Халхголын ялалтын 75 жилийн ойг угтаж, дайны утааг баатарлагаар сөрөн зогссон Чойбалсан хот болон Халхгол сумдыг "Баатар” цолоор шагнуулъя гэх иргэд олон нийтийн санаачилгууд гарсаар байна. Жирийн иргэд байтугай Халхгол сумын удирдлагууд хүртэл сумаа Баатар сум болгох хүсэлтээ Ерөнхийлөгчид албан ёсоор хүргүүлээд байгаа. Харамсалтай нь дээрх мэдээллийг буруу хазгай сонссон хэдэн сайт, сониныхон "Халхгол сум нэрээ Баатар гэж өөрчлүүлэхээр болжээ” хэмээн мушгиж бичээд интернэт ертөнцөд Халхголынхныг тэнэг мангараар нь дуудуулаад амжсан юм.
Тэгвэл саяхан Хэрлэн сумын ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, Халхын голын байлдааны үед Дорнод аймгийн ард иргэдийн эх орноо хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн, Халхголын ялалтын 75 жилийн ойн баярыг тохиолдуулан Дорнод аймгийг төрийн дээд шагнал "Сүхбаатарын одон”-оор шагнуулах тухай хүсэлтийг дэмжиж дээш уламжлахаар болжээ.
Одоогоос 75 жилийн тэртээ буюу 1939 оны 6-р сарын 27-ны өглөө Хайлаар хотын нисэх буудлаас Японы нисэх хүчний 100 гаруй онгоц агаарт хөөрч баруун зүг чиг авч явсаар О6 цаг 2О минутад Тамсагбулагийн хээрийн нислэгийн талбайнуудыг бөмбөгдөж эхлэхэд Зөвлөлт-Монголын байлдааны онгоцууд агаарт гарч агаарын байлдаан эхэлсэн байдаг. Ингээд хошууч генерал Такаракурагийн удирдсан 30 хүнд бөмбөгдөгч онгоц, 10 гаруй хөнгөн бөмбөгдөгч онгоцоор хамгаалуулан Тамсагаар дамжин баруун зүг нислэгээ үргэлжлүүлсээр Баянтүмэн хотыг ололгүй Хэрлэн голыг даган нисч хуучин Хэрлэн Бар хотын хоёр цамхаг хүрээд эргэх замдаа Баянтүмэн хотыг олж бөмбөгджээ. Энэ үед хотын байшингуудыг сайн өнгөлөн далдалсан учир гол чухал газруудыг олж хохирол учруулж чадаагүй байна. Хожим нь Чойбалсан хотыг "Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнасан юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих