Үндэсний түүхийн музейд Монголын түүхэнд мандан бадрал, өрнөл,
уналтын түүхэн үеийг харуулсан тэр болгон олонд дэлгэж үзүүлээд
байдаггүй ховор нандин үзмэрүүд олон бий. Энэ удаад нэгэн түүхэн
үзмэрийг танилнуулахыг хүсч тус музейн эрдэм шинжилгээний ажилтан
Г.Одбаатарт хандсан юм.
ХYII-ХХ зууны уед Манжийн төрөөс Монголд
харгис дэглэмийг тогтоохын тулд эрүу шүүлт, цаазлан хороох онцгой
төрлийн хэлбэрийг нийгмийн дунд хэвшүүлж, хэрэгжүүлж эхэлснээр урьд
өмнөх үеийн цаазаар авах ялын төрлүудээс тухайн үедээ цоо шинэхэн
үзэгдэл болж байсан. Манж Чин улсын зөвхөн эрүүгийн хэргийг шүүн
тодорхойлоход есөн зуйлийн арга хэрэглэж байсныг "есөн эрүү" хэмээн
түүхэнд нэрлэдэг. Манжийн хууль цаазын дээд арга хэмжээ туйлын хүнд
байсныг түүхийн сурвалж бичгүүдэд тэмдэглэсэн байдаг бол жинхэнэ баримт
нь өдгөө музейн үзмэр болон үлджээ.
Тодруулбал, хонгор азарга,
төөнүур, дүүжин, хөшүүрэг, чавчарга, хүлэх, савслага зэрэг шуүлт
байснаас гадна цаазын ташуур, сум, сэлэм зэргийг хадгалан улдсэнийг
сэргээн учир холбогдлыг нь тодруулах цаг нэгэнт болсон. Дээрх
хэрэгслуүдийг 1911 онд Манжийн ноёрхлоос ангижрах үед Богдын Засгийн
газраас хураан авсан байна. Улмаар Ардын засгийн мэдэлд ирснийг 1924 онд
Судар бичгийн хүрээлэнд шилжүүлснээр эрүү шүүлтийн багаж хэрэгслүүд нь
1971 оноос эхлэн тусгай актаар музейн үзмэр болох үндэслэлтэй болжээ.
Энэ удаад цаазын сумыг онцлон хүргэе.
Энэхүү сумыг ХҮII-ХХ зууны
эхэн үе хүртэл хэрэглэж байсан бөгөөд улс гүрний дотоод бодлогод нийцсэн
шийтгэлийн нэгэн хэлбэр зан үйлд хэрэглэдэг байсан бололтой. Сумны
ерөнхий хэлбэр нь гилбэр, сурвалж, иш, онь зэргээс бүрджээ. Сумыг
дархлахдаа төмөр, бургас, өд, үйс зэргийг шингээж өгсөн бөгөөд бүтэц нь
нэгэн төрлийн навчин хэлбэртэйгээс гадна шууд харагдах байдал нь зүрхэн
хэлбэртэй. Гилбэрийн үзүүрийг хоёр тийш талбайн төгсгөл хүртэл ир
гаргажээ. Сурвалж хэсгээр дугуй дүрсийг, хөндлөн огтлолоор нь чон
хэлбэрийг мөн оруулж өгчээ. Манжийн үеийн сумны үүрэг зориулалт нь
тодорхой бус аман ба бичгийн мэдээ үзвэл цаазын сум хэмээн тэмдэглэгдэн
үлджээ. Зэвний хоёр талд цаг тооллын хүрдийг монгол, манж, хятад гурван
хэл дээр холбогдох үгийг товойлгон дүрсэлжээ. Нэг талдаа хуучин
монголоор "Цааз" нөгөө тал дээр манжаар "ваван" "морин" гэж хөнгөн
цагаанаар цайрдан бичжээ.
Дээрх бичээс нь гурван улсын хэл дээр
бичигдсэн бөгөөд 12 жилийн цаг тооллыг сумны гилбэр дээр эрэмбэлэн
бичжээ. Сумын урт нь 126 см, зэвнийх нь 34.5 см, зэвний гилбэрийн урт
15.5 см, өргөн нь 12 см. Сурвалжийн урт 16.5 см, зээнээс хүзүүний
төгсгөл хүртэл хоёр см, иш 104 см, онь дөрвөн см. Харин диаметр нь таван
см, сумны нийт жин 550 грамм аж.
Энэхүү сумаар шашны зан үйл
болон цаазаар авах үйл хэргийг гүйцэтгэж байсан нь тодорхой харагдана.
Сумны үүрэг зориулалт нь ямар нэгэн зүйлийг устгахаас гадна шорон,
гянданд хоригдож буй ялтны хүзүүнд зүүдэг пайзны анхны баримт нотолгоо
юм. Учир нь Манжийн хуулийн дээд арга хэмжээ нь цаазаар авах. Тухайн
иргэнийг цаазлахаар авч явахдаа энэхүү сумыг ар нуруунд нь босоогоор нь
хавчуулан гудамжаар олны дундуур хөтлөн явдаг байжээ. Цаазын шийтгэл
сонссон хүний ард улаан нөмрөгтэй хүн том улаан юүдэнгээр толгойгоо
битүү ороон гартаа цаазын урт сэлэм барьж морьтой алгуурхан дагаж явна.
Мөн хуягласан цагдаа нар болон морин тэрэг дагуулж явдаг байсан нь
тэрхүу цаазаар авах ёсыг гүйцэтгэсний дараа хэрэглэдэг байсны баримт юм.
Цаазын
сум, сэлэм, ташуур зэрэг нь есөн эрүү шүүлтийн цөм нь болж байжээ.
Тиймээс зөвхөн есөн эрүү шүүлт хэмээн тодотгоод зогсохгүй нарийн багаж
хэрэгслүүдийн нэг бүрчлэн нэр томъёог сэргээх нь чухал асуудал болсоор
байна. Цаашдаа эд өлгө, сурвалжийн мэдээ сэлтийг дагнан хөөж нягтлан
судалж учир холбогдлыг нь тодотгон гаргаж ирэх нь нэн түрүүний ажил
болжээ.
Н.ЛХАГВА /Өдрийн шуудан/