Боловсрол, шинжлэх ухааны яамны Стратеги, бодлого төлөвлелтийн газрын дарга Б.Насанбаяртай ярилцлаа.
-Дээд боловсролын шинэчлэлийн төслийн явц ямар байна вэ?
-Шинэчлэлийн
Засгийн газар дээд боловсролын салбарт чанарын шинэчлэл хийх зорилт
тавьсан. Үүний хүрээнд суралцагчдын чанарыг сайжруулах, дээд боловсролын
байгууллагын бие даасан байдлыг хангах хоёр үндсэн ажил бий. Дээрх хоёр
ажлыг бодитой болгох бодлогын суурь асуудлууд нэг нэгээрээ шийдэгдэж
байгаа. Хамгийн гол суурь болох магадлан итгэмжлэл буюу чанарын
баталгаажуулалтын талаар үндэсний хэмжээний семинар болж өнгөрлөе.
Дээд
боловсролын шинэчлэлийн төсөл Азийн хөгжлийн банкнаас 20 сая ам.доллар,
Монгол Улсын Засгийн газраас хоёр сая ам.долларын санхүүжилттэй. Уг
төсөл хэрэгжиж эхлээд хоёр жил болж байна. Үндэсний болон олон улсын
зөвлөхүүд ирж ажиллаж байгаа. Зөвлөхүүдийн хамгийн эхэнд магадлан
итгэмжлэлтэй холбоотой чиглэл дээр ажилласан. Тэд цаашдаа боловсролын
магадлан итгэмжлэлийн байгууллага ямар статустай байх, хэрхэн ажиллах,
сургуулиудын магадлан итгэмжлэл, хөтөлбөрийн магадлан итгэмжлэл ямар чиг
хандлагатай байх, өнгөрсөн хугацаанд яаж явсан цаашдаа яаж явах вэ гэж
тодорхойлж зөвлөж байгаа
Ер нь магадлан итгэмжлэлийн талаар олон
улсын чиг хандлага ямар байдгийг судлаад Монголын өөрийн онцлогт
суурилсан ямар чиг хандлагыг тодорхойлох юм, Энэ зөвлөмжийн дагуу бид
бодлогоо гаргаж байна. Энэ зөвлөмжүүдээс авах зүйл бий. Мөн эргэж харах
зүйл ч бий.
-Магадлан итгэмжлэл хэрхэн өөрчлөгдөж байгааг талаар сонирхуулахгүй юу?
-Боловсролын
магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн хариуцлага, үүрэг, оролцооны
цаашид илүү өндөрсөнө. Магадлан итгэмжлэлтэй холбоотойгоор
Боловсролынтухайхуулиндээрээнэг бүлэг заалтуудыг нэмж оруулж ирж байгаа.
Яам сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр баталдаг байсан бол одоо хөтөлбөрт
тавигдах шаардлагаа л баталдаг болно. Шинээр сургууль байгуулагдсан бол
Магадлан итгэмжлэлийн байгууллагаас урьдчилсан магадлан итгэмжлэл авна.
Монгол Улсад боловсролын үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллага
байгууллагын магадлан итгэмжлэл авч байж үйл ажиллаагаа явуулдаг энэ
чиглэл рүү цаашид явна гэж ойлгох хэрэгтэй. Өмнө нь Мэргэжлийн хяналтын
алба нь ч юм уу ямар нэг байгууллага сургуулийг байнга шалгадаг, хянадаг
тогтолцоо илүү үйлчилдэг байсан. Одоо магадлан итгэмжлэлийн чанарын
баталгаажилтыг хангана гэдэг нь тухайн сургуулиудын хөтөлбөрийн болон
байгууллагын магадлан итгэмжлэлийг зөвлөдөг, удирдамжаар хангадаг болно.
Чанарын баталгааг нь хангахад нь хамтран ажиллаад чанарын
баталгаажилтийг нь баталж өгдөг ийм систем рүү явж эхэлж байгаа. Энэ бол
дээд боловсролын салбарын хувьд томоохон шинэчлэл болсон ажил юм.
-Илүү хариуцлагатай болж байгаа хэрэг үү?
-Илүү
хариуцлагатай. Нөгөө талаас тухайн сургууль зөвхөн яамаар нэг
төлөвлөгөө батлуулчихаад хэрэгжүүлсэн болоод явж байдаг биш. Яам бол
хөтөлбөрт тавигдах шаардлагыг баталдаг. Сургууль өөрөө тасралтгүй
хөтөлбөрөө сайжруулаад түүнийгээ магадлан итгэмжлэлийн байгууллагаар
баталгаажуулаад явдаг болж байгаа. Боловсролын магадлан итгэмжлэл гэдэг
бол боловсролын үйлчилгээ авч байгаахүмүүстчанарын баталгаа гаргаж өгч
байгаа хэрэг. Багш бэлтгэх энэ хөтөлбөрөөр сурахад таныг багш болгож
чадна гэсэн баталгааг нь гаргаж өгч байгаа юм. Цаашид манай өөрийн
боловсролын магадлан итгэмжлэлийн байгууллага олон улсын түвшинд
магадлан итгэмжлэл авахаар зорилго тавин ажиллаж байгаа. Боловсролын
хуульч бэлтгэх хөтөлбөрийг Хуульчдын холбоо ч гэдэг юм уу ер нь бол
мэргэжлийн холбоодууд өөр өөрийнхөө чиглэлээр хөтөлбөрүүдээ магадлан
итгэмжилдэг. Тэр магадлан итгэмжлэл дээр нь Боловсролын магадлан
итгэмжпэлийн үндэсний зөвлөл хяналт тавиад явдаг ийм системрүү цаашдаа
орно. Өнөөдөр эрхзүйн орчин бүрэн бүрдэж амжаагүй байгаа учраас бид
бодлогоо тодорхойлоод эхний алхамаа хийгээд эхэлж байна гэсэн үг.
-Мэргэжлүүдийн индексийг нэгтгэж хөтөлбөр болгож байгаа гэсэн. Энэ талаар сонирхуулбал?
-Боловсрол,
соёл, шинжлэх ухааны сайдын 2010 онд баталсан мэргэжлийн чиглэл, индекс
батлах тухай тушаалаар 417 үндсэн суурь мэргэжил, нэмэлт 400 гээд
нийтдээ 817 баклаврын мэргэжлийн чиглэлийн индексийг баталсан байсан.
Түүнээс хойш ч тушаалуудаар нэмэгдсэн зүйл бий. Энэ нь ямар сөрөг
байдалд хүрсэн гэхээр эдийн засаг гэхэд л соёл урлагийн эдийн засаг,
эрүүл мэндийн эдийн засаг, цэргийн ар талын эдийн засагч гэдэг юм уу
мэргэжлүүд гарч ирэхэдхүргэсэн. Доктор, мастерийн түвшинд бэлтгэх ёстой
хөтөлбөрийг баклаврийн мэргэжилтэн бэлтгэх байдал руу оруулсан
замбараагүй байдал үүсчихсэн. БШУЯ 817 мэргэжлийн индексийг 181 хөтөлбөр
болгож байгаа. Сэтгүүлч мэргэжлээр баклаврт сурч байгаа бол сэтгүүлч л
болох ёстой. Тэгээд ажиллаж байгаад эрэн сурвалжлах, нийгэм, эдийн
засгийн чиглэлээр мэргэшихээ сонгоно. Суурьтай байж дараа нь аль нэг
чиглэлээр мэргэшинэ гэсэн. Тиймээс сэтгүүлзүйн хөтөлбөрт элсэх гэж
ярьдаг болно гэсэн үг.
-Тодруулбал?
-Математикийг салгаад
найм, есөн өөр мэргэжил шиг болгочихсон байдал байна. Тэгвэл баклаврын
түвшинд хэрэглээний математик гэдэг сууриа бэлдэнэ. Нэг хоёрдугаар
курстээ сууриа эзэмшээд гуравдугаар курстээ мэргэших чиглэлээ сонгоно.
Өөр жишээ авъя. Тухайлбал, барилгын инженерийн ангид элслээ гэхэд нэг,
хоёрдугаар курстээ тэр хүн ямар ч тохиолдолд инженер болох ёстой.
Цаашдаа дулаан, цахилгааны инженер болохоо гуравдугаар курсээсээ шийдээд
явна гэсэн үг.
-Сэтгүүлч гэхэд олон улсын сэтгүүлч, спортын
сэтгүүлч гэх мэт ангиудад элсэлт авдаг явдал бий л дээ?
-Яг тийм. Спортын сэтгүүлчээр төгслөө гэхэд спортын сэтгүүлч хийхээс өөр
юм хийх аргагүй болчихож байгаа биздээ. Баклаврын боловсрол бол илүү
өргөн суурьтай байх ёстой. Эдийн засагч бол эдийн засагчаараа л төгсөнө.
Бүх салбарын эдийн засаг ижилхэн. Баклавртаа сайн сурчихаад аль
чиглэлээр явах вэ гэдгээ мастерийн түвшинд судалж болно. Цэргийн ар
талын эдийн засаг гэсэн мэргэжлээр хүүхдүүд дөрвөн жил сурч байна. Гэтэл
цэргийн ар талын эдийн засаг гэдэг тусдаа шинжлэх ухаан өөрөөсөө
байхгүй. Хервөх чадваргүй, ажиллах талбар нь хязгаарлагдмал, олон улсад
дараагийн шатны сургуульд суръя гэхэд боломжгүй байдаг зэргээр асар олон
хүнийг хохироосон зүйл л дээ.
-Олон мэргэжлийн индексийг нэгтгэж хөтөлбөр болгосон нь илт мэдэгдэх ямар ашиг тустай вэ?
-ЮНЕСКО-гийн
2013 оны арваннэгдүгээр сарын 25-нд батлагдсан олон улсын стандартад
суурилсан. Тиймээс бид хөтөлбөр болгож нэр индексийг өөрчилж баталсанаар
манай бүх дипломын дугаар олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөнө. Одоо
бол олон улсад Цэргийн ар талын эдийн засаг гэсэн индекстэй баклаврыг
хараад хэн ч, хаана ч ойлгохгүй. Тийм учраас одоо ЮНЕСКО-д суурилснаар
олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх боломжтой. Харилцан диплом хүлээн
зөвшөөрөгдөнө, сургууль хооронд кредит хүлээн зөвшөөрөгдөх боломжтой
болно. Энэ бүх шийдлийн суурийг хийж байгаа юм.
-Мэргэжлүүдийг задалж олон ангид элсэлт авдаг ийм замбараагүй байдал үүсэх нөхцөл нь хаанаас эхлэлтэй юм бол?
-Гол
нөлөөлөх хүчин зүйл сургалтын төлбөрийг төрөөс хянадаг байсанд байгаа
юм. Сургалтын төлбөр бага учраас олон оюутан авахгүй бол сургууль оршиж
чадахгүйд хүрнэ. Тэгээд олон оюутан элсүүлэхийн тулд янз янзын анги
зохиож нээж байсан хэрэг л дээ. Олон улсын эрхзүй гэсэн мэргэжлээр
сургаж байна. Гэтэл тэр хүн эхлээд эрхзүйч болох ёстой. Олон улсын
түвшинд ажиллах үндэсний түвшинд ажиллахыг тэр хүний чадал чансаа л
шийднэ шүү дээ.
-Мэргэжлийн индексүүдийг нэгтгэж хөтөлбөр болгосноор оюутны тоо багасах уу?
-Хэрэглээний
математик гэж сууриар аваад цаашдаа статистикаар эсвэл өөр чиглэлээр
мэргэших үү гэдгээ суралцагч сонгоно. Ерөнхийдөө багцлагдаж байгаа
болохоор суралцагчийн тоо, сургуулиудын тоо, квот хасагдахгүй юм.
-Сургуульд нэгэнт элсээд суралцаж байгаа оюутнуудын мэргэжлийн индекс өөрчлөгдөх үү?
-Одоо
их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнууд элссэн мэргэжлийнхээ
индексээр суралцаад төгсөнө. Харин 2014-2015 оны хичээлийн жилд элсэж
байгаа элсэгчид багцалсан мэргэжлээр ороод гуравдугаар курстээ нарийн
мэргэжлээ сонгох юм.
-Шинэ зүйл болохоор 2014-2015 оны
хичээлийн жилд элсэлт авахдаа энэ багцад орвол цаашид ийм ийм чиглэлээр
мэргэшинэ гэх мэтээр тодруулах уу?
-Энэ жил ерөнхийгөө тавиад цаашдаа
ийм ийм чиглэл рүү явна гэдгийг харьцуулж харуулахаас өөр арга байхгүй.
Тэгээд шууд багцдаа элсэлтээ авна.
-Хаана ч байдаггүй мэргэжлээр хүртэл оюутан элсүүлчихсэн сургууль байдаг. Тэдэнд хариуцлага тооцох уу?
-Тэгэхээр
боловсрол өөрөө ийм л замбараагүй байдал руу орчихсон байгаа юм. Би яам
бодлогогүй явж ирсэн гэж хэлнэ. Мөн төлбөрийн санхүүжилтийн
хязгаарлагдмал эх үүсвэрийн байдал хүссэн хүсээгүй тийм байдалд хүргэж
байгаа юм. Үүнд өнөөдөр хэн нэгнийг буруутгах шаардлага алга. Хөгжлийн
20 жилд ингээд яваад ирсэн байна. Одоо үүнийгээ цэгцэлье л гэж байгаа.
Ж.БАЯРСАЙХАН