УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн
тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу Монгол улс
тунхагласны 92 жилийн баярын өдрийг нийтээр амарч, тэмдэглэж байхаар
шийдвэрлэсэн. Дээрх өдөртэй холбогдуулан эрхэлсэн ажилдаа амжилт
бүтээлээр дүүрэн ажиллаж байгаа төрийн албан хаагчид, ажилтнуудыг төр
засгийн болон аймгийн Засаг даргын шагналаар шагнаж урамшууллаа.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа аймгийн Засаг даргын Тамгын газрын
Хурлын танхимд 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр боллоо. Шагнал
гардуулах ёслолын ажиллагаанд аймгийн удирдлагууд оролцлоо.
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дээд шагнал "Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр:
Баанийн Өлзийбаян – Төрийн байгууллагын ахмад ажилтан,
Дэндэвийн Должин – БОЭТ-ийн дарга,
Адьяагийн Нансалмаа – Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын дарга,
Баяраагийн Саранчимэг –Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга,
Доржпунцагийн Ганчимэг – аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар стандартын улсын байцаагч,
Аюушийн Туяа – Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээний ажилтан,
Монгол улсын Засгийн газрын шагнал "Улсын Хяналтын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр:
Цэрэндоржийн Батцэнгэл – аймгийн МХГ-ын ахлах шинжээч,
Монгол улсын Засгийн газрын шагнал Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын Яамны шагнал "Хүндэт жуух”-аар:
Баярмаагийн Гансүх –аймгийн МХГ-ын Байгаль орчин, газрын харилцаа, геодези зураг зүйн хяналтын Улсын байцаагч,
Монгол улсын Засгийн газрын шагнал БСШУЯ-ны шагнал – ”Соёлын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр:
Лувсандоржийн Эрдэнэбаяр – Хан-Уул цогцолбор сургуулийн насан туршийн боловсролын бүжгийн багш,
Цэндийн Дуламжав – БОЭТ-ийн ахмад эмч,улсын тэргүүний уран сайханч, "Энхийн уянга” хамтлагийн дуучин,
Монгол улсын Засгийн газрын шагнал Эрүүл мэндийн Яамны шагнал- "Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан”- цол, тэмдгээр:
Тогтохын Хандсүрэн – БОЭТ-ийн ахмад настан, ахмад сувилагч,
Монголын үндэсний Олимпын хорооны дээд шагнал: "Алтан очир” одонгоор:
Рэнцэнхүүгийн Зоригтбаатар –аймгийн Иргэдийн Хурлын төлөөлөгч,
"Олимпын Алдар” одонгоор:
Сүрэнгийн Дэлгэр –аймгийн Иргэдийн Хурлын төлөөлөгч, Шинэ суваг телевизийн захирал,
Ж.Бат-Орших -Цацраг Трейд ХХК-ийн захирал.
Аймгийн Засаг даргын шийдвэрээр:
"Аймгийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр:
Цэрэнбалжаагийн Мөнхтунгалаг – аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Дотоод хяналтын ажилтан,
Тэнэмэлийн Ягаантуяа –аймгийн МХГ-ын Хилийн хяналтын хэлтсийн Хорио цээрийн хяналтын улсын байцаагч,
Гүнсэнгийн Эрдэнэбаатар –аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Тээврийн хяналтын улсын байцаагч,
Ухнаагийн Энхмарт –Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн,
Алтангэрэлийн Түмэнжаргал –Чойбалсан хотын захирагчийн албаны мэргэжилтэн, хотын архитектор,
Батмөнхийн Алтантуяа –аймгийн Цагдаагийн газрын ахлах байцаагч,
Бүрэндэлгэрийн Эрдэнэцэцэг –Онцгой байдлын газрын ахмад ажилтан,
Нямсүрэнгийн Ууганбаяр –аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагч, Цагдаагийн хошууч,
Буддарийн Баатардорж –аймгийн Цагдаагийн газрын Жижүүрийн ахлах офицер, Цагдаагийн ахмад,
Шагдарын Түмэннаст – аймгийн Цагдаагийн газрын Жижүүрийн офицер, цагдаагийн ахмад,
Дугарсүрэнгийн Мөнхбаяр –аймгийн Цагдаагийн газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн офицер,
Мөнхбаатарын Баяржаргал –аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн төлөөлөгч, Цагдаагийн дэслэгч
Дашноровын Отгонбаяр –Дорнод аймаг дахь Шүүхийн Тамгын газрын Ерөнхий нягтлан бодогч,
Аюурзанын Эрдэнэцэцэг – Үсчин гоо сайханы "СМАЙЛ” салоны үсчин,
Банзрагчийн Ганболд – ахмад тээвэрчин,
Даваасүрэнгийн Энхбаатар –ахмад тээвэрчин.
"Аймгийн Засаг даргын Жуух бичиг”-ээр:
Ваанзадын Амартүвшин – Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн,
Цэвэлмаагийн Нэргүй – аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, иөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, Цагдаагийн дэслэгч,
Ухнаагийн Очир-Эрдэнэ –аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн хэрэг бүртгэгч, Цагдаагийн дэслэгч
Энхбатын Хосбаяр –Дорнод аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн туслах,
Жаргалсайханы Цэрэнханд –Капитал банкны Дорнод салбарын ахлах теллер.