АН-ын
ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь тэргүүтэй АН-ын жигүүрийнхний
хамтарсан ажлын хэсэг хуралджээ. Хуралдаанаар Үндэсний зөвлөлдөх хорооны
хурлыг дөрөвдүгээр сард хийхээр тохиролцсон гэнэ. АН 2012 оны сонгуульд
олонхи болж мөрөөдлөө биелүүлснээр тэдний сэтгэл амарсангүй. Харин ч
фракциудын бялуу хүртэх гэсэн шунал нь удирдлагуудаа зовоосоор байна.
Сүүлийн нэг жилийн хугацаанд АН-ын дээд, доод хүмүүсийн уур амьсгал
тааруухан байгаа. УИХ-ын хэмжээнд зарим нэг фракцийн толгойлогч нар нь
Ерөнхий сайд болох гэж зарим нэг акцыг нууцхан хийж байсан бол бусад
фракциуд нь ерөнхий нарийн бичгийн даргаа эсэргүүцэх, Үндэсний зөвлөлдөх
хуралдаанаа хурдан хуралдуул зэргээр үйл явдал нь өрнөсөөр байгаа
билээ.Жишээлбэл, УИХ-ын гишүүн асан А.Мурат тэргүүтэй гишүүд тус намд
жигүүр байгуулснаа албан ёсоор зарлачихсан. Ингэхдээ тэд АН-ын дарга
Ерөнхий сайд Н.Алтанхуягт шаардлага хүргүүлсэн удаатай.
Д.Ангараг
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=154
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих