Японы мэргэжлийн сумогийн 71 дэх, Монголоос төрсөн дөрөв дэх ёкозуна М.Анандэх орондоо ирээд удаагүй байна. Тэрээр ирсэн даруйдаа хүмүүнлэг, нийгмийн ажилд оролцоод тун завгүй байх үед нь уулзаж ярилцлаа. Хүүхдийн баяраар эх орондоо байна гэхээр бүр ч баяртай байна гэдгээ тэрээр нуусангүй.
-Та?.эх орондоо газардсан цагаас л завгүй яваа сурагтай. Эх орондоо саатсан энэ өдрүүдэд танд ямар мздрэмж төрж байна вэ?
-Аварга
цол хүртчихээд эх орондоо ирэхэд үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж
төрж байна. Озэки цолтой барилдаж байгаад аварга цолтой барилдах болсон
нь маш өөр 6айдгийг энэ удаагийн башёгоос мэдэрлээ. Их ч туршлага
хуримтлууллаа. Тиймээс юуны түрүүнд аварга цолныхоо нэр хүндийг дааж
барилдахыг хичээж байна. Даваа гаригаас хойш завгүй хөтөлбөртэй яваад
аав
ээжтэйгээ ч дотно яриа өрнүүлж чадахгүй байна. Уг нь гэртээ
байрлаж байгаа хэрнээ өчигдрөөс хойш гэрийнхзнтэйгээ уулзаагүй л явна
шүү дээ. Ах дүү, зочид гийчид ирээд аав ээжтэйгээ ч тулж халуун яриа
өрнүүлж амжаагүй явна. Эх орондоо ирсэн болохоор хүмүүнлэг, олон нийт,
нийгмийн ажилд оролцож байгаа учраас тун завгүй байна. Ялангуяа хүүхдийн
баярын арга хэмжээнд оролцоод зургадугаар сарыц 2-ны 08;00 цагт ниснэ.
-Аав тань барилдааныг тань Японд очиж үзсэн үү?
-Аав
маань Японд гурваас дөрвөн удаа бчиж "Миний бэлтгэл болон барилдааныг
үзэж байсан. Хамгийн сүүлд аварга болоход маань очсон. Барилдааныг
ойроос үзэхэд ямар их сэтгэл ханамж ирдэг гэдгийг дандаа ярьдаг.
Ялангуяа ялаад гарсны дараа маш их сэтгэлийн мэдрэмж аваад баясах суух
шиг сайхан зүйл хаа ч байхгүй шүү дээ.
-Ээжийн тань гарын хоол их үгүйлэгдэж, магадгүй зарим үед цай, хоолыг нь санадаг ч байх ?
-Тэгэлгүй
яахав. Ээж маань намайг ирэх бүрийд маш сайхан цай, цуйван, бууз,
гурилтай шөл хийж өгдөг. Миний хувьд хүүхэд байхдаа газар дээрээ арав,
хорин бууз идчихдэг байлаа. Харин будаатай хоолыг Японд их иддэг
болохоор энд ирээд идэх дургүй. Гэхдээ одоо жингээ барихгүй бол
болохгүй. Тиймээс ээж маань буцахад гарын бэлэг гэж гучин бууз, цуйван
хийж өгдөг юм.
-Та айлын хэд дэх хүүхэд вэ?
-Би айлын хоёр дахь хүүхэд. Дээрээ эгчтэй. Гэтэл аав маань намайг айлын том бөгөөд хамгийн бага нь гэж хэлдэг юм.
-Ойрын үед найз бүсгүйтэй болох төлөвлөгөө байгаа юу?
-Өөрийнхөө
зорилгыг биелүүлэхийн төлөө явах нь зөв ч гэр бүлтэй бол гэж аав ээж
маань хэлээд байгаа. Ачаа тэвэрмээр байна л гээд байгаа. Тэгэхээр нь би
сайхан монгол бүсгүйтэй гэрлэнэ гэж хэлдэг юм. Миний үеийнхэн бүгд л гэр
бүл хүүхэдтэй болчихсон болохоор аав ээж маань хэлэх нь зөв л дөө.
-Та
хүүхдийн баяраар эх орондоо байна. Хэдийгээр насанд хүрсэн ч гэлээ
айлын бага хүү болохоор ээж ааваасаа нууцхан бэлэг хүлээж байгаа биз?
-Аав
ээж хоёрыгоо сайхан хоол хийгээд сайхан үг хэлэх байх гэж бодож байна.
Аав маань өмнө нь хүүгээ гэдэг байсан бол одоо аваргаа гэж дууддаг
болчихоод байгаа.
-Сүмогийн дэг жаяг хатуу. Цол ахих тусам л хүндэтгэл ирдэг нь мэдээж шүү дээ?
-Сүмогийн
дэг жаяг гэж мундаг зүйл байдаг. Тухайлбал, эзэн хааны уулзалт болоход
бүх хүмүүс эзэн хааны өөдөөс толгой дохиж байхад ганцхан Ёкозунаг өөдөөс
нь харж ярьдаг. Багш нар, Сумо бөхийн ерөнхийлөгч бүгд эзэн хааны
өөдөөс харж ярьдаг. Энэ бол Японы дээд зэргийн хүндэтгэл. Энэ их ёс зүйг
олон жил хадгалж явна гэдэг гайхамшиг.
-Аав тань юу гэж захидаг вэ?
-Дэг
журам, сахилга баттай, ахмад хүмүүсийг дандаа хүндэлж хайрлаж яваарай.
Энэ бол чиний амжилтын гол түлхүүр шүү гэж захидаг. Өчүүхэн ч гэсэн
ямарваа ажлыг чин сэтгэлээсээ хийж сурвал залуучууд маань улс орныхоо
хөгжил цэцэглэлтийг өөд нь татахад чухаг! хөшүүрэг болно гэж боддог. Бас
миний хүү хичээгээрэй гэдэг. Гэтэл саяын барилдаанд их хичээснээсээ
болоод алдаа гарсан. Бүр тодруулбал олон удаагийн ёслол үйлдлийн
хажуугаар сайн барилдах юмсан гэж бодохоор бэлтгэл цөмөрдөг юм байна.
Ингэж хэтэрхий их бэлтгэл хийснээс болж бие организм хөдөлж чадахаа
больчихдог юм байна гэдгийг ч хувьдаа мэдэрлээ. Нэг үгээр хэлбэл олон
нийтийн ажлын хажуугаар орой болгон бэлтгэлээ горимын, дагуу хийдэг
байсан.
-Хэр шүтлэгтэй вэ. Тэдгээр уулс тань таныг хүний нутгийн тэнгэрт эх орныхоо нэрийг дуурсгахад харж ивээж байгаа шүү дээ?
-Тийм
ээ. Аав маань Сүхбаатар аймгийн хүн болохоор Алтан овоо, Шилийн богд
хоёроо шүтэж явдаг. Энэ бол өвөг дээдсээс уламжилж ирсэн сайхан ёс
заншил юм. Алдартай нутгийн ийм сайхан уул, усыг хэзээ ч мартаж болохгүй
шүү дээ. Аав маань ч гэсэн олон жилийн түүхтэй уул, усаа хүндэтгэж
яваарай гэж захидаг. Тиймээс намайг сумогийн ертөнцөд хөл тавьсан
цагаас ивээж өдий амжилтад хүрсэн болов уу гэж бодож байна.
-Та өрсөлдөгчийнхеө сүүлийн үеийн барилдааныг их үздэг гэсэн?
-Одоо би дэвжээн дээрээ бэлтгэл хийхээ больсон. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө зиндааны барилдах хүмүүсийнхээ дэвжээн
дээр өөрөө хүсч очиж барилддаг.
-Таны цаашдын ирээдүйн төлөвлөгөөг сонирхож болох уу?
-Монгол
эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хүчээ гаргаж хувь нэмэр оруулахуйц
сайн хүн болно.Түүгээр ч үл барам Японы хүн ардын сайн чанаруудыг эх
орондоо дэлгэрүүлэхийг хүсдэг.
-Нутагтаа ирэх бүрдээ л сайхан амаръя гэж боддог л байх. Гэсэн ч санаснаар амрах боломж олдохгүй байна уу?
-Уг
нь Монголдоо ирэх бүртээ л сайхан амаръя гэж бодох юм. Гэвч энэ удаа
маргааш гэхэд л Японы элчин сайд, нутгийн зөвлөл гээд олон уулзалттай.
-Та
ШУТИС-ийн оюутан байсан гэсэн. Одоо төрөлх сургууль дээрээ ирээд ямар
сэтгэгдэл төрж байна. Үе тэнгийн нөхдөө хараад эрхгүй сэтгэл догдолж
байгаа биз?
-Би ШУТИС-ийн лицей X ангийг төгсөөд Япон руу
явсан. Тэгээд Японд очоод үргэлжлүүлээд Акикарийн коллежидяпон хэл, соёл
судлалаар сурсан.Энэ сургуульд ч ийм анги байдаг юм. Тиймээс ажил
амьдралд минь хүргэсэн хайртай сургуулиа хөгжүүлэхийн төлөө чадах бүхнээ
хийнэ гэсэн итгэл дүүрэн явна. Явах ч болно. Би өмнө нь боловсролын
зарим салбарт Японы их дээд сургуулиудтай хамтран ажиллаж лабортори
сургалтын тоног төхөөрөмж шинэлэг өндөр технологийг ШУТИС-д нэвтрүүлсэн.
Би багаасаа сагс теннис тоглодог байсан. Харин Н.Цэвэгням, Д.Батбаяр нарыг барилдахыг нь хараад анх сумод дурлаж байлаа даа.
-Бодвол аварга маань хэл усанд гаргуун байлгүй дээ?
-Япон
хэлээр чөлөөтэй ярина. Орос хэлийг бол ойлгоно оо. Анх би 16 настайдаа
Япон руу яваад 28 нас зургаан сартайдаа Ёкозүна цолыг хүртсэн. Тиймээс
хамгийн залуу Ёкозүнагийн долдугаарт багтсандаа маш их баяртай байгаа.
Д.Нэргүй /НИЙСЛЭЛ ТАЙМС/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих