-Японд ажиллах урилга ирэхэд хэрхэн хүлээн авч байсан бэ?
-Тэр
үед эхлээд "Ирж бүжиглээч” гэсэн албан ёсны урилга а ваагүй. Өөрөө очиж
шалгаруулалтад нь оролцсон юм. Тэгэхэд 100 гаруй хүнээс наймыг нь
авсан. Үүнээс би балетын гоцлоочоор, бусад нь туслахаар орж байсан.
-Японд очоод хамгийн анх тоглосон дүр тань юу вэ. Мэдээж маш том тайзан дээр гараад сандарч байсан байх?
-"К-балет”-д
ороод хамгийн анх "Корсар” балетын эсрэг дүрд тоглосон. Энэ балетыг
хоёр сар гаруй хугацаанд бэлтгэсэн. Энэ бол хамгийн анхны дүр байсан
учраас сэтгэлд маш сайхан дурсамж болон үлджээ. Ер нь Японы тайзны
хөгжлийг Монголтой харьцуулшгүй. Манайх гар ажиллагаа ихтэй. Японд
технологи нь маш өндөр хөгжсөн. Кноп дарах төдийд л тайзны хувиралт
өөрчлөгддөг. Японоор 20 гаруй тойрон аялал хийгээд явж байхдаа 100 гаруй
тайзан дээр гарчээ.
-Хамгийн том нь ямар тайз байв?
-Японы
үндэсний театрын тайз юм даа. Бас Японы нэг арлын тайз байсан. Би
нэрийг нь сайн санахгүй байна. Маш том, бүх зүйл нь цэнхэр өнгөтэй.
Тайзан дээрээс үзэгчид рүү харахад яг далай дээр бүжиглэж буй мэт
сэтгэгдэл төрж байж билээ.
-Японы тайзан дээрх өрсөлдөөн хэр байдаг вэ?
-Намайг
анх "К-балет”-д ороход манайд Итали, Орос, Хятад, Бразиль, Герман,
Австрали зэрэг арав гаруй орны бүжигчин байсан. Тэд гэрээгээр жинхлээгүй
байсан. Харин надад үндсэн ажилтнаар ажиллах санал тавьсан. Дарга маань
надад маш том урмын үг хэлж байсан. Тэр нь юу вэ гэхээр "Чи зөвхөн
бүжигчин биш, үнэхээр мундаг жүжиглэх ур чадвартай юм байна” гэж хэлж
билээ. Тиймэрхүү урмын үгийг даргаасаа сонсоод улам их эрч хүч, урам
зориг авч өдий хүртэл ажиллаж байна. Япончууд бүжиглэх арга техник,
үсрэлт сайтай. Угаасаа ч хөнгөн шингэн хүмүүс. Гагцхүү тухайн дүрдээ орж
жүжиглэх тал дээрээ жаахан дутуу юм шиг санагдсан. Харин Монголын
балетчид Азидаа хамгийн сайхан биетэй.
-"К-балет”-тай хийсэн гэрээ тань хэзээ дуусах вэ?
-Би
найман жилийн хугацаатай гэрээ хийсэн. Одоо бараг долоо дахь жилдээ
ажиллаж байна. Манай компанийн дарга на дад өөрийнхөө сургуульд багш-лах
санал тавьсан. Одоохондоо хариу өгөөгүй л байна. Бага зэрэг бодох
хэрэгтэй байх.
-Энэ хугацаанд шантарч, хэцүү санагдах үе байсан л биз?
-Үнэндээ
шантарч янз бүр болсон үе байсангүй ээ. Манай компанийн захирал Английн
"Рояал балет”-ын гоцлол бүжигчин байсан. Тэндээс хамт ажиллаж байсан
багш, бүжигчдийг урьж, өөрийн компанийн бүжигчидтэй туршлага
солилцуулдаг. Энэ ч утгаараа шинэлэг зүйл их байсан учраас сонирхолтой
долоон жил маш хурдан өнгөрчээ. Эх нутгаа санаад "Нэг харьчихаад ирэх
юмсан, энд маш их ажиллаж байна шүү” гэсэн бодол хааяа төрдөг байв.
Хэлний тал дээр эхний жилдээ жинхэнэ "Тататунга” байсан даа. /инээв/
Англи, орос хэлээр мэддэг үгээ ашиглаад "Маргааш хэдэн цагаас ажилдаа
ирэх үү, хаана юу хийх үү” гэдгээ осолдохгүй асууж авдаг байлаа. Жилийн
дараагаар япон хэлээр гайгүй ойлголцдог болсон. Одоо бол миний хоёр дахь
хэл япон болжээ/инээв/.
-Балетчин гэж таны бодлоор ямар хүнийг хэлэх вэ?
-Балетчин
бол жүжигчин юм. Бүхэл бүтэн дүр гаргадаг. Жишээлбэл, ханхүү, хар хун,
цагаан хун, ядуу охины, баян хүний гэх мэт олон төрлийн дүр байдаг шүү
дээ. Тэдгээрийг амилуулна гэдэг балетчинаас маш их жүжиглэх ур чадвар
шаарддаг.
-Одоо бол тодорхой хэмжээнд байр суурь,
мэдлэг чадвартай болсон. Гэрээгээ дуусаад Монголдоо энэ урлагийг
хөгжүүлье гэж бодож байв уу?
-Тийм бодол байлгүй
яах вэ. Манай ангид анх 12 залуу сурдаг байсан. Түүнээс шилэгдээд, илүү
тэсвэр тэвчээр гаргаж, үлдсэн нь одоо Монгол Улсын гавьяат жүжигчин
Д.Алтанхуяг, Дуур бүжгийн эрдмийн театрын туслах балетмейстер Б.Жаргал,
А.Хангай, О.Лхагвасүрэн бид гурав Японд ажиллаж байгаа. Гарын таван
хуруу шиг таван залуу хүсэл сонирхолдоо хү-рэхийн төлөө зүтгэж явна.
Д.Алтанхуяг маань бидэнд "Хэдүүлээ"Цөмөөхэй”-г Монголынхоо тайзан дээр
тавья” гэсэн санал тавьсан. Ер нь бид тавын цаашдын зорилго бол сонгодог
урлагийг эх орондоо хөгжүүлье, өөрсдийн хувь нэмрээ оруулж боловсон
хүчин бэлтгэх. Энэ ч утгаараа бид бүхэн залуудаа гадагшаа явж өндөр
хөгжилтэй орноос туршлага судалж, мэдлэг чадвараа хуримтлуулж байгаа.
Яваандаа бид бүхэн ард түмний нүдэнд үзэгдэж, чихэнд сонсогдохоор үйл
ажиллагаа хийнэ.
-"Цөмөөхэй”-д
тоглох хүүхдүүдийг дасгалжуулж байгаа гэсэн. Манай хүүхдүүд хэр
авьяаслаг байна. Балетаар хичээллэж байгаагүй хүүхдүүд тоглож байгаа шүү
дээ?
-Үнэхээр гайхалтай авьяаслаг хүүхдүүдтэй
ажиллаж байгаа. Бид хоорондоо ярилцаад "Ийм мундаг эвсэлтэй хүүхдүүд
байгаа юм байна шүү” гэсэн эерэг ойлголт авлаа. Эдгээр хүүхдэд чадах
чинээгээрээ тусалж, зааж, сургаж байна. Намайг Японоос ирэхэд хүүхдүүдээ
шалгаруулаад дууссан байсан. Нийт 250 гаруй хүүхэд шалгаруулалтад орсон
гэсэн. Түүнээс 180 хүүхдийг нь шилж аваад дүрийг хуваарилсан. Ирээд
шууд л ажилдаа орсон. Эхэндээ "Ямар хүүхдүүд байгаа бол, жаахан
хүүхдүүдтэй ажиллана гэдэг хүндхэн асуудал шүү” гэсэн бага зэргийн
сэтгэл санааны бэлтгэлтэй ирсэн. Тэгсэн чинь миний бодож байснаас эсрэг,
маш хөөрхөн, төрөлхийн авьяастай гэж хэлж болохоор, хүний хэлж, зааж
байгааг тэр дор нь тусгаж аваад сурчихдаг тийм хүүхдүүд байсан. Тиймээс
надад ямар нэгэн хүндрэл байсангүй. Бэлтгэл ерөнхийдөө хангагдаад байна.
-Энэ их урлагт хөл тавихад өлгийдөж авсан анхны багш тань хэн байв?
-Манай
анги бол Монголдоо сонгодог бүжгийн жүжигчин бэлт-гэх үйл ажиллагааны
анхны хүүхдүүд. Бид бүхэн анх хөгжим бүжигт тавдугаар ангидаа орж байхад
Нармандах багш зааж байсан. Дөрөв таван багшийн гар дамжсан. Хамгийн
сүүлд бидэнд "Балетын урлаг чинь ийм урлаг шүү дээ. Ийм төвшинд байгаа
шүү. Та нар энэ төвшинд хүрэхэд ажиллаж байгаа цаг чинь бага байна. Бүр
илүү их хөдөлмөрлөх хэрэгтэй” гэдэг зүйлийг хэлж хоолтой залгуулсан багш
бол Дуурь бүжгийн эрдмийн театрын ерөнхий балетмейстер Д.Дашлхагва
багш. Манай багш бол маш мундаг хүн.
-Өдөрт бэлтгэлээ хэдэн цаг хийдэг вэ?
-Японд
бол ажлынхаа дууд-лагаар явдаг. Жишээлбэл, 10:30 цагт бүгд бэлтгэлээ
цаг гучин мину тын хугацаатай хийдэг. Дараа нь цаг завсарлаад яг
тог-лолтын өмнө 6-8 цаг ажилладаг. Ажил гайгүй, ачаалал багатай өдөрт
дөрвөн цагийн бэлтгэл хийнэ.
-Цаг сайн баримталдаг уу?
-Цаг
бол цаг шүү дээ. Японы метро нь хүртэл цагаар ирдэг. Өөрсдөө цагийг маш
сайн баримталдаг учраас "Чи яагаад цагаасаа хоцров оо” гэдэг асуудал
тэнд гарахгүй. Асуудал гараад ажилдаа очиж чадахгүй бол өдрийн өмнө,
хагас өдрийн өмнө ч юм уу заавал түүнийгээ хэлсэн байх ёстой. Миний
ажиллаж байгаа компани бол хоцорч ирэх л юм бол"Дараагийн хүн бэлэн
байгаа шүү” л гэдэг. Өндөр шаардлага, дэг журамтай.
-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Кино
театрт шинээр гарч бай-гаа кино үздэг. Эсвэл өөр хот руу машин
түрээслээд цэвэр агаарт гарах ч юмуу далайн эрэг дээр очиж нэг сайхан
чарладаг.
-Балетаас өөр бүжиг сонирхдог уу?
-Ер
нь бол бүжиглэх хоббитой. Жайв, модерн, жазз гэхмэтчилэн бүж гийн олон
төрлөөр бүжиглэх дуртай. Эдгээр төрлөөр сайн бүжиглэж чадна гэдэгтээ
өөртөө итгэлтэй байдаг. Манай компани бол80 гаруй хувь нь сонгодог, 20
орчим хувь нь модерн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
-Та багадаа их уян налархай хүүхэд байв уу?
-Тийм
ээ. Багадаа их уян, налархай байсан. Магадгүй зарим хүмүүс эмэгтэйлэг ч
гэж ярьдаг байх. Гэхдээ би дотроо бол их бодолтой хүн л дээ. "Зөөлөн нь
хатуугаа дийлнэ” гэдэг үгийг их бодож явдаг. Ер нь Монголын зүйр цэцэн
үгс бол их гоё. Тийм учраас зүйр цэцэн үгээр өөрийгөө их цэнэглэдэг.
-Гэр бүлийнхнээ санаж байсан биз?
-Би
багаасаа бүтэн өнчин өссөн. Бүх зүйлийг өөрөө дааж, гардаж хийдэг
байсан. Нэг охин дүүтэй. Аав ээжийг маань өнгөрсний дараагаар нагац
эгчийнхээ гэр бүлд өсч хүмүүжсэн. Анх хөгжим бүжигт шалгуулж байхад эгч,
хүргэн ах хоёр маш их тусалсан. Тэр хоёрт "За дүү нь ингээд Япон явж
ажиллахаар боллоо” гэхэд үнэхээр их баярлаж, "Яамай даа, зовсны эцэст
жаргал гэгчээр. Миний дүү тэнд очоод шантрахгүйгээр ажиллаад, эх орныхоо
нэрийг гаргаад ирээрэй” гэж урмын үг хэлээд явуулсан. Тийм болохоор
итгэлийг нь алдчихгүй юмсан гэж их хичээдэг. Охин дүү маань Солонгост
сурдаг.
-Японд байх хугацаандаа Монголд хэдэн удаа ирсэн бэ. Улаанбаатар хэр өөрчлөгдсөн байна?
-Төрсөн
нутаг, эх орон гэдэг хаана ч байсан номер нэгт байдаг юм байна лээ.
Өнгөрсөн оны зун Д.Дашлхагва багшийнхаа тоглолтод ирсэн. Ид наадмын
өдрүүд байсан л даа. Тэр үед Төв аймгийн Баянчандмань руу явж салхилсан.
Тэгээд хотоос гараад явахад цэвэр агаар, үнэртэж буй үнэр цаанаа л нэг
сайхан. Бүр "Ямар сайхан юм бэ” гэж уулга алдаж байлаа. Япон улс
чийглэг, их бүгчим мөртлөө далайн эрэг дээр очиход бас л сайхан
сэтгэгдэл төрдөг л дөө. Тэр үед ирэхэд зам жаахан асуудалтай байсан.
Харин сая ирэхэд замаа засчихсан, шинээр барилгууд нэмэгдээд гоё болсон
байна. Ингэж хөгжиж байхад Монголдоо сонгодог урлагийг улам илүү
хөгжүүлэх юмсан гэсэн сэтгэл төрж байлаа.
-Монголд бас японд авч байсан шагнал урамшууллаа нэрлэвэл?
-"Хунт
нуур”-ын гучин жилийн ойн үеэр Соёлын тэргүүний ажилтан болж байсан.
2003 онд Дуурь бүжгийн эрдмийн театрын шилдэг уран бүтээлч, Дуурь
бүжгийн эрдмийн театрын дээдлэл, Монголын тэргүүний залуу алтан медаль
авсан. "Алтан хараа цай” балетын анхны тэм-цээнд орол цоод гуравдугаар
байр, Японы олон улсын тэмцээ-нээс хоёрдугаар байрт шалгарч байжээ.
-Шинэ жилийг энд угтах уу. Цаашид юу хийе гэж зорьж байна вэ?
-Одоогоор
хэдэн жил хөдөлмөрлөж байж олж авсан энэ нэр хүндээ алдахгүйгээр тав
зур-гаан жил балетын мэргэжлээ үргэлж лүүлнэ гэж бодож байна. Түү ний
дараагаар багшлах уу, өөр зүйл хийх үү гэдгээ тухайн үе дээ шийднэ дээ.
Оноос өмнө "Цөмөөхэй”-г тавьчихаад шинэ оноо Монголдоо гэр
бүлийнхэнтэйгээ угтаад, ирэх сарын 2-нд буцна.
-Ярилцсанд баярлалаа.
Ц.Заяа