Татвар төлөгч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөрийг төлөх хуулийн хугацаа 6 дугаар сарын 1-нээр дуусгавар болдог. Манай аймагт энэ жилийн тээврийн хэрэгслийн үзлэг, оношлогоо, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлыг Аймгийн Засаг даргын 2014.03.14-ны 145 тоот захирамжаар батлагдсан дараахь хуваарийн дагуу зохион байгуулна.
1. Баянтүмэн сум 3-р сарын 31
2. Булган сум 4-р сарын 02-03
3. Хөлөнбуйр сум 4-р сарын 04-05
4. Хөлөнбуйр сум 123-р дээр 4-р сарын 06
5. Сэргэлэн сум 4-р сарын 09-10
6. Цагаан-Овоо сум 4-р сарын 11-12
7. Баян-Уул сум 4-р сарын 13-15
8. Баян-Дун сум 4-р сарын 18-20
9. Дашбалбар сум 4-р сарын 21-23
10. Гурванзагал 4-р сарын 24-25
11. Чойбалсан сум 4-р сарын 28-29
12. Чулуунхороот сум 5-р сарын 01-02
13. Халхгол сум 5-р сарын 05-08
14. Матад Газрын тос 5-р сарын 09-10
15. Матад сум 5-р сарын 11-12
Аймгийн төвд 5-р сарын 19-нээс зохион байгуулагдах гэж байна.
Иймд тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн та бүхэнд хуулийн хугацаанд тээврийн хэрэгслийн албан татвараа бүрэн төлөхийг анхааруулж байна.
ДОРНОД АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих