Үйлийн үр гэж байдаг гэдэг. Түүн шиг өмнөх Засгийн газар,
улстөрчдийн хийсэн алдаатай шийдвэрүүд одоо бидэнд том саад болж
эхэллээ. Үүний тод жишээ нь, "Чалько"-тай байгуулсан гэрээ. Хятад, Япон,
Монголын хамтарсан консорциум Тавантолгой төсөлд хамтарч хөрөнгө
оруулахаар болж, ажил тун чиг амжилттай явж байсан ч
"Эрдэнэс-Тавантолгой"компанийн "Чалько"-тай байгуулсан нууц гэрээ
задарч, Тавантолгойн хэлэлцээрийг гацаанд оруулаад байна.
Одоогийн
"Чалько"-гийн өрийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй, хэлэлцээр нурвал
өнөөдрийг хүрсэн бүх ажил архивт хадгалагдаж, "Чалько" компанид 150 сая
долларын өртэй хэвээрээ үлдэнэ" гэх хатуу үгийг Тавантолгойн хөрөнгө
оруулагчидтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан сайд
сануулсан. Эдийн засгийн байдал хүнд, ам.долларын ханш хэдийнэ 2000
төгрөгт шүргээд байгаа энэ үед Тавантолгойн хөрөнгө оруулалт амжилттай
болж, өгөөжөө өгөх нь гэж хүлээж байсан ч ийнхүү гацаанд орлоо.
Харин
улиг болтлоо яригдаж, сураг тасраад байсан Оюутолгой төслийн хоёр дахь
шатны санхүүжилт болон бусад хэлэлцээрийн асуудал нааштай байгаа, энэ
ондоо багтаад шийдвэрлэгдэх нь гэх мэдээллийг албаны эх сурвалжууд хэлж
буй. Тэгвэл Тавантолгой, Оюутолгой төсөлтэй холбоотойгоор эрх мэдэл
бүхий эрхмүүдийн хэлсэн голлох ишлэлүүдийг онцолж байна.
АСУУЛТ НЭГ:
ТАВАНТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭ ЯАГААД ГАЦСАН БЭ?
З.ЭНХБОЛД /УИХ-ын дарга/
-Тавантолгой
бол зүгээр нэг компани биш. 10 хувийг нь иргэддээ үнэгүй өгсөн. 10
хувийг аж ахуйн нэгжүүдэд зарсан. Хувьцаа авсан иргэдээс мөнгө авсан
хэсэг цөөхөн байгаа. Үндсэндээ гурван сая хувьцаа эзэмшигчтэй, 80 хувь
нь төрд байгаа ийм л компани. Тэгэхээр одоогийн Засгийн газрын бодож
байгаа хувилбараар Тавантолгой цаашид явахад хэцүү юм билээ. Үүнийг би
УИХ дээр хэлж байсан.
"Өдрийн сонин" 2015. 03.09-ны дугаарт
М.ЭНХСАЙХАН /Монгол Улсын сайд/
-"Чалько"-той
байгуулсан гэрээний асуудал хэлэлцээрийн ширээний ард хүндрэл болоод
босч ирсэн. Бодит байдал юу болчихоод байгаа юм гэхээр "Чалько"-гоос 350
сая ам.долларын зээл аваад монголчууд бид Эх орны хишиг нэрээр зээл
болгоод аваад идчихсэн. Энэ мөнгийг нь "Эрдэнэс-Тавантолгой" барагдуулах
гэж хичээж явахдаа өөрөө өрөнд орсон. Өнөөдрийн байдлаар "Чалько"-д 150
сая долларын өртэй. Энэ өрийг хөрөнгө оруулагчидтайгаа яриа хэлэлцээр
хийж төлүүлье гэж тохиролцож байсан чинь гэрээн дотроос өрөө төлсний
дараа ч таван жил дахиад Тавантолгойн Зүүн Цанхийн ордоос олборлосон
нүүрсний 80 хувийг, цаашлаад дахиад таван жил 60 хүртэл хувийг нь
"Чалько"-д нийлүүлэх гэрээтэй юм байна лээ. Тэгэхээр "Чалько"-той
байгуулсан гэрээгээр зөвхөн эх орны хишиг нэрээр мөнгө аваад идснээ
төлөөд зогсохгүй, 10 жилээр Зүүн Цанхийнхаа ордыг барьцаалж өгсөн байна.
Itolm.mn сайт
АСУУЛТ ХОЁР:
ТАВАНТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ЯМАР ГАРЦ БАЙНА ВЭ?
М.ЭНХСАЙХАН /Монгол Улсын сайд/
-Бид
шийдэл олох гэж ажиллаж байна. Хүнд асуудал. Буруу шийдвэл бид олон
улсын шүүхэд дуудагдаж олон сая долларын өрөнд унах ч эрсдэлтэй. Харин
энэ асуудал эерэгээр шийдэгдвэл хэлэлцээрийн бусад асуудал ажил хэрэг
болоод эхнээсээ гэрээ зурагдаад явна. Харин шийдэгдэхгүй хэлэлцээр
нурвал өнөөдрийг хүрсэн бүх ажил архивт хадгалаад л үлдэнэ. Ажил хэрэг
болохгүй. Ийм байдал үүсчихвэл юу болох вэ гэхээр бид "Чалько" компанийн
150 сая долларын өртэй хэвээрээ үлдэнэ. Одоо үлдээд байгаа 150 сая
доллар дээр 12 хувийн хүү бодогдож байгаа. Чалько нүүрс биш, хүүгээ
бодуулаад бэлэн Мөнгө авах сонирхолтой байгаа. Тэгэхээр энэ асуудлаас
болж яриа хэлэлцээр түр завсарласан байна. Харин төслийн хэлэлцээр
гацсан гэж олгож болохгүй. Завсарлага авна гэдэг нь гэрээгээ илүү
нягтлан судалж, гарах шийдлийн схемийг олох тухай юм. Энэ талаар бид
идэвхтэй ярьж байна.
Itolm.mn сайт
АСУУЛТ ГУРАВ:
ТАВАНТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭ ХЭЗЭЭ ҮРГЭЛЖЛЭХ ВЭ?
М.ЭНХСАЙХАН
/Монгол Улсын сайд/ -Хятадын талын саналаас шалтгаална. Хэлэлцээ хэзээ
үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй байна. Тавантолгойн хөренгө оруулагч
консорциумын зүгээс "Чалько"-гийн өрийн асуудлаас үүдэж, техник, эдийн
засгийн үндэслэлээ шинэчилж гаргах шаардлагатай болоод байна.
"Үндэсний шуудан" сонин
АСУУЛТ ДӨРӨВ:
ТАВАНТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭ ХААНАА ГАЦААД БАЙНА ВЭ? 3
З.ЭНХБОЛД /УИХ-ын дарга/
-Оюутолгойн
далд уурхайн хувьд нийт баялгийнх нь 80 хувь байдаг. Энэ хувийг авахын
тулд 1280 метр гүнд байгаа далд уурхайг ажиллуулах хэрэгтэй. Түүнийг
ажиллуулахад Монголын тал хүлээх үүрэг байхгүй. Рио Тинтогийн үүрэг
учраас бид гэрээгээ биелүүлэхийг шаардаж байна. Оюутолгойн хоёр дахь шат
оны эцэст хөдөлнө гэсэн хүлээлт бий. Үнэ бага байгаагаар шалтаглаад
хойш суух байдал нөгөө талд бий. Уг нь үнэ ямар байхаас үл хамаарч далд
уурхайг ашиглах хөрөнгийг тэд олж ирэх ёстой. Тэгэхийн тулд бид ямар нэг
барьцаа тавих үүрэггүй. Монголын тал 2010 онд хүлээсэн үүргээ бүгдийг
нь биелүүлсэн.
"Өдрийн сонин" 2015.03.09-ны дугаарт
АСУУЛТ ТАВ:
ОЮУТОЛГОЙН 34 ХУВИЙГ ЗАРАХААР ГЭРЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
З.ЭНХБОЛД /УИХ-ын дарга/
Хэрвээ
34 хувиа зарна гэж шийддэг юмаа гэхэд зардаг цаг нь өнөөдөр биш. Тухайн
үедээ анх нэгж нь 20 ам.доллар хүрч байсан хувьцаа өнөөдөр хоёр доллар
80 цент хүрэхгүй байхад хувиа зарах тухай яриад хэрэггүй. 34 хувийг
буруу, зөв гэж үргэлж маргана. Гэхдээ Монгол Улс өрөнд орсон нь үнэн.
Одоо энэ өрнөөсөө цэвэрхэн гарах л хэрэгтэй.
"Үндэсний шуудан" сонин 2015.02.02 дугаарт
Б.УУГАНБАЯР /Үндэсний шуудан/