Дорнод
аймгийн тамирчид өнгөрсөн жил улсын хэмжээнд таван төрөлд
тэргүүлэн, сүүлийн жилүүдэд бичигдээгүй томоохон амжилтуудын эзэд болсон
аж. Эдгээр амжилтуудыг гаргахад төрийн болон төрийн бус байгууллагуудын
дэмжлэг,тамирчдын хөдөлмөр шингэсэн байдаг.Тив,дэлхий,олон улс,бүсийн
чанартай тэмцээнд амжилттай оролцож, аймаг орон нутгийнхаа нэрийг өндөрт
өргөж яваа тамирчдын нэг хөнгөн атлетикийн тамирчин Баярцогтын
Мөнхзаяагийн амжилтуудын талаар толилуулъя.
Б.Мөнхзаяа
нь 1993 онд төрсөн.Дорнод аймгийн Хэрлэн сумын аймгийн тэргүүний 8-р
сургуульд 2001-2011 онд элсэн орж ,төгссөн бөгөөд ҮБТДС-ын багш
дасгалжуулагчийн 2-р дамжаанд суралцаж байгаа ажээ.
Тэрээр
анх 2009 онд Дорнод аймгийн 12 –р сургуулийн багш Сүхбаатар/олны нэр
Сүүкий/-ын удирдлаган дор дасгал сургууль хийж эхэлсэн байна.Түүний
амжилтуудыг дурдъя.
· 2010 .5 сар УАШТ-ний 1500 м мөнгө,5000м мөнгө
· 2010.5 сар Залуучуудын УАШТ-ээс 3000 м мөнгө
· 2010.10 сар Кросс гүйлтын УАШТ-ээс 5000 м мөнгө
· 2011.6 сар Хэт холын марафоноос зохиогдсон УАШТ-ээс 5000м алт,
· 2011.11 сар Эрдэнэт өөрийгөө ялах марафоноос 3000 м хүрэл,
· 2012.5 сар Монголын бүх ард түмний спартакиадаас 5000 м мөнгө,4х400 м мөнгө,1500 м хүрэл
· 2012.6 сар ОУ-ын "Улаанбаатар марафон”-оос 21 км алт,
· 2012.7 сар ОУ-ын "Тал нутгийн марафон”-оос 21 км алт,
· 2012.9 сар Залуучуудын УАШТ-ээс 5000 м алт,1500 м алт,
· 2012 .12 сар Кросс гүйлтын УАШТ-ээс 10 км алт,
· 2013.6 сар ОУ-ын "Улаанбаатар марафон”-оос 21 км мөнгө,
· 2013 .7 сар ОУ-ын "Тал нутгийн марафон”-оос 10 км алт,
· 2013.8 сар УАШТ-ээс 10000м алт,5000 м алт,4х400 м хүрэл,
· 2013.9 сар "Чойр марафон”-оос 21 км мөнгө,
· 2013. 9 сар Хэт холын марафаноос зохиогдсон УАШТ-ээс 5000 м алт,
· 2013.10 сар Кросс гүйлтын УАШТ-ээс 10 км алт,
· 2013.10 сар "Монос групп”-ээс зохиогдсон бүх нийтийн гүйлтээс 3000 м алтан медаль тус тус хүртээд байна.
· 2013.11
сар "Бээжин-2013” Интернэшнл марафоноос 21км 1цаг16 мин 15 секунд гүйж,
"Олон улсын хэмжээний мастер”-ын болзол хангасан.
· 2014
.02.16 нд "Хонгконг-2014” Олон улсын интернэшнэл марафонд 2.55.23
гүйж,шагналт 7-р байр эзэлсэн амжилтуудыг үзүүлээд байгаа ажээ.
Тамирчны
ялалт хямдхан олддоггүй гэдэг. Тамирчин хүнд санхүүгийн дэмжлэг маш
чухал.Нутгийн тамирчнаа дэмжиж сэтгэлийн дэмжлэг үзүүлэхийг төрийн болон
төрийн бус байгууллагадаа уриалмаар байна.
Олимпийн тамирчны амжилтад ойртож,түүнд олимпид оролцох боломж бий гэж дасгалжуулагч багш нар хэлж байна.
Тэрээр
2014.5 сард БНХАУ-ын Яанжоу мужид,9 сард Солонгосын Инчон
хотод,”Бээжин-2014” ОУ-ын тэмцээнүүдэд оролцох эрхээ аваад бэлтгэл
сургуулилтаа хийж байгаа ажээ.
Тал нутгаас олимпийн тамирчин төрнө гэдэгт итгэнэ.Түүнд сэтгэлийн дэм хэрэгтэй байна.
7
сард болсон ОУ-ын марафон тэмцээнийг сонирхож байхад нутгийн минь охин
Монголын хөнгөн атлетикийн нэр хүндтэй,олимпийн тамирчныг орхин ,алтан
медаль хүртэж байхыг хараад Б.Мөнхзаяагаар бахархах сэтгэл өөрийн эрхгүй
төрж байсан.Улсын шигшээгийн тамирчин болохуйц амжилтуудыг үзүүлж
байгаа оюутан Б.Мөнхзаяад Дорнодчууд бидний нэг нэгэндээ туслах хүнлэг
сайхан сэтгэл,тал нутгийнхаа нэрийг гаргах тамирчин хүний нөр их
хөдөлмөрийг үнэлэх үнэлэмж чухал байгааг ойлгон,түүний цааш цаашдын
тэмцээн уралдаанд амжилт гаргахад сэтгэлээсээ туслахыг хүсье.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.