Орхигдсон аялал жуулчлалын салбарыг тордвол юм дуулгаж мэднэ-
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл саяхан сэтгүүлчидтэй уулзахдаа
"Улаанбаатар
2030 он гэхэд жилдээ таван сая жуулчин хүлээн авч, улсын төсөвт таван
тэрбум ам.доллар оруулдаг бүс нутгийн бизнес, аялал жуулчлалын хот
болно" хэмээсэн билээ. Хаа байсан 16 жилийн дараа мэт сонсогдох боловч
бид бахь байдгаараа байх аваас энэ бүх зүйл зөвхөн даасан дээр үлдэх
вий. Дэлхийн нийт жуулчдын тоо өнгөрсөн онд тэрбумын босгыг анх давсан.
Ингэхдээ Ази тив рүү, тэр дундаа жижиг орнууд руу зорчих нь ихээр
нэмэгдсэн тухай үзүүлэлтийг олон улсын байгууллагууд гаргасан.
Харамсалтай
нь үзүүлэлт Монголд эсрэгээрээ байлаа. Нийслэлийн Аялал жуулчлалын
газраас гаргасан мэдээллээр 2013 оны эхний 10 сарын байдлаар манай
улсад 366095 жуулчин ирсэн нь урьд жилийн мөн үеийнхтэй харьцуулахад
12.8 хувиар буурсан үзүүлэлт байв.
Үнэн хэрэгтээ дээрх тоо яг
жуулчдынх биш Монгол Улсын хилээр нэвтэрсэн гадаадьш иргэдийн тоо юм.
Тулгар төр байгуулагдсаны 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805,
Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойн
баяр наадам болж, дөрвөн тэгш ой тохиосон 2011 онд манай улсад 457
мянган жуулчин ирснийг холбогдох байгууллагууд мэдээлж байсан. Гэвч
эдгээрийн 100 хүрэхгүй мянга нь л "жинхэнэ" жуулчин, бусад нь албаны,
ажил хэргийн, сургалтын, дамжин өнгөрөх зорилготой хүмүүс байлаа. Аялал
жуулчлалын виз хамгийн хялбар гардаг болохоор тэр. Ер нь жил бүр Монголд
ирэх жуулчдын 20 хүрэхгүй хувь нь бидний тоож хараад байдаг, манай
улсад мөнгөө үлдээх хүмүүс байдаг.
Энэ нь манай аялал жуулчлалын
салбарыг үнэгүйдүүлж байна. Тиймээс аялал жуулчлалын салбар ДНБ-ий
дөнгөж гуравхан хувийг эзэлж байгаад гайхах зүйлгүй. Гэтэл зарим улс
орон энэ салбараас ДНБ-ий 60 хувийг бүрэлдүүлж байна.
Монгол уг нь
өнөр баян түүхтэй, өргөн уудам газар нутагтай улс. Гэвч дэд бүтэц муу
хөгжсөн, үйлчилгээ султай, үзүүлж харуулах зүйл бараг байхгүй нь
жуулчдыг үргээсэн хэвээр. Хэдхэн жилийн өмнө Дэлхийн аялал жуулчлалын
байгууллага (World Tourism Organization)-аас Монгол Улсыг аялал
жуулчлалын нөөцөөр "Үнэ цэнэтэйд орох газар" хэмээн дүгнэж, жуулчдад
аюулгүй, найдвартай орны тоонд оруулан зарлаж, судалгааны илтгэлдээ
"Азид гарч буй элдэв халдварт өвчин, SARS, гахай ба шувууны ханиад,
бэлгийн замын халдвар өвчний тархалтаар хамгийн бага, өөрийгөө хамгаалах
өвөрмөц нөхцөлтэй орон" хэмээн дурдаж байв. Басхүү "Далай тэнгис, газар
хөдлөлт, галт уулсын идэвхтэй бүсээс алслагдсан учраас далайн хар
шуурга, цунами, үер усны аюул зэрэг цаг уурын гэнэтийн өөрчлөлт,
байгалийн гамшиг үүсэх тухайд айх аюул багатай, харьцангуй тогтвортой,
нийгмийн байдал тогтвортой учраас хүн барьцаалах, алан хядлага үйлдэх,
дайн тулаан гарах зэрэг үндэстэн хоорондын дотоод зөрчлөөс ангид тайван
газар юм" хэмээсэн ч аялал жуулчлалын салбарын хөгжил бахь байдгаараа.
Энэ
салбарын үзүүлэлт хангалтгүй байгаа хамгийн гол шалтгаан нь дэд бүтэц
муу хөгжсөн, эрх зүйн орчин тааруу, төрийн нэгдсэн бодлого байхгүйтэй
холбоотой. Аялал жуулчлалын тухай хууль 2000 онд батлагдсан ч цаг үе
одоо өөр болчихоод байна. Өөрөөр хэлбэл, шинэчлэх зайлшгүй шаардлагатай
болжээ. Манайхан агаарын болон төмөр замын хүчин чадлын
хүрэлцээгүйгээсээ болж Европоос авах жуулчдынхаа бараг тал хувийг
алддаг. Дээр дурдсан 457 мянган жуулчны 90 гаруй хувь нь шууд нислэгтэй
БНХАУ, Япон, БНСУ, ОХУ-аас ирсэн. Жуулчдын хувьд дамжин нислэг гэдэг
амралт биш ядаргаа. Сүүлд Турк руу шууд нислэгтэй болсон нь яамай. Нисэх
онгоцны буудал шинээр байгуулж, шууд нислэгийн тоог тооцооллын дагуу
нэмэхгүй бол аялал жуулчлапын салбар өсч өндийхгүй.
Нөгөөтэйгүүр
халаасны хулгайчид, үйлчилгээний ажилтнуудын бүдүүлэг харилцаа жуулчдыг
"холдуулах" бас нэгэн шалтаг болдог байна. Басхуү цөөн хэдэн улсаас шууд
нислэгтэй байдгийнхаа хажуугаар тээвэрлэлтийн цагийн хуваарийг эрт
зарладаггүй тул аялал жуулчлалын компаниуд гэрээ байгуулах гэж хугацаа
алддаг.
За тэгээд цөөн хэдэн нислэгээр цөөн хэдэн жуулчин ирэхэд
бид ямархуу байдалтай угтдаг билээ. Мэргэжилтэй боловсон хүчин хомс,
жуулчдад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ хангалтгүй, бүс нутгийн аялал
жуулчлалын үйлчилгээ ба бүтээгдэхүүн нь өөр хоорондоо ялгарах
онцлоггүй, ихэвчлэн ижил төстэй, аялал жуулчлалын бүртгэл судалгааны
тогтолцоо төлөвшөөгүй, нэгдсэн аргачлал хэрэглэдэггүй, орон нутагт
сургалт сурталчилгаа, мэргэжилтэй боловсон хүчний хангамж хүрэлцээ
дутмаг зэрэг олон асуудал Монголын аялал жуулчлалын салбарт оршсоор
байна.
Манай хөдөөний зам ямархуу царайтай байсан билээ. (Одоо
арай дээрдсэн байх). Манайхан хэдэн жилийн өмнө гадны жуулчинд
Эрдэнэзуу хийдийг узуүлэхээр шийджээ. Ингээд Хархорин руу машинаар
давхиж, сэгсчүүлж сэгсчүүлж нэг юм очиж. Харин, өнөөх жуулчин. "Ийм юм
үзэхиин төлөө ингэж их зовох гэж дээ" хэмээн уйлсан нь бараг онигоо болж
дээ. Жуулчид шийтгүүлэх гэж энд ирдэггүй. Тэд тав тух, амралт, сэтгэл
ханамжийг л хүсдэг. Харин үүнийг шийдвэрлэхгүйгээр энэ салбар хөгжихгүй
нь тодорхой. Монголд ирсэн жуулчин хэр сэтгэгдэлтэй буцаж, нутагтаа
очоод гэр бүл, найз нөхөддөө юу гэж ярьдаг бол.
Монголын аялал
жуулчлал хувийн хэвшлийнхний нуруун дээр явж байна. Тийм болохоор ч тэр
үү төриин зүгээс дэмжих, жуулчдыг татах олигтой ажил хийдэггүй. Уг нь
дэмжээд явбал Монгол Улсад их хэрэгтэй юмеан. Аялал Жуулчлал байгаль
орчинд ямар ч сөрөг нөлөөгүй. Утаа гарахгүй, газар ухахгүй, гол ус
бохирдуулахгүйн хажуугаар бусад салбараа дэмжиж байдаг юм. Жуулчин
үзэхийг хүссэн газартаа очихын тулд тээврийн хэрэгслээр явж, зочид
буудалд байрлаж, нийтийн хоол идэж, бэлэг дурсгалын зүйл авдаг. Монголд
ирсэн нэг "жинхэнэ" жуулчин хоногт дунджаар 190 орчим ам.доллар
зарцуулдаг гэсэн судалгааг холбогдох албаныхан гаргажээ. Манай иргэдийн
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сард оиролцоогоор 109 ам.доллар. Нэг
жуулчин манайд нэг хонохдоо хоёр монгол хүний сарын хөдөлмөрийн хөлсний
доод хэмжээнтэй тэнцэх хөрөнгийг үлдээж байна.
Өөрөөр хэлбэл,
аялал жуулчлалын салбараас мөнгө олох боломж бидний нүдний өмнө бэлхэн
байна. Хэтийн зорилт бол хэтдээ л биелэх зүйл. Харин ойрын үед жуулчдыг
татах юу хийж, ямар байдлаараа хүлээж авах вэ гэдэг төлөвлөгөө бүрхэг
хэвээр. Урин дулаан цаг ирж жуулчдыг татах үүцээ одооноос дэлгэж эхлэх
ёстой байтал ССАЖЯ-ныхан таг чиг дүлий мэт чимээгүй сууцгаах юм. Уг нь
маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги дээр гэдэг дээ.
Д.Нанжид /ӨДРИЙН ШУУДАН/