Монголын уран сайхны нэгэн кинонд шуудайд хийсэн үхрийн эвэр шиг энэ
олон монголчуудыг нэгэн дор зангидаж, ядарч зүдэрсэн ард түмнээ хөл
хөсөр,гар газар амар жимэр амьдруулах тухай уйтай атлаа зоримог нэгэн үг
байдаг. Эдүгээ талын нэг бодолтой Дорнодчууд бид олонхоороо хүлээн
зөвшөөрсөн Лидерийн эрэлд хатаж явна. Тэр нь хэн байхаасаа илүүтэй хэд
дахин сонгогдсон бэ? гэдэг нь чухал цаг үед амьдарч байна. Бид яагаад
Дахин сонгох ёстой гэж вэ? УИХ-н гишүүн бол Ард иргэдийн төлөөлөл болж
хууль тогтоох дээд байгууллагад 4-н жилийн хугацаагаар иргэд сонгогчдын
сонголтоор ажилладаг ард түмний элч билээ. 1992 оноос хойш Ардчилсан
Монгол улсад Их хурлын 6-н удаагийн сонгууль нөхөн сонгууль орохгүйгээр
явагдсан байдаг.Дорнод аймгийн тухайд сонгуулийн тогтолцооноосоо
шалтгаалан нийтдээ 12 хүний 2 нь улиран биднийг төлөөлж Их хуралд Эрхэм
гишүүн болон дархан эрх эдлэн суусан байдаг. Тэд бидний төлөө аймаг
орон нутгийнхаа хөгжлийн төлөө, сайн засаглал, хүчтэй эдийн засагтай
Монгол орны төлөө ажиллахаар биднээс томилолт авсантайажиллах учиртай.
Харин тэд тэгж чадсан уу.Чадах нь чадаад чадаагүй нь чадаагүй л
байх.Үүнийг тухайн гишүүний хувийн зан чанар, төрийн ажлын туршлага,
сонгогчдоо ард түмнээ гэсэн сэтгэл, албан тушаалын сонирхол, эрх ашиг
гээд олон зүйлтэй холбож болох ч энд нэгэн зүйлийг онцлох гэсэн юм. Энэ
бол сонгогч биднээс шалтгаалах, бас тунгаан бодох зүйл. 1992 оноос хойш
эдүүгээ хүртэл Дорнод аймгаас сонгогдсон Их хурлын гишүүдээ 2 дахиа буюу
улиран сонгогдсон гишүүн Хууль зүйн сайд Д.Одбаяр асан, Генерал
Базарсад агснаас өөр байдаггүй. УИХ-д шинээр сонгогдсон эрхэм гишүүдийн
4-н жилийн түүх товчхондоо ингэж эхэлдэг талаар хэвлэлээр олонтаа л
гардаг. Сийрүүлбэл Эхний 2 сард Төрийн ордонтой танилцаж төөрөхгүй явдаг
болох Дараагийн 2 сард Өөрөө тасалгаагаа тохижуулах засвар хийлгэж ,
тавилгаа шинэчлэх Дараагийн 2 сар: Орон нутгаас сонгогдсон бол ар гэрээ
хотод төвхнүүлэх ажил Эхний 6 сар иймэрхүү л өнгөрнө. Дараагийн хэдэн
сард нь хуралдаандаа оролцов ч шинэковдоод хуучин бурхинуудад чичлүүлж
эхэлнэ дээ. Наад Дэгийн хуулиа судал гэхээс авахуулаад......дээр нь
төсвийн тэр их тоо хараад бараг зарим нь толгой нь эргэдэг байх, эдийн
засгийн онол, инфилаци, эрэлт нийлүүлэлт, мөнгөний бодлого, олон улсын
гэрээ, арбитын шүүхийн явц, олон улсын эрх зүй, дипломат ёс,,,, Арга
ядсан зарим нь аль нэг хуулийн юм уу эдийн засгийн сургуульд эчнээгээр
суралцаж эхэлнэ. Юун нөгөө хууль тогтоогч болох бүүр энгийнээр хөдөөнөөс
хотын сургуульд шилжин ирсэн дунд сургуулийн хүүхэд гэсэн. Энэ хооронд
тухайн жилийн төсөв, дараа жилийн төсвийн хүрээний мэдэгдлийг батлаад
дууссан байна. Шинэхэн гишүүний эхний 2 жил ингээд л дуусна. Юу юугүй
сонгууль дөхсөн байдаг .Юун хууль санаачлах батлах вэ л болно. Дахин
сонгогдох нүхээ хайж эхэлнэ дээ. Харин юм хийсэн зарим нь бол ч
тойрогтоо буцаад л хүрээд ирнэ. За нэг иймэрхүү дүр зураг шинэхэн
гишүүдийн ихэнхид тохиолдоно Харин сонгогчид бид их уйдамхай хүмүүс үү
ихэнхдээ шинэ хүн сонгоод л явуулна.Тэр нь дээрхи байдлаар 4 жил болоод л
солигдоно. Ингэж хонины морь шиг сольсон, бас уйдсаныхаа горыг амсаж
эхлэнэ дээ. Дүйцүүлж хэлбэл би хаанаас нь гараа вэ ? гэгч болно.Энэ нь
албаны үгээр бол бодлогын гадна дэмжлэг авахгүй гэсэн хэрэг.Улируулан
суулгаж, зангарагтай болгож, Лидер төрүүлдэггүй учраас дээрээ
дэмжлэггүй, дээр нь дороо бужигнаантай, дэггүй олон хүүхэдтэй анхиа
муутай эхнэртэй, арчаа багахан гэрийн эзэнтэй айл шиг байдаг нь дахин
сонгоогүй гор л доо. Хамгийн ойрын жишээ хэлье. Өнгөрсөн жилүүдэд
Чингэс бонд, Гудамж төсөл гээд олон юм байлаа Эдгээрээс Дорнодын талд
шүлс ч үсэрсэнгүй гэж хэлж болно. Эх орны нийслэлтэйгээ засмал хар
замаар холбогдох гэж үйлээ барьж, хэн нэгнийг замтайгаа ирэхийг хүлээж
үсээ зулгааж барлаа шүү дээ Дахин сонгоогүйн балаг буюу уудамтгайн
зовлонгийн сонгодог муу жишээ гэвэл энэ л байх. Тэгвэл дахин сонгодохын
тухайд хэдэн жишээ хэлье Бид төрд туршлагатай хууль тогтоогч
/парламентч /-той болох шаардлагатай Хууль мууль ярихаа бүүр болий
.Зүгээр л Аймаг орон нутагт орж ирж буй хөрөнгө оруулалт, гадаад
дотоодын төсөл хөтөлбөрүүд анзаараад байхад олон жил Их хуралд суусан
дархан түшээдийн аймаг тойрогт их орох юм , хэрэгжих юм. Эзэн Чингисээр
овоглосон бид, бас бидний үр хүүхэд төлөх болоод байгаа Их өрийн үр
шимийг Архангай, Хөвсгөл, Ховд, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан гээд аймгууд
давуу хүртэж байна. Харин зүүн бүсийн тулгуур төв болсон Чойбалсан
хотод энэ их өрөөс юу ирсэн юм бол доо. Олон жил Их хуралд суусан хуучин
бууны хугархай Их хурлын гишүүд нь нэг их сенсаацилаад байлгүйгээр орон
нутагтаа тойрогтоо явуулж л байна. Дахиад нэг жишээ авбал: Газрын тосны
хуулийг санаачилж Их хуралд оруулсан Х.Болорчулуун гишүүн , Залуучууд,
Ахмадуудын хууль санаачилсан Н.Номтойбаяр гишүүн дахин сонгогдвол энэ
хуулиуд Их хурлаар батлагдана гэдэгт 100 хувь итгэлтэй байна.Тэгвэл
газрын тосноосоо хувь аваад хөгжих боломж бидэнд байна.Залуус нь ажилтай
орлоготой, ахмад нь сэтгэл амар жаргах болно. Төрд хүчтэй дуу хоолой
болж чадах зөв сэтгэлтэй түшээдээ бид ИХ хуралд дахин илгээж 4 жил
сурсан туршлагаа ажил хэрэг болгохыг үзэх л хэрэгтэй. Бидэнд
зангаргатай, туршлагатай төрийн түшээ лидер хэрэгтэй байна. Энэ бол
миний л бодол.Эрхэм таны сонголт мэргэн байг
Очир баригч
dornodmedee.mn