Хэрлэн сумын Засаг дарга, түүний Тамгын газраас 2014 оны 07 дугаар
сарын 07-18-ны өдрүүдэд дараах ажлыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:
1.Төрийн үйл ажиллагааны хүрээнд:
Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд
сумын Засаг даргын Тамгын газрын даргын баталсан удирдамжаар
хариуцлагатай жижүүр томилон ажиллуулав. Баяр наадмын өдрүүдэд
удирдлагууд хяналт тавьж гарсан зөрчил дутагдалгүй, хариуцлагатай
жижүүрүүд тэмдэглэл хөтөлж ажиллалаа.
Сумын орон нутгийн хөгжлийн сангийн 2014 оны хөрөнгө оруулалтаар
хийгдсэн 1 дүгээр багийн сургуулийн дотуур байр, орон сууцны байруудын
бохирын коллектор шугам хоолой угсрах, Политехник коллеж, Дорнод дээд
сургуулийн багш нарын 3, 7 дугаар байрны дээврийн засвар, 49а, 49б
байруудын гадна дулааны шугам өргөтгөх, подвалийн халуун, хүйтэн ус,
дулааны шугамыг шинэчлэх, 1 дүгээр багийн 50 дугаар байрны цахилгаан
дамжуулах дэд станцын засвар, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт труба авах
зорилгоор ухсан нүхийг булах, Чойбалсан хотын төв цэгийг бичил цэцэрлэгт
хүрээлэн болгон тохижуулах зэрэг ажлуудын гүйцэтгэлийг хүлээн авав.
Халхголын ялалтын түүхт 75 жилийн ойг тохиолдуулан Дорнод аймгийг
"Сүхбаатарын одон”-гоор шагнуулах талаар иргэдээс гарсан саналыг 10
багийн Иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлсэн хурлын тэмдэглэлийг хүлээн
авч, аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэхээр бэлтгэж байна.
Багуудаас "Архигүй амьдрал” аяны хүрээнд 2014 онд сумын хэмжээнд
хийгдэх ажлын төлөвлөгөөнд тусгах санал хүлээн авч, 18 заалттай
төлөвлөгөөний төслийг боловсруулан Тамгын газрын даргад танилцуулав.
Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадам, "Дорнод талын
хурд-2014” наадмыг зохион байгуулах баяр наадмын хорооноос өгсөн үүрэг
даалгавруудын биелэлтийг ханган ажиллаж байна. Баяр наадмын урилгыг
байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дарга, удирдлагуудад хүргэх, хот орчны
тохижилт бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимтэй зохион байгуулах, төв
асрын суудлын хуваарь, зочид төлөөлөгчдийн Чойбалсан хотод зорчих
зураглал гаргах зэрэг ажлуудын бэлтгэлийг ханган аймгийн баяр наадмыг
зохион байгуулах хороонд танилцуулсан.
2.Мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлын хүрээнд:
Хэрлэн сумын Засаг дарга, түүний Тамгын газарт 07 дугаар сарын
07-18-ны хооронд иргэдээс 11 өргөдөл, хүсэлтийг хүлээн авч, (дэмжлэг
тусламж хүссэн 7, газрын асуудлаар 3 хүсэлт, бусад асуудлаар 1 гомдол)
холбогдох мэргэжилтнүүд хяналтад аваад ажиллаж байна.
10 багийн ажлын алба нийт 455 иргэнд төрийн үйлчилгээ үзүүлж, 54
өргөдлийг аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст, 192 өргөдөл
хүсэлтийг бусад газарт уламжлан, 209 иргэнд багийн Засаг даргын болон
оршин суугчийн тодорхойлолт олгосон байна.
"Иргэний танхим”-ын 7058-3131 нээлттэй утсанд дээрх хугацаанд 13 санал
гомдол ирснээс 10 дугаар багийн Ялалтын замыг сайжруулах асуудлаар 2,
Ялалтын 3 дугаар эгнээний усанд автсан айлуудын асуудлаар 4, 7 дугаар
багийн 39 дүгээр байрны дээврийн засварын асуудлаар 3, 6 дугаар багийн
21 дүгээр байрны эргэн тойрны усыг зайлуулах асуудлаар 1, гэр буудлын
хажуугаар гудамж гаргуулах асуудлаар 1, 4 дүгээр багийн 46 дүгээр байрны
засвар хийсэн дээврээс ус гоожсон тухай гомдол 1, СӨХ-той холбоотой
гомдлуудыг хүлээн аваад байна.
Аймаг, сумын Засаг даргын баталсан мэдээ, тайлангийн хуваарийн дагуу
сумын хэмжээнд 2014 онд шинээр ашиглалтад ороод байгаа амины болон
нийтийн 12 орон сууцны мэдээг багуудаас, өрхийн нийгэм, эдийн засгийн
түүвэр судалгааг 2, 3 дугаар багаас, ажиллах хүчний түүвэр судалгааг 4,
10 дугаар багуудаас авч аймгийн Статистикийн хэлтэст хүргүүлээд байна.
Сумын үнэлгээний комиссоос Чойбалсан хотын орон сууцны үнэ ханшийн
судалгааг 07 дугаар сарын 18-ны байдлаар авч нэгтгэхэд байршлаасаа
хамаараад 1 өрөө байр 35-45 сая, 2 өрөө байр 45-65 сая, 3 өрөө байрны
75-90 сая орчим төгрөгийн ханштай байна.
Аймгийн Цагдаагийн газрын эрүү, хэв журмын нөхцөл байдлын 2014 оны 06
дугаар сарын 21-нээс 07 дугаар сарын 04-ний танилцуулга, мэдээллээр
сумын хэмжээнд 175 хүн эрүүлжигджээ.
Эрүүлжигдсэн нийт хүнийг ангилвал:
Багийн дугаар Эрүүлжигдсэн хүний тоо Гарсан зөрчлийн тоо
Гэмт хэргийн шинжтэй дуудлага Захиргааны зөрчил Нийгмийн байдал
Эрүүлжигдсэн хүний тоо
1 29 26 6 14 Малчин 4
2 26 19 10 18 Төрийн албан хаагч 5
3 8 3 5 10 Хувиараа хөдөлмөр эрхлэгч 6
4 31 32 4 22 Ажилгүй 165
5 - 7 2 - Оюутан 1
6 24 45 8 18 Тэнэмэл 1
7 13 19 8 10 Хувийн хэвшилд ажиллагч 24
8 3 1 1 1
9 10 14 2 8
10 31 27 10 15
Дүн 175 161 55 116
Өнгөрсөн 14 хоногийн эхний 7 хоногт согтуу хүнийг гэрт нь хүргэж өгсөн
тоо 25 байсан бол дараагийн 7 хоногт нь 48 болж, баривчилсан хүн 7
байсан бол 20 болж өссөн.
Дээрх хугацаанд мөн 324 ирснээс гэмт хэргийн 77, захиргааны зөрчлийн
116, ИЭМЭЧЭГХ-ийн 24, иргэдийн өмчийн хулгайн 13, малын хулгайн 7,
ТХХАБЭГХ-ийн 6, золгүй учрал 7, эрүүлжигдсэн 175, танхайн 6 зэрэг эрүү,
хэв журмын нөхцөл байдлууд бүртгэгдсэн байна.
3.Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын хүрээнд:
Сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, 10
багийн ажлын алба хамтран, ажил олгогчид болон ажил хайгч иргэдэд
зориулж "Хөдөлмөрийн нээлттэй мэдээлэл-Иргэдийн оролцоо” сэдэвт
өдөрлөгийг 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Тусгаар тогтнолын талбайд
зохион байгуулж, ажил олгогчид болон 10 багийн 300-аад ажил хайгч
иргэд оролцлоо.
Өдөрлөгийн үеэр ажил олгогч байгууллагууд үйл ажиллагаагаа
сурталчлах, бүртгэлтэй иргэдийг ажилд зуучлах, ажил хайгч, ажил
олгогчоор бүртгэх үйлчилгээ үзүүлэн ажлын байрны захиалга авч, "Жишиг
ногоон хот” хөтөлбөр, "Архигүй амьдрал” аян, ”Нийтийг хамарсан ажил”,
"Ногоон эргүүл”, "”Иргэний эргүүл”, "Ахмад мэргэжилтний зөвлөх
үйлчилгээ”, "Оюутан, залуучуудын баг”-ийн үйл ажиллагаа болон ХАБЭА,
хөдөлмөрийн төсөл, хөтөлбөрийн бүх мэдээллийг иргэдэд өгөв.
Мөн жижиг, дунд үйлдвэрийн хөнгөлөлттэй зээл, дэмжлэгт хамрагдсан иргэд
бүтээгдэхүүнээ борлуулж, иргэдийн дунд хөл бөмбөг, шатар, "АХА” танин
мэдэхүйн тэмцээнүүдийг зохион байгууллаа. Хөл бөмбөгийн тэмцээнд 7, 9
дүгээр багийн тамирчид, шатрын тэмцээн, АХА танин мэдэхүйн тэмцээнд бүх
багууд амжилттай оролцсон байна.
Дээрх үйл ажиллагааны үеэр тус сумын 10 багт зуны амралтаар ажиллах
оюутан залуучуудын 10 бүлэгт батламж гардуулж, нийт 40 оюутныг ажлын түр
байраар ханган, түр ажлын байранд ажиллах сонирхолтой болон зөвөлгөө
мэдээллийн үйлчилгээ, мэргэжлийн сургалтад хамрагдах иргэдийг бүртгэв.
Эрүүл мэндийн сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх зорилгоор аймгийн
Эрүүл мэндийн газартай хамтран 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр
иргэн бүрт чиглэсэн эрүүл мэндийн зөв хэвшил төлөвшүүлэх, сургалт,
сурталчилгаа эрүүл мэндийн боловсрол олгох "Эрүүл мэндийн довтолгоо”
арга хэмжээний нээлт зохион байгууллаа.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТ, өрхийн
эрүүл мэндийн төвийн мэргэжилтэн, эмч, ажилтнууд "Ажлын байрны дасгал”,
сумын ахмад настнууд "Жавхаат хэмнэл” аэробикийн дасгалыг хийж үзүүлэн
идэвхтэй дасгал хөдөлгөөнийг сурталчиллаа.
Мөн мэргэжлийн байгууллагууд иргэн бүрийн "Заавал хэвшүүлэх 21 дадал”-ын
мэдлэг олгох сурталчилгааны самбаруудыг байрлуулснаас гадна эрүүл зөв
зохистой хоолыг хэрэглэж хэвшихийг уриалан сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс,
хүнсний ногоогоор хийсэн эрүүл хоолны амталгааг зохион байгуулж үйл
ажиллагаанд оролцсон иргэдэд эрүүл хоолны заавар тараалаа.
4.Боловсрол, соёлын асуудлын хүрээнд:
Сумын Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, сумын
Эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсаны
дагуу "Номт ундарга” сургалтын төвтэй хамтран 10 багийн сургуулийн
өмнөх боловсролд хамрагдаагүй эмзэг бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй
5-6 настай хүүхдийг зуны бэлтгэл бүлэгт хамруулах сургалтыг 6 дахь
жилдээ зохион байгуулж байна.
Сургалтад 250 хүүхдүүдийг хамруулан гар, хэл зүгшрүүлэх танхимын
сургалтыг явуулахаас гадна хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх,
авьяасыг нээн илрүүлэх зорилготой шатар, дуу хөгжим, гимнастикийн нэмэлт
хичээлүүдийг мэргэжлийн багш нар заана. Сургалтад хамрагдсан
хүүхдүүдийг хичээлийн хэрэгсэл, үзэг, ном, дэвтрээр ханган, багш нарын
хөдөлмөрийн хөлсийг мөн сумын Засаг даргын Тамгын газраас санхүүжүүлж,
нийт 21,6 сая төгрөгийг зарцуулсан.
5.Цэрэг, онцгой байдлын асуудлын хүрээнд:
2014 онд цэргийн албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах жагсаалтад орж
байгаа 1988 онд төрсөн 26 настай залуучуудад багийн ажлын албаар
дамжуулан мэдэгдэл хүргүүлж холбогдох тооцоог 07 дугаар сард хийж
дуусгахаар ажиллаж байна. Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа 20
иргэний ээлжит сургалт, цугларалтыг 07 дугаар сарын 17-ны өдөр зохион
байгуулахаар зарласан боловч 3 албан хаагч ирж, ирц бүрдээгүй тул 07
дугаар сарын 28-ны өдөр хийхээр боллоо.
6.Хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээний асуудлын хүрээнд:
Сумын хэмжээнд 29290 мал төллөж, оны эхний 42684 хээлтэгчийн 69,1 % нь төллөөд байна.
Ардын хувьсгалын 93 жилийн ой, аймгийн баяр наадмын талбайд худалдаа
үйлчилгээ явуулах хүсэлт гаргасан 14, морины талбайд зөвшөөрөл хүссэн 7
хоолны газар, тоглоом тоглуулах, сугалаа ажиллуулах 9, ус ундаа худалдан
борлуулах 5 аж ахуйн нэгж, иргэнд зөвшөөрлийг тус тус олгоод байна.
Аймгийн "Тэмээ” дэд хөтөлбөр батлагдаж, бойжуулсан ботго тус бүрт
урамшуулал олгох журам гарсантай холбогдуулан тэмээний дэлгэрэнгүй
судалгааг, мөн арьс ширний урамшуулал авахаар материалаа ирүүлсэн 6
малчин, мал бүхий иргэдийн материалыг тус тус аймгийн ҮХААГ-т уламжлав.
"Малчин өрхийн баталгааны тэмдэг” тамга авах хүсэлт гаргасан малчдаас
тамганы үнийг " Монгол тамга” ТӨҮГ-ын дансанд төвлөрүүлэх ажил явагдаж
байна.
7.Орчны тохижилт, хог хаягдлыг шийдвэрлэх хүрээнд:
Чойбалсан хотоо "Жишиг ногоон хот” болгох зорилт, аймгийн баяр наадам
угтсан ажлын хүрээнд байгууллага, аж ахуйн нэгжүүдийн тохижилт, бүтээн
байгуулалтын ажлын төлөвлөгөөний биелэлтийг хангуулах, ажлыг эрчимжүүлэх
зорилгоор Чойбалсан хотын Захирагчийн алба харъяа багийн ажлын
албадуудад үүрэг чиглэл өгч, байгууллага, аж ахуйн нэгжүүдээс тайлан
мэдээг хүлээн авах ажлыг зохион байгуулж тайлангуудыг нэгтгээд байна.
Гэр хороолол болон орон сууцны дундах шороон замыг хусаж арчлах ажлын
гүйцэтгэгчээр "ЗЗБ” ХХК шалгарч 10 дугаар багийн Хивсний гудамжны замыг
засварлуулаад ажил нь зогссон. Тус компанид шаардлага тавьснаар 07
сарын 18-ны өдрөөс үргэлжлүүлэн засварлахаар боллоо.
Сумын төсвийн тодотголоор батлагдсан 80,0 сая төгрөгийн хөрөнгө
оруулалтаар хийгдэх 12, 14, 38 дугаар байруудын дээврийг засварлах
ажлын тендерийг 07 дугаар сарын 07-нд зарлаж, 3 компанид урилга
хүргүүлж, "ДОБЧ” ХХК-ний ирүүлсэн материалыг нээгээд байна.
Усан оргилуурын цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах ажлыг 07 дугаар сарын
14-15-ны өдрүүдэд хийж, Эко хавтангуудыг суулган, үүдний хэсэгт өнгөт
хавтангаар явган зам тавьсан. Мөн ногоон байгууламжийг сэргээн, зүлэгний
үр тариалж, моднуудад тайралт хийлгэж зассанаас гадна хашаануудын
эвдрэлийг засварлаж гагнуулан, зам талбайн усанд элэгдэж хонхойсон
хавтангуудыг тэгшилж, мөн цахилгааны гэмтлийг засварлуулаад байна.
2014 оны 07 дугаар сарын 17-18 ны өдрүүдэд сумын нутаг дэвсгэрт бүх
нийтийг хамарсан их цэвэрлэгээ зохион байгууллаа. Хүнс тэжээлийн
хөтөлбөрт хамрагдсан 112 иргэнийг Иргэний эргүүл, ногоон эргүүлийн
бүлгүүдээр ахлуулан төв болон хойд замын дагуух зэрлэг, шаралжийг
зулгаан, 6 машин зэрлэг ургамлыг ачиж тээвэрлэв.
"Ургамлын харшлаас хамгаалах ажлыг зохион байгуулах тухай” сумын засаг
даргын 2014 оны А/266 дугаар захирамжийн дагуу байгууллага, аж ахуйн
нэгж, СӨХ-дууд нутаг дэвсгэрийнхээ орон сууцны байруудын орчимд шаралж,
зэрлэг ургамлыг цэвэрлэх ажлыг хийж, иргэдийн оролцоотойгоор төв замын 2
тал нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууцны байруудын орчмоос нийтдээ
6 машин шаралжийг цэвэрлүүлэн ачуулаад байна. Энэ ажлын хүрээнд 50
хүнийг ажлын түр байраар хангав. Танктай хөшөө, Индэр, Үдэлт угталтын
талбайг сэргээн засварлаж, төв замын 2 талын 500 гаруй модыг
шохойдуулсан.
Хотын хэмжээнд ногоон байгууламжийн хортон шавжийг устгах, урьдчилан
сэргийлэх ариутгал халдваргүйтгэлийг үргэлжлүүлэн хийж байна.