1998 оны 10-р сарын 2-ны өдөр Ардчиллын
анхдагчдын нэг, Монгол улсын УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын
үүрэг гүйцэтгэгч Санжаасүрэнгийн Зориг гэртээ онц хэрцгийгээр алагдсан.
Уг хэргийн зангилаа өнөө хэр тайлагдсангүй. Гэрчгүй хэргийг ч мэргэжлийн
өндөр түвшинд мөрддөг, хэрэг илрүүлэлтээрээ олон улсад ч дээгүүр
яригддаг Монголын хуулийн байгууллагийн бүтэц 16 жилийн турш энэ хэргийг
илрүүлж чадаагүй байна. Энэ хугацаанд түүний ээж хүүгийнхээ араас зул
өргөсөөр, Монголын төр нэрт зүтгэлтнийхээ үхлийн ээдрээг тайлна гэдэгт
итгэсээр бурханы оронд одсон. Монголын ард түмэн С.Зориг агсаны төрсөн
өдрөөр хөшөөнд нь цэцэг өргөж, алуурчныг гэсгээх мөчийг битүүхэн
хүлээсээр буй. Тагнуулын байгууллагийнханд С.Зоригийн хэрэгтэй холбоотой
байж магадгүй гэх арав гаруй хүн амины хэрэг байгаа гэдгийг баттай эх
сурвалж хэлсэн юм. Түүнээс тоймлон хүргэе.
- Хэргийн газарт анх очиж н.Булганаас байцаалт авч, үзлэг хийсэн цагдаагийн хошууч усанд осолдсон. Түүний энэ үхэл сэжигтэй байгаа гэдгийг олон хүн хэлдэг.
- С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэж, шоронд сар гаруй суугаад гарсан, одоогийн УИХ-ын гишүүн С.Эрдэнийн эхнэр цонхоороо унаж нас барсан. Цагдаагийнхан энэ хэргийг шалгаж, С.Эрдэнийг сэжигтнээр татан байцааж байсан боловч түүний гэм буруутнаар тогтоогоогүй. Эхнэр нь амиа хорлох гээд цонхоор унасан болж, энэ хэрэг хаагдсан. Гадны нөлөөтэй байх магадлал өндөр байснаас л сэжигтэн шалгасан нь тодорхой байдаг. Энэ эмэгтэй С.Зоригийн анхны эхнэр байсан юм.
- Хоёр алуурчныг байрнаас гараад гүйж байхыг хараад нэгийг нь таньсан төдийгүй "Болдоо” гэж нэрээр нь дуудсан нэгэн буюу маш чухал гэрч учир битүүлгээр сураг алдарсан хэвээр байна. Түүнийг дуудахад нэг алуурчин нь эргэж харсан гэдэг.
- Дээр дурьдсан гэрчийн мэдүүлгийн мөрөөр өнөөх "Болд” гэгчийг эрэн сурвалжилж олоход өнөөх хүн нь цагдаагийн ахмад цолтой нэгэн байсан бөгөөд Дарханд хөлдөж үхсэн байжээ. Асуудал ийн эргэхэд ажлын хэсэг цогцсыг булшнаас дахин гаргаж, шүүх эмнэлгийн үзлэгт оруулахад хөлдөж биш гадны нөлөөтэй нас барсан нь албан ёсоор тогтоогдсон.
- Хоёр алуурчныг С.Зоригийн гэрээс гараад шатаар санд мэнд уруудаж гүйж байхыг харсан хоёр залуугийн нэг нь тамлагдаж нас барсан. Гэрийнхэн нь энэ талаар ямар ч мэдээлэл өгдөггүй. Ар гэрийнхэн нь сэтгэл санааны хүнд дарамтад байгаа нь илт анзаарагддаг. Юутай ч энэ залуу амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл "-Энэ хэргийн бүх учрыг Булган л мэднэ” гэж байсан агаад гэрийнхэн нь ч энэ бодлынхоо золиос болсон байж магадгүй гэдгийг хэлсэн байдаг.
- Дархан-Уул аймгийн Цагдаагийн ахмад бусдад онц хэрцгийгээр алагдсан хэрэг гарсан. Түүний анус руу тосон бал чихэх зэргээр тамлаж алсан билээ. Бүр хожим энэ цагдаагийн ажилтан С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байсан нь ил болсон юм.
- Хэрэг гарах үед Хууль зүйн яамны сайд байсан С.Батчулуун өвчний учир нас барсан. Гэвч зарим дотны нөхөд нь түүнийг хорлогдсон байж магадгүй гэдгийг О.Дашбалбар нараар жишээ аван хэлж байжээ.
- Хэрэг гарахын өмнө Монголд орж ирээд хэрэг гарсны маргааш нь хилээр гарсан Мөрөн хэмээх өвөрмонгол залуу гадаадад яг С.Зоригийн аллагын байдалтай төстэйгээр амь насаа алдсан. Түүнийг Өвөрмонголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч н.Мөрөн хэмээгчтэй олон нийт андуурдаг тал бий.
- Хоёр алуурчныг харсан гэх таксины жолооч мөн л сураг алдарсан. Магадгүй түүнийг уг хоёр хүнийг тээвэрлэсэн байж мэднэ гэж үздэг.
- Хэргийг хянаж байсан прокурор н.Дарийжав учир битүүлэг шалтгааны улмаас амиа алдсан. Энэ бүхэн тохиолдол байсан уу, эсвэл...Ямартаа ч энэ хэрэгтэй ямар нэгэн сэжмээр холбогдсон хүмүүсийн амь нас туйлын хэврэг байсныг эндээс харж болно. Хэргийн улбаа улам бүдгэрсээр...
Тунгалагмн
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4604
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих