянт-Ухаа I орон
сууцны хорооллын хэдэн байшин.
Түүнийгээ "Их бүтээн байгуулалт" хэмээн орой болгон өөрсдийнхөө
телевизээр рекламдаад байгаа. Хэдэн айл харьцангуй хямд үнэтэй байранд
орох нь хэрэгтэй байлгүй яах вэ. Гэхдээ үүнийг чинь "Их бүтээн
байгуулалт" гэдэггүй юм билээ.
Монгол, Оросын барилгачид жилд хэдэн мянган айлын орон сууц бариад
хүлээлгэж өгч байсан. Энэ бол жирийн л хийх ёстой ажил гээд "Их бүтээн
байгуулалт" гэхээсээ ичдэг байсан гэсэн. Одоогийн сайд, дарга нарт ч
ичих булчирхай байхгүй болж дээ. Дөрвөн замын уулзвар жаахан
өргөтгөчихөөд л "Их бүтээн байгуулалт", айлуудыг нь хөөж гарган хэдэн
цэнхэр хашаа хатгачихаад л "Их бүтээн байгуулалт" гэх болж.
Бүр хогийн ногоон уут, нийтийн үнэ төлбөргүй жорлон, төв замын дагуух
хэдэн эрээн цэцэг "Гудамж" төслийн их бүтээн байгуулалт юм шиг байна,
"Бэл бэнчин багатай ядууст зориулан барьж байгаа" хэмээн хэдэн cap
жилээр рекламдаж "Буянт-Ухаа I" орон сууцны хорооллын эхний хэдэн
барилга ашиглалтад орох гэж байгаа.
Цахим бүртгэлээр 8000 гаруй айл орохоор бүртгүүлчихээд байгаа гэсэн. Яг
ордог болсон чинь сугалаагаар оруулна гэх. Арай ч дээ, үүнийг чинь
завхрал л гэдэг байхгүй юу. Шулуухан хэлэхэд сугалаагаар луйвардах нь.
Хүмүүс ярьж байна. "Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл нар өөрсдийнхөө танил тал
хамаатан саднаа чихэхийн тулд сугалаа гэж шинэ юм гаргаж ирлээ",
"Сугалах л байсан юм бол анхнаасаа ядууст зориулсан", "Үнэ хямдтай",
"Утаанд умбаж байгаа гэр хорооллынхноос" гэж сурталчлахын хэрэг байна
уу?... гэхчлэн.
Уг нь, нэгэнт бариад бэлэн болгочихсон орон сууцыг, зохих эздэд нь цаг
алдалгүй хүргэх ёстой байсан болов уу. Зохих эзэд гэдэг маань зайлшгүй
эхний дараалалд багтах хүмүүс л энэ байранд орох ёстой. Сугалаагаар
гэхээр чинь дарааллын нэгдүгээрт бичигдсэн хүн орохгүй байхад 100 дахь
хүн байранд орчихсон байх жишээтэй.
Дарааллаас гадна олон шалгуур бий. Орон байргүй, айлын хажуу өрөө
бараадаж яваа хүмүүс бий. Өрх толгойлсон, олон хүүхэдтэй эмэгтэйчүүд,
яадгаа алдсан хүмүүс тэр дунд олон байгаа. Хотын захын хороололд, хаймар
дугуй, нүүрсний хог шатааж өвлийг авсан ядуус бас байгаа. Энэ бүхнийг
нарийн судалсны үндсэн дээр шинэ орон сууцыг хуваарилах ёстой гэж би
боддог.
Ийм нарийн судалгаа гаргах хүчин чадал, аль ч яам, агентлаг, нийслэлд
бий. Хамаатан садан, танил талаараа дүүргэчихсэн "цалин идэж, цаг
нөхцөөсөн" зуу, зуун хүн юу хийж байна?!
Ийм нарийн судалгаа хийж, тэр дагуу эхийг нь эцээж, тугалыг нь
тураалгүйгээр орон сууцыг ил тод хуваарилах ёстой байтал өнөөдөр төр
засаг нь сугалуулж дараалал тогтооно гээд сууж байх нь болж байгаа юм
уу. Сугалаа нэрийм дор хэн нэгний хувийн ашиг сонирхол яваад байгаа юм
биш үү.
Өнөөх ядууст зориулсан хямд орон сууцнуудад нэг л мэдэхэд сайд дарга
нарын үр хүүхэд танил тал, садан төрлүүд чихчихсэн байхыг байг гэх
газаргүй болов уу гэж бодох юм.
Сугалаагаар суйлдаг луйврын цаана их юм бий. Хямд орон сууцны сугалаа гэж юу байдгийг харах л үлдлээ.
Г.Жамъян (Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн)