ХЭРЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГА, ТҮҮНИЙ ТАМГЫН ГАЗРААС
2014 ОНЫ 06 ДУГААР САРЫН 23-НААС 7 ДУГААР САРЫН 4-НИЙ
ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ
2014.07.07
Хэрлэн сумын Засаг дарга, түүний Тамгын газраас 2014 оны 06 дугаар
сарын 23-наас 07 дугаар сарын 4-ний өдрүүдэд дараах ажлыг хийж
гүйцэтгэлээ. Үүнд:
1.Төрийн үйл ажиллагааны хүрээнд:
Cумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит тавдугаар хуралдаан 2014
оны 06 дугаар сарын 24-ны өдөр хуралдлаа. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын
хуралдаанаар:
1. Сумын 2014 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай
2. Сумын газар зохион байгуулалтын 2014 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
3. Чойбалсан хотын нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, ногоон байгууламжид
учирсан хохирлыг арилгуулах, сэргээхэд мөрдөх үнэ тариф”-ийн тухай
4. Сум хөгжүүлэх сангийн зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих
зөвлөлийн санхүүжилтйин тухай асуудлууд тус тус хэлэлцлээ.
Дээрх хэлэлцсэн асуудлаас Чойбалсан хот жишиг ногоон хот болохтой
холбогдуулан нийтийн эзэмшлийн зам талбайд хийгдэж байгаа тохижилт
бүтээн байгуулалтын хүрээнд хийгдсэн ажлууд, нийтийн эзэмшлийн эд
хөрөнгөд учирсан хохирлыг хэрхэн барагдуулах талаар дагаж мөрдөх журмын
асуудлын хэлэлцэж, "Чойбалсан хотын нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, ногоон
байгууламжид учирсан хохирлыг арилгуулах, сэргээхэд мөрдөх үнэ
тариф”-ийн тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.
Сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан Орон нутгийн хөгжлийн
сангийн болон сумын хөрөнгөөр хийгдсэн ажлыг хүлээж авах ажлын хэсэг
сумын Засаг даргын орлогч Т.Энхтөр ахлуулсан, Чойбалсан хотын
Захирагчийн албаны дарга Д.Хандсүрэн, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга
А.Наранцэцэг, төрийн сангийн төлөөлөгч Г.Алтантогос, аялал жуулчлал,
үйлдвэрлэл үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн В.Амартүвшин, аймгийн
худалдан авах ажиллгааны албаны мэргэжилтэн Ц.Цоггэрэл, хотын ерөнхий
архитектор А.Түмэнжаргал нар 2014 онд орон нутгийн хөгжлийн сангийн
хөрөнгөөр хийгдсэн зарим ажлыг хүлээж авлаа. Үүнд:
10 дугаар баг Хар байшингийн гадна дулааны шугам засварын өргөтгөлийн
ажлыг 22 сая төгрөгийн санхүүжилтээр "Дорнод НАА” ХХК ний гүйцэтгэсэн 80
метр урт, 50 диаметртэй шугамыг 70-н диаметр болгож өргөтгөсөн ажил,
мөн 5 дугаар багт 14,5 сая төгрөгийн санхүүжилтээр "Хөх дэвшил” ХХК ний
гүйцэтгэсэн ухсан нүх булах ажил, 1 дүгээр багт 16,5 сая төгрөгийн
санхүүжилтээр "Техникийн цогц шийдэл” ХХК хийж гүйцэтгэсэн 50 дугаар
байрны цахилгаан дамжуулах дэд станцын өргөтгөл, 9 дүгээр багийн нутаг
дэвсгэрт орших яруу найрагч, агсан Д.Нямсүрэнгийн шүлгэн хөшөөний
тохижилтын ажлуудыг тус тус хүлээж авлаа.
10 дугаар багийн 49 А,Б байрны гадна, дотно дулааны шугам засварын ажлыг
57 сая төгрөгөөр "Дорнод НАА” хийж гүйцэтгэсэн бөгөөд засварласан
шугмын хэсэг газар ус алдсан, дулаалгагүй гүйцэтгэл дутуу учир сумын
ажлын хэсэг хүлээж аваагүй байна.
Аймгийн Засаг даргын 2014 оны А\50 дугаар захирамжийн "Аймгийн Засаг
даргын Тамгын газарт ирүүлэх мэдээ тайлангийн хуваарь”-ийн дагуу сумын
Засаг даргын Тамгын газрын 2014 оны эхний хагас жилд хийж гүйцэтгэсэн
ажлын 15 төрлийн тайлан мэлээг цаг хугацаанд нь гарган аймгийн Засаг
даргын Тамгын газрын холбогдох хэлтэс, агентлагуудад хүргүүллээ. 2014
оны эхний хагас жилд хийж гүйцэтгэсэн ажлуудаас төлөвлөсөн ажлын
гүйцэтгэл 50-70 хувийн биелэлттэй явагдаж байна.
2014 оны 06 сарын 27-ны өдөр аймгийн Хөгжимт драмын театрт "Иргэдтэй
уулзах өдөр” арга хэмжээг зохион байгуулж, Аймгийн Засаг дарга С.Ганбат,
ЗДТГ-ын дэргэдэх агентлагууд, багийн Засаг дарга, ажлын алба, 230
иргэн оролцлоо.
"Иргэдтэй уулзах өдөр”-ийн арга хэмжээнд оролцсон иргэдийн тавьсан гол
асуудал нь бороо хур ихээр орж байгаатай холбогдуулан хашаа болон орон
байр борооны усанд автаж байгааг анхаарч, хамгаалах далан, ус зайлуулах
хоолой бари х зэрэг саналуудыг тавив.
Жил бүр зохион байгуулагддаг "Гурван улсын үзэсгэлэн яармаг”-ийн 10
дахь удаагаа 06 сарын 29-нөөс 07 сарын 01-ний өдрүүдэд БНХАУ-ын Хайлаар
хотод зохион байгуулагдлаа. Үзэсгэлэн худалдаанд сумын Засаг даргын
тамгын газрын төлөөлөл 5, худалдаа үйлдвэрлэл эрхлэгч 41 иргэдийн
төлөөлөл, 15 аж ахуйн нэгж оролцож, төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг сумын
Засаг даргын орлогч Т.Энхтөр ахлан энэхүү арга хэмжээнд оролцлоо.
Мөн ӨМӨЗО-ны Хянган аймгийн Засгийн ордноос зохион явуулж буй 3 дахь
удаагийн "Монгол-Орос-Хятад гурван улсын хүнс хоолны соёлын өдөрлөг”,
Өвөр Монголын бохирдолгүй органик тариалан, мал аж ахуйн бүтээгдэхүүний
үзэсгэлэн, хэлэлцээрийн арга хэмжээ 2014 оны 06 сарын 27- 30-ны өдрүүдэд
Хянган аймгийн төв Улаан хотод зохион байгуулагдлаа. Энэхүү арга
хэмжээнд сумын ИТХ-ын дарга Б.Батбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
Мөн жил бүр уламжлал болгон зохиогддог Манжуур хотын шинжлэх ухааны
үзэсгэлэн яармаг 2014 оны 07 сарын 03–06-ны өдрүүдэд Манжуур хотод
зохион байгуулагдлаа. Манжуур хотын Засгийн ордоноос зохион байгуулсан
үзэсгэлэн яармагт сумын Засаг даргын Тамгын газрын Захиргаа, удирдлагын
хэлтсийн дарга А.Наранцэцэг, Захирагчийн албаны дарга Д.Хандсүрэн нарын
төлөөлөгчид оролцоод ирлээ.
2. Мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлын хүрээнд:
Хэрлэн сумын Засаг дарга, түүний Тамгын газарт 6 дугаар сарын
23-27-ны хооронд иргэдээс 10 өргөдөл, хүсэлтийг хүлээн авч, (дэмжлэг
тусламж хүссэн 5 иргэний бүртгэлийн асуудлаар 3, бусад асуудлаар 1)
шийдвэрлэсэн.
10 багийн ажлын алба нийт 978 иргэнд төрийн үйлчилгээ үзүүлж, 351
өргөдлийг аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст, 92 өргөдөл
хүсэлтийг бусад газарт уламжлан, 455 иргэнд багийн Засаг даргын болон
оршин суугчийн тодорхойлолт олгож, иргэдэд хэрэгцээтэй зөвлөгөө
мэдээллийг өгч ажилласан.
Хүн ам өрхийн бүртгэл мэдээллийн сан, онлайн системд шилжиж
байгаатай холбогдуулан аймгийн Статистикийн хэлтсээс зохион байгуулсан
сургалтад багийн Засаг дарга нар болон зарим зохион байгуулагчид
хамрагдлаа.
Аймгийн Статистикийн хэлтэсээс ирүүлсэн овог нэр, регистрийн зөрчилтэй
1800 иргэний зөрчлийг тухайн иргэдийн бичиг баримттай тулгаж засах ажлыг
10 багийн ажлын алба гүйцэтгэж, аймгийн Статистикийн хэлтэст файлаар
хүргүүлэв.
Тус сумын 3 дугаар багаас санаачлан "Эмэгтэй таны оролцоо” анхдугаар
чуулга уулзалтыг зохион байгуулж, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг
дэмжих дэд хөтөлбөрийг боловсруулан гаргалаа. Чуулга уулзалтад багийн
262 эмэгтэй, бусад эмэгтэйчүүдийн төлөөлөл болон урилгаар 73 эмэгтэй,
нийт 335 эмэгтэй оролцлоо.
Чуулга уулзалтад оролцсон эмэгтэйчүүдэд Монгол суу ухааны манукол
академийн ерөнхийлөгч З. Батотгон, Хатан ухаан танхимын дарга М.Мөнхзаяа
нарыг урин "Монгол хатан цэцэн ухаан”, "Монгол гэргий мэргэн ухаан”
лекцийг уншлаа. Энэ арга хэмжээний үеэр багийнхаа 10 – аас дээш жил
хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа 23 өрхийг "Хөдөлмөрч гэр бүл”-ээр
тодруулан алдаршуулж, өргөмжлөл гардууллаа. Чуулганд оролцсон
эмэгтэйчүүдэд зориулан Хөгжимт драмын театрын хүндэтгэлийн концертыг
тоглууллаа.
3 дугаар багийн ажлын алба, цагдаагийн хэсэгтэйгээ хамтран багийн 92
иргэнд "Архигүй амьдрал” аяны уриалгыг сурталчлах уулзалтыг зохион
байгуулж, хэсгийн ахлагчдаар дамжуулан айл өрхүүдээр явж, уриалгыг
хүргүүлэн, гарын үсэг зуруулж ажилласан байна.
Хөдөлмөрийн хэлтсээс 2,3 дугаар багийн иргэдэд "Ажил мэргэжлийн чиг
баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах” сургалтыг 2014 оны 07
дугаар сарын 04-ний өдөр 3 дугаар багийн ажлын албаны хурлын танхимд
зохион байгуулж нийт 36 иргэн хамрагдлаа. Сургалтыг Аймгийн хөдөлмөрийн
хэлтсийн мэргэжилтэн н.Мөнхжаргал, н.Ариунболд, н.Одонтуяа нар явуулж,
хөдөлмөрийн тухай хууль, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар
мэдээлэл өгч, ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн сонирхсон асуултад
хариулт өгч, Хөдөлмөрийн хэлтэст хандан мэргэжлийн баримжаа олгох
сургалтуудад хэрхэн хамрагдах талаар ойлголт чиглэл өглөө.
3.Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын хүрээнд:
Сумын Ахмадын хорооноос санаачлан жил бүр зохион байгуулдаг "Хээрийн цай
амттай” өдөрлөгийг 2014 оны 06 дугаар арын 28-ны өдөр 4 дүгээр багийн
нутаг дэвсгэр "Хийморийн овоо”-ны дэргэд зохион байгуулж, 10 багийн
ахмадын зөвлөл хамтран оролцож нийт 500-аад ахмад оролцлоо. Өдөрлөгийн
үеэр ахмадуудад Данрагданжаалин хийдээс ном айлдаж, ахмад настнууд
өөрсдийн гарын цай, идээ ундаагаар бие биенээ цайлж, өөрсдийн хийсэн гар
урлал, бүтээлийн үзэсгэлэнд 46 төрлийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж, олон
төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулж ахмадууд идэвхтэй оролцлоо.
Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар нийгмийн халамжийн туслалцаа дэмжлэг
шаардлагатай 32 иргэний өргөдөл хүсэлтийг хэлэлцүүлж, сумын Засаг
даргын А/272 дугаар захирамжаар шийдвэрлэж, аймгийн Нийгмийн халамж
үйлчилгээний хэлтэст хүргүүлэв.
Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой орон гэргүй 5 өрхийг болгохоор судалгааны ажлууд хийгдэж байна.
Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өргөдөл хүсэлт
ирүүлсэн 4 иргэнд сумын Засаг даргын шийдвэрээр 600000 төгрөгийн нэг
удаагийн буцалтгүй тусламж олголоо.
Аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран 2014 оны 07 дугаар сарын 03-ны
өдөр "Хөдөлмөрийн нээлттэй мэдээлэл” өдөрлөгийг 10 багийн ажлын албадад
үүрэг чиглэл өгч зохион байгууллаа. Өдөрлөгт хөдөлмөр эрхлэлтийн "
Ажилтай орлоготой монгол хүн-2014” төсөл хөтөлбөрийн хүрээнд ажлын
байраар хангагдсан ажил олгогч, ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийг
оролцуулж, үзэсгэлэн гаргав.
Улсын бүртгэлийн хэлтсийн Хэрлэн сум хаиуцсан мэргэжилтэн Энхцэцэг,
Ариунсувд нар 2014 оны 07 дугаар сарын 03 –ны өдөр 8 дугаар багийн ажлын
албаны байранд ажиллаж иргэдэд 25,45 насны сунгалт, хаягийн зөрчил,
шилжүүлэг мөн шинээр иргэний үнэмлэх авч буй иргэдэд мэдээлэл өгч
үйлчилгээ үзүүлсэн.
2014 оны 06 дугаар сарын 24-нд Зээлийн батлан даалтын сангаас зохион
байгуулсан сургалтад сумын 40 иргэнийг хамрууллаа. Тус сургалтаар жижиг
дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, төсөл хэрхэн бичих тухай заавар
зөвлөгөөг иргэдэд өглөө.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн талаар мэдээллийн сан үүсгэх,
нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх нэгдсэн судалгаа гаргах зорилгоор
сумын хэмжээнд баг бүрт зөвлөл байгуулах удирдамжийн хүрээнд аймгийн
Хөгжлийн Бэрхшээлтэй иргэдийн холбооны ҮЭ –ийн дарга Батхуяг нар
багуудад ажиллаж уулзалт зохион байгууллаа. Уулзалтад 150 гаруй иргэн
оролцож, санал бодлоо солилцож баг тус бүрт 5 хүний бүрэлдэхүүнтэй
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл байгууллаа.
4. Боловсрол, соёлын асуудлын хүрээнд:
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрийн хүрээнд 2014 онд Хэрлэн
суманд хэрэгжих "Сумын залуус” төслийн хүрээнд зуны амралтаараа ажил
хөдөлмөр эрхлэх, сумын хөгжилд өөрийн оролцоог нэмэгдүүлэх 40 оюутныг
хамруулахаар нэрсийг жагсаалтаар Хөдөлмөрийн хэлтэст хүргүүлээд байна.
Хөдөлмөрийн яам, Монголын залуучуудын холбоо хамтран "Сумын залуус”
"Ажлын гараа” "Бүтээн байгуулалт”-ын төслийн зарим арга хэмжээг хамтран
хэрэгжүүлэхээр "Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсантай холбогдуулан энэ
арга хэмжээний хүрээнд аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс 40 оюутан залуусыг
сарын хугацаатай ажиллуулах чиглэл өгч хамтран ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2013оны 410 дугаар тогтоолоор батлагдсан
интернэт, цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журмын
хэрэгжилтийг хангах зорилгоор "Хүүхэд хамгаалал-хяналт үйлчилгээ” арга
хэмжээг хамтран Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хүүхэд,
гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэстэй хамтран батласан
удирдамжаар зохион байгуулж, нийт 13 интернет, цахим тоглоомын
газруудад 2014оны 07 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд үзлэг шалгалт хийж,
хэвлэл мэдээллийн байгууллагтай хамтран ажиллалаа. Шалгалтын үеэр
интернэт, цахим тоглоомын газрууд ажлын байрны галын аюулгүй байдлын
дүгнэлт, мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт гаргуулаагүй, аврах
зам гарцын схемгүй. тамхи татахыг хориглосон санамжгүй, "Цахим тоглоомын
газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын 2.4 заалтыг зөрчин насанд
хүрээгүй хүүхдэд терроризм, хүчирхийлэлтэй тоглоомоор үйлчилсэн, ажлын
байранд тавигдах орчин, орчны эрүүл ахуйд тавих шаардлага стандартыг
хангагдаагүй зэрэг дээрхи зөрчлүүд илэрсэн тул ажлын хэсгийн гишүүд үйл
ажиллагаа явуулах зөвшөөрлийг түтгэлзүүлэх, зөрчил дутагдлаа богино
хугацаанд арилгах шаардлага хүргүүлээд байна. Багийн Засаг дарга нар
өөрийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа интернэт, цахим
тоглоомын газруудад илэрсэн зөрчлүүдийн талаар мэдээллийг мэргэжилтэн
С.Үднарангаас авч, хяналт тавьж ажиллах нь зүйтэй.
5.Хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээний асуудлын хүрээнд:
Чойбалсан хотод мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлыг
04 дүгээр сараас эхлэн 3 сарын хугацаанд эрчимтэй зохион байгуулсан энэ
хугацаанд мэдэгдэл, шаадлагыг хүлээн авсан зарим иргэд малаа хотоос
гаргаагүйн улмаас ногоон бүс рүү хариулгагүй орж байгаа малыг журмын
хашиж, эздэд нь мэдэгдэл өгөх ажлын бэлтгэл хангагдаж байна.
2014 оны 06 дугаар сарын 29-ний байдлаар хотын мал аж ахуй эрхлэхийг
хориглосон бүсээс 1 дүгээр багийн 5 өрхийн 99 мал, 4 дүгээр багийн 13
өрхийн 442 мал, "Сүүн цацал, иргэн Энхбатын улаан үнээний фермийн 48
мал, 7 дугаар багийн "Наранбүрд” фермийн 33 мал, 10 дугаар багийн 8
өрхийн 74 мал, нийт 3 фермийн 81мал, 24 өрхийн 606 малыг гаргаад байна.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд малжуулах хөтөлбөрт
хамрагдах болзол хангасан 3 өрхтэй гэрээ байгуулж, аймгийн Хөдөлмөрийн
хэлтэст уламжлан шийдвэрлүүлэв.
Сумын хэмжээнд 29290 мал төллөж, оны эхний 42684 хээлтэгчийн 69,1 % нь төллөөд байна.
Малын урьдчилан сэргийлэх вакцинжуулалт эхэлж, 4 мал эмнэлэг гараад ажиллаж байна.
6. Орчны тохижилт, хог хаягдлыг шийдвэрлэх хүрээнд:
Чойбалсан хотоо "Жишиг ногоон хот” болгох зорилтын хүрээнд байгууллага,
аж ахуйн нэгжүүд тохижилт, бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөө гарган
ажиллаж байна. Төлөвлөгөөний биелэлтийг гарган Чойбалсан хотын
Захирагчийн албанд ирүүлэх талаар байгууллага, аж ахуйн нэгжүүдэд үүрэг
чиглэл өгөөд ажиллаж байна.
Байгууллага, аж ахуйн нэгжүүд тохижилтын ажлын төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байгаа ажлуудаас:
Аймгийн төв Номын сан тохижилтын ажлыг эхлүүлэн орчин тойрноо хавтанжуулах ажил явагдаж байна.
Найман өргөө СӨХ 6 байрны 24 орцонд цэцгийн бортого байрлуулан цэцгийн
мандлын үрслэгээг тарьж, 3 байрны урд хэсэгт чимэглэлийн зориулалтаар
хаягдал дугуй ашиглан хун шувууны хэлбэр гаргаж байрлуулсан байна.
Үйлчилгээний төвийн "Хишиг супермаркет”-ын хамт олон орчны ногоон
байгууламжийг нэмэгдүүлэн зүлэгжүүлж, цэцгийн мандлаа сэргээн засварлав.
Үйлчилгээний төвийн Мандахтулга ХХК байгууллагын харъяа 500 ширхэг шар
хуайс, бутыг хэлбэржүүлэн, 100 м.2 талбайд цэцгийн мандлыг тариалав.
Үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулж буй 8 аж ахуйн нэгж, "Гэрэл
сэтгэмж ОНӨҮГ-тай хамтран гэрлийн шонг будаж сэргээх үүрэг даалгавар
өгөөд байна.
Ногоон байгууламжийн нэмэгдүүлэх ажлын хүрээнд түр ажлын байранд 12 иргэнийг 10 хоногийн хугацаатай ажиллаж байна.