Сүүлийн жилүүдэд манайхан киног эрчимтэй "үйлдвэрлэж" байна. Өнгөрсөн
онд л гэхэд нийт 93 кино нээлтээ хийж, энэ зах зээлд дөрвөн тэрбум
орчим төгрөг эргэлдсэн байна. Олон кино нээлтээ хийж, энэ зах зээлд
эргэлдэх хөрөнгө жилийн өмнөхөөс нэгтэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь
сайшаалтай ч ашиг орлогоороо тэргүүлсэн ихэнх кинонууд арилжааны шинжтэй
хэтэрхий хялбар аргаар бүтсэн, хэлэх гэсэн санаагүй ур чадварын хувьд
муухан байгаа нь нууц биш.
Гэвч уран бүтээлчдэд зуун хувь
буруу өгч болохгүй юм. Чанартай уран бүтээл хийхэд үзэгчид хэр их үзэж
байгаа билээ. Хамгийн ойрын жишээг хэлэхэд найруулагч С.Бямбын "Хүсэл
шунал" кино 10 гаруй олон улсын кино наадамд амжилттай оролцож шагнал
авсан. Гэтэл уг киног "Тэнгис" кинотеатрт гурван өдөр гаргахад бараг л
хүнгүй шахуу байсан. Мөн түүний дараагийн бүтээл нь бас л амжилт
олсонгүй. Найруулагч С.Бямба уг киног бүтээх гэж дөрвөн жилийн турш
хөдөлмөрлөж, 500 сая төгрөг зарцуулсан ч "Тэнгис" кинотеатраар нэг сар
гаруйн хугацаанд гарахдаа 15 сая төгрөг ч хүрэхгүй ашиг олжээ. Харин
түүнтэй зэрэгцэн гарч байсан "Fantastic" продакшны найруулагч Б.Тамирын
анхны бүтээл болох "Аз жаргалын шок" инээдмийн уран сайхны кино "Алсын
удирдлага" киноноос 30 дахин их буюу 428 сая төгрөгийг олж байв. Энэ
хоёр кино төрөл жанр болон бүтээсэн хугацаа, киноны зохиол болон
ажилласан уран бүтээлчээсээ эхлээд огт өөр. "Алсын удирдлага" кино нь
"Азийн Канн" гэгддэг Бусаны олон улсын кино наадмын "Шинэ давалгаа"
төрөлд тэргүүн шагнал хүртсэн бөгөөд мэргэжпийн киночдын хувьд чухал ач
холбогдолтойд тооцогдох Вашингтон, Брюгге, Мюнхен, Варшав, Роттердам,
Гётеборг, Бухарест, Мюнхен, Шанхай, Вильнюсийн кино наадмуудаас албан
ёсны урилга хүлээн авч, Бухарестийн кино наадмаас шилдэг бүрэн хэмжээний
уран сайхны кино шагналыг хүртсэн.
Харин Б.Тамирын найруулсан
"Аз жаргалын шок" уран сайхны кинонд залуу хосын харилцааны талаар
өгүүлэх бөгөөд бие биеэ ойлгодоггүй залуу хос нэг нэгнийхээ биед
солигдон орсноор тулгамдсан асуудлаа мэдэрнэ. Хүйс нь солигдсоноор бие
биеэ илүү ойлгож мэдрэх энэ санаа Америк болон Солонгос кинонд зөндөө л
гардаг, тэр л үзэгдлийг харуулсан. Гэтэл яагаад ийм орлогын зөрүүтэй
байгааг харахаар манай нийгэм тэр чигээрээ хошин инээдмийн, хөнгөн
жанрын киног илүүтэй сонирхон үздэг болжээ. Үзэгчид ч сонирхож байгаа
учраас уран бүтээлчид ч ийм кино хийж байна.
Жүжигчин
Г.Ундармаагийн найруулсан "Single ladies" буюу "Ганц бие бүсгүйчүүд"
инээдмийн уран сайхны кино нь 256 сая 794 мянга 247 төгрөгийн ашиг
орлого олж, 2013 оны шилдэг таван киноны нэгээр тодорсон. Гэтэл энэ жил
бүтээсэн драмын төрлийн "Тютю" уран сайхны кино ердөө сар хүрэхгүй
хугацаанд үзэгчдэд хүрч, өмнөх кино шигээ ярианы гол сэдэв болж чадалгүй
тэгсгээд л өнгөрөв. Энэ хандлагаа дагаад үзэгчид мөн хошин урлагийн
томоохон продакшны жүжигчид гол дүрд нь тоглосон киног илүү сонирхдог нь
анзаарагдаж байна.
Учир нь 2013,2014 онд ашиг орлогоороо
тэргүүлсэн шилдэг кинонуудынх ихэнх нь Монголын томоохон продакшны
жүжигчдийн найруулсан болон тотлосон кино байна. 2013 онд хамгийн их
ашиг орлого олж, шилдэг тавд багтсан "Тагнуулч аав", "Зтд1е 1асНе8",
"Микроны босс" кинонд "Шинэ үе", "Мөрөөдлийн театр", "X Түц" продакшны
уран бүтээлчид ажиллажээ. Харин 2014 онд ашиг орлогоороо тэргүүлсэн
кинонуудын 4, 5 дугаарт жагссан "Тусгай ажиллагаа", "Давхар цохилт" уран
сайхны киноны гол дүрд "Маск" продакшны жүжигчин М.Баярмагнай болон
"Мөрөөдлийн театр"-ын Б.Навчаа, Д.Баттөмөр, "X Түц" продакшны Л.Баттулга
нар тогложээ. Он гарсаар нээлтээ хийсэн ч одоогоор 499 сая төгрөгийн
ашиг орлогоороо тэргүүлж буй "X Түц" продакшны И.Одончимэгийн бүтээл мөн
л үзэгчдийг хошууруулж байна.
Энэ бүхнийг дурдсанаар юу хэлэх
гээд байна вэ гэхээр хүмүүсийн сэтгэхүй хошин шогийг илүү ихээр хүлээж
авч байгаа нь өнөөгийн нийгмийн төрх. Үүнээс харахад монголчууд бид
материаллаг гэхээсээ илүү оюуны ядууралд хэт их орсон байгааг харуулж
байгаа юм. Энэ талаар нийтлэлч Г.Ганбаатар "Киноныхон түүхэн кино хийх
гээд мөнгө нь олдохгүй шаналж байхад хошин шогийнхон орлогын мөнгөөрөө
дурын киног "үйлдвэрлэж" байна. "Зах зээл бол өрсөлдөөн хохь чинь" гэж
хэлэх хүмүүс бий. Аливаа юм хоёр талтай байдагчлан та нарын "үнэн" л
дээ. Гэхдээ ямар ард түмэн байна тийм төр байна гэдэгчлэн ямар боловсрол
байна тийм л үзвэр байна" хэмээн өгүүлжээ. Кино урлаг гэдэг нэг
талаараа хамгийн ашигтай бизнес байж болох ч нөгөө талаараа үзэгчдийн
сэтгэл зүйд хамгийн их нөлөөлдөг учир хариуцлагатай урлаг.
Гэтэл
манай уран бүтээлчид хариуцлага гэдгийг ухамсарлахгүй, хэт их мөнгө
хөөж, киног хэтэвчний урлаг төдийгөөр ашмглаж байгаа нь харамсалтай.
Үзэгчид л ийм зүйл сонирхож байна гээд хэдхэн сарын ашиг орлогоо бодсон
бүтээл хийгээд байвал урлаг ч хөгжих үү. Өөрөөр нь овоглон үлдэх
бүтээлээ бодсон ч гэсэн үзэгч олондоо нэгийг бодуулж, хоёрыг
тунгаалгахаар бүтээл хийх нь уран бүтээлч бүрийн эрхэм үүрэг биз ээ.
О.ЭРДЭНЭЧИМЭГ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/