Орчин үеийн малчны дүрийг манай киночид "Элбэг дээл” кинонд анхлан
дүрсэлсэн аваас дараа нь "Хүргэн хүү”, "Жаргал даахгүйн зовлон”,
"Хөдөөгийн баясгалан”, "Хонины найр” гээд олон кинонд гаргаж байлаа.
Орчин үеийн сэдэвтэй аж байдлын эдгээр бүтээлээс гадна хошин инээдмийн
аястай дүрсэлсэн кинонууд ч бий.
Нэрлэвэл "Морьтой ч болоосой”, "Мөнгөн буйл”, "Энэ хүүхнүүд үү”,
"Нийслэл хүү”, "Тууврын замд” гээд кинонуудыг дурдаж болно. Монгол
малчдын зан төрх, ажил амьдралыг хошин инээдмийн аясаар үзүүлэх талдаа
урлагийн гавьяат зүтгэлтэн кино найруулагч Р.Доржпалам үнэхээр мэргэжсэн
уран бүтээлч байжээ.
Түүний эхний кинонуудын тоонд 1959 онд Д.Гармаагийн зохиолоор хийсэн
"Морьтой ч болоосой”, 1963 онд Ч.Лодойдамбын зохиолоор бүтээсэн "Энэ
хүүхнүүд үү” болон сүүлийн үеийн кинонд нь багтах Т.Галсангийн зохиолоор
найруулсан "Мөнгөн буйл” билээ.
Тавь гаран жилийн өмнө бүтээгдсэн "Морьтой ч болоосой”, "Энэ хүүхнүүд
үү” киног одоо хүртэл үзэгчид таашаан үздэг. Сонирхолтой нь хөдөөгийнхөн
хүртэл эдгээр киног өөлдөггүй нь эдгээр бүтээл үзэгчдийн сэтгэлд
хүрснийг илтгэнэ. Малаа нэгдэлд нийгэмчлэх дайчилгаанд дургүйцсэн
ээжийнхээ үгээр малчин Дондог хэдэн сайхан шар үхрээ голын хөвөө, уулын
өвөрт уяад орхидог.
Гэтэл шарнууд нь уяж холбосон үмх модоо чирээд гүйж ирснээс болж малчин
Дондог эвгүй байдалд орно. Энэ дүрийг циркийн жүжигчин Д.Лувсанчимэд,
түүний эхийн дүрийг гавьяат жүжигчин Т.Цэвээнжав нар бүтээсэн нь одоо
хүртэл үзсэн хүн бүхний сэтгэлд хоногшин үлджээ. Хөдөөгийн малчдын
хувиин өмч болсон амины малыг нам засгийн шийдвэрээр хоёр удаа дайчлан
нийгэмчилснийг энэ кинонд ёгтлон шүүмжилснийг тухайн цаг үеийн нам засаг
ухаараагүй билээ.
Зохиолчиин санааг найруулагч Р.Доржпалам төрөлхийн хошин шогиин
мэдрэмжээрээ гайхалтай урнаар хал балгүй дүрсэлсэн баидаг. Анхны
киноноосоо эхлээд тэр, нам засгийн хүнд суртал, хөшүүн хойрго байдал,
хариуцлагагүи явдлыг хошин инээдтэй хэлбэрээр шүүмжлэн монгол кинонд
нээлтийн шан татсан уран бүтээлч мөн. Урлагийн аливаа төрлөөс хамгийн
хүндэд нь инээдэм тооцогддог учраас л хүнииг инээлгэнэ. Хэтрүүлгииг хэр
хэмжээнд нь үнэмшилтэй тааруулахдаа Доржпалам найруулагч онцгой гаршсан
байв.
Хэрэв түүний далд санааг нам, засгийн удирдагчид гадарласан бол
"Морьтой ч болоосой" киног амины малыг нийгэмчлэх социалист зарчмыг
шүүмжилсэн гээд шууд хорих төдиигүи найруулагчийг нь ажилгүи болгож ч
мэдэх байжээ. Гэхдээ дээрх инээдмийн киноны амжилт, ололттой талыг
зөвхөн найруулагчтай холбох бус эл киноны гол дүрүүдийг амилуулсан ардын
жүжигчин Д.Чимэд-Осор, гавьяат жүжигчин Т.Цэвээнжав, Г.Батсүх, жүжигчин
Д.Лувсанчимэд нартай ч холбон тайлбарлах ёстой.
Тавиад онд манай малчид нэгдэлд элсэх дургүй байсан ч алагчлан
ялгаварлаад эхлэхэд аргагүин эрхээр элсэж байсан ба ялангуяа ЭЦЭГ эхээс
өвлөж, өөрсдиин нөр шургуу зүтгэлээр өсгөсөн мал сүргээ нэгдэлд
нийгэмчлэхдээ бүр ч дургүйцдэг байсан аж.
Т.Цэвээнжав гуайн хүүгээ өрөвдөөд уяран гэмшиж байгаа болон худлаагаар
өвчлөөд хэвтэж буй, бригадын даргад тоглосон Чимэд-Осор гуайн жоготой
харц, зальжин үгс нь энэ киног амины мал нийгэмчлэх асуудлыг ёгтолсон
далд санааг халхалсан гэмээр санагддаг.
Р.Доржпалам найруулагч 1963 онд нэгдлийн дарга нар эмэгтэй боловсон
хүчнийг хажиглан хойргошиж байдгийг "Энэ хүүхнүүд үү” киногоороо ёжлон
шүүмжилжээ. Тэр үеийн Соёлын яамны орлогч сайд, төриин шагналт нэрт
зохиолч Ч.Лодойдамба энэ киноны зохиолыг бичсэн тул дэлгэцэнд гарахад
айхавтар садаа тулгараагүй байх.
Гэхдээ л эмэгтэй байж эр хүн болон ирсэн зоотехникч Дуламсүрэнг
саальчин Дулмаатай танилцуулж үнсэлцүүлж байгаа хэсэг олон дарга нарт
таашаагдаагүй гэлцдэг. Энэ кинонд гарсан ганц малчин нь саальчин
Дулмаа, бригадын дарга Идэр нар юм.
Нэгдлийн сайн саальчин бүсгүйг энэ кинонд эрээ цээргүй үнсэж
үнгэлцүүлсэн нь мэдээж яаж таалагдах вэ. Гэвч түүнийг аргалахын тулд
зохиолч, найруулагч хоёр хамтын санаагаараа эвсэж хөөрхөн хошин
инээдмийн хэлбэрээр дүрсэлсэн нь ололт ба завшаан байлаа.
Дээрх хоёр киног бүтээснээс хорь гаран жилийн дараа 1985 онд тэрбээр
"Мөнгөн буйл” гэж өөр нэгэн инээдмийн киног найруулав. Хөдөөний саалийн
ферм дээр болж буй явдлыг хот хөдөөний хооронд панз үсэргэдэг наймаачин
(Ж.Дорлигжав)-тай холбож үзүүлснээрээ энэ киноны онцлог илэрнэ.
Фермийн эрхлэгч (Г.Доржсамбуу), малчин, сумын заан (Д.Батсүх) гээд
содон дүрүүдтэй. Хамтын санаагаар хоршоолон хөдөлмөрлөвөл ажлын ололт
амжилт илүүг хошин инээдмийн хэлбэрээр илэрхийлсэн болохоос биш өнөөгийн
зах зээлийн нийгэмд ч хөдөлмөрөө хоршин ажиллах юм бол амжилт, ашиг
хоёулаа ирдэг гэдгийг малчдын хоршоолол баталж байгаа юм.
Р.Доржпаламын шан татсан инээдмийн киноны төрөлд гаршсан өөр нэгэн
авьяаслаг найруулагч бол яалтгүй Б.Жамсран агаад түүний найруулсан
найман киноны диилэнх нь буюу "Нийслэл хүү” "Аман хуур”, "Хехөө гэрлэх
дөхлөе”, "Ингэх гээд байсан юм” Тууврын замд” кинонууд нь энэ төрөлд
багтана. Б.Жамсран найруулагч Монголын кино урлагт анхны малчны сэдэвтэй
кино бүтээсэн нь "Элбэг дээл” билээ.
Мөн энэ сэдэвт хамаарах кинонд түүний "Нийслэл хүү”, "Тууврын замд”
гэдэг хоёр бүтээл бас орно. М.Жавганы зохиолоор оператор С.Дашгалсан
ажиллаж 1968 онд найруулсан "Нийслэл хүү кино нь яахын аргагүй хөдөө аж
ахуйн буюу мал, малчдын тухай сэдэвтэй кино байлаа.
Энэ кинонд хөдөөгийн нэгдэлд нийслэлээс туслах төлчнөөр очсон гэрэл
зураг сонирхогч ажилчин залуу ба нэгдлийн тэмээчин бүсгүй хоёрын хайр
дурлал гэхээсээ илүүтэй улсын өмчинд хүйтэн цэвдэг ханддаг малчин, зоо
техникч хоёрын ашиг хонжооч явлыг үзүүлсэн гэж болмоор.
Энэ кинонд гардаг туслах төлчин Гажид гэгч бүсгүйд тоглосон гавьяат
жүжигчин Ц.Цэнд-Аюушийн хаданд цав сууж, ширмэн тогоо цангинатал инээд
алдаж буй жижигхэн дүр үзэгчдийг байлдан дагуулсан юм.
Зохиолч М.Жавган, найруулагч Б.Жамсран хоёрын 11 жилийн дараа хамтран
бүтээсэн кино нь "Тууврын замд” билээ. Ниислэлд буй Мах комбинатад
тууврын хонин сүргээ тушаахаар явж буи тууварчин малчдын тухай энэ киног
хошин инээдмийн төрөлд багтаах хэрэггүй байх л даа. Гэхдээ энэ киноны
агуулга нь өөрөө хошин шүүмжлэлийн аястайг тодотгоё.
Киноны гол дүрүүдийг инээдмийн киноны мастер Ж.Дорлигжав, хошин шогийн
асар мэдрэмжтэй Б.Бадар-Ууган нар бүтээжээ. Дорлигжавын бүтээсэн хувийн
ашиг хонжоо хайгч туслах тууварчин бол угаасаа марзан шог шинжээрээ тод
ялгардаг. Нэг үгээр жүжигчин Ж.Дорлигжав, Т.Цэвээнжав ба кино найруулагч
Р.Доржпалам, Б.Жамсран нарыг монгол кинонд инээдмийн аяс бүхий малчны
сэдэвтэй уран бүтээлийн үндсэн шан татаж өгсөн "тариачид" хэмээн
тодруулж болох л юм.
Тухайлах юм бол "алдарт” Цэвээнжав агсан "Хүргэн хүү” киноны барлаг
зарцаас хөдөлмөрийн баатар болдог Дэмбэрэл малчны ээжийн дүрийг
гайхалтай бүтээсэн байдаг. Өнөөдөр Монголд хошин шогчид шиг борлогддог
бараа алга гэхэд болно. Тэд шог үзүүлбэрээ хөгжүүлээд шоу, одоо жүжиг
кино хийдэг болсон. Тэдэн дотор нь малчдын дүр байвч сайнаар бус саараар
маазруулан хавчуулах нь дийлэнх.
Гэхдээ тэр нь мөнгө цаастай холбоотой жижигхэн санаан дээрээ амьтны
нүднээс нулимс нь асгартал хөгжөөж чаддаг нь бас ч зугаатай. Гэвч хошин
шогийн продакшнууд үзэгчдийг хэтэрхий инээлгэж маазруулахаа бодохоос биш
амьдралын үнэн бодитой хошин үзэгдлийг шүүмжлэн ёжлохдоо тааруухан.
Ядаж л малчдын болон хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж өөрөө хөлжиж байгаа
мянгат малчдын тухай инээдмийн кино хийж яагаад болохгүй гэж! Өнөөдөр
аль ч кинонд цензурдэх шалтгаан байхгүй.
Дээхэн үеийн социализмын үзэл суртал давалгаалсан хүнд сурталтай
нийгэмд манай маш олон кино цензурдуулж зарим нь танигдахаа больтлоо
тануулж тайруулж байсан нь бодит түүхэн баримт билээ. Хэдий үзэл сурталд
таацуулах гэж тануулсан боловч тэдгээр кино өнөөдөр ч гарсаар байгаа.
Зарим нь одоо үед нийцэхгүй хэтэрхий улс төржиж, үзэл сурталжсан байдаг.
Гэтэл ардчилсан Монгол маань коммунист үзэл сурталтай салах ёс хийгээд
25 жил болсон гэж ярьдаг хэрнээ коммунист киногоо гаргаж бүхэл бүтэн
хойч үеэ түүгээр тархийг нь угаасаар байгаа нь нэн гунигтай. Ядаж л
манай хошин шогиин продакшнууд өөрсдийн инээлгэн баясгах чадвартаа
дулдуидан шинэ нийгмийн шүүмжтэй талыг шогломоор байна.
Тэд зөвхөн бизнес хөөж буй нь тэдний буруу биш. Төр тусалж дэмжих
хэрэгтэй. Холливудад хүртэл төрийн зохицуулалт байдаг гэвэл хүн
үнэмшихгүй биз. Гэвч үнэн нь тэр юм Америкийн кинонуудад төрийн далбааг
төдөн удаа оруулах ёстой гэхчлэн зохицуулдаг.
Ямар байдлаар оруулах нь киночдын эрхийн асуудал. Тэгснийхээ төлөө уг
кино АНУ-ын засаг төрөөс урамшуулал авдаг байна. ОХУ хүртэл дампуурч
явсан Мосфильм кино үйлдвэрээ эргээд татаж босголоо. Колчакийн тухай
"Армирал болон бусад киног Кремль санхүүжүүлж бүтээлгэв.
Ерөнхийлөгч В.Путины ивээл дор "Оросын кино урлагийг дэмжих сан” ажиллаад төрийн бодлогоороо дэмжиж байна.
Тэгвэл Ардчилсан Монголын шударга ерөнхийлөгч маань "Монгол киног
дэмжих сан” үүсгээд ивээлдээ авч төрийн бодлогоор зохицуулж болно. Ядаж
түүхэн болон орчин үеийн сэдэвтэй киног ивээн тэтгэе. Түүн дотор
монголыг монгол хэвээр нь авч явдаг малчдынхаа тухай саихан кинонуудыг
санхүүжүүлж хиилгэе. Яахав, инээдмийн киногоор эхэлж хошин урлагийн
продакшнуудын дунд уралдаан зарлаад "Нийслэл хүү” шиг, "Морьтой ч
болоосой" шиг,' "Энэ хүүхнүүд үү” шиг үзүүштэй сайхан кинотой болъе.
Үүнд сэтгэл, санаачлага хоёр л дутаж байна. Архи, тамхины
үйлдвэрлэгчид, борлуулагч компаниудад жилд нэг нэг киног ивээн тэтгэж
санхүүжүүл гээд зохих хэмжээний татварын зохицуулалт хийгээд өгөхөд
Монголын кино урагшилна уу гэхээс хойшоо ухрахгүй.
Кино зураглаач Э.Бишрэл