Сударын чуулган дээр "Мунгал” гэдэг нь "дорой хүмүүс” гэсэн утгатай гэж бичсэн байдаг. Мэдээж тэр үед Монголчууд энэ үгийн утгийг сайн мэдэж байсан байх. одоо зарим хүмүүс Мөнх+Гал, Мон+Гол гээд янз бүрээр тайлбарладаг, Мон голын хөвөөнд суудаг байсан байж магадгүй. мөн Мон+Агула = Монгол /Мон уул/ гэж бас тайлбарлаад байгаа. Өвөр Монголын нутагт Мони уул гэж байдаг, тэр уулаар анх сууж байсан ч гэж үздэг байна.
Миний бодоход эдгээр нь нэлээд ташаа байхааа. Монг гэдэг язгуур үгээ барих хэрэгтэй байх. "Монг" ба "Мунг" гэдэг язгуур үгтэй монгол үгсээс хайх хэрэгтэй. Монгол гэдэг үг нь улс аймгийг нэр заасан, онцлог шинжийг нь заасан байх болов уу.
1. Мунхаг, Мундаг гэдэг үгс байна. "Мунг" язгууртай үгс нь эрс шийдэмгий, мундаглаж юмыг шийддэг, дайчин хүмүүс гэсэн утгатай гэж бодоод байна. /Энэ нь хүний онцлог шинжийг зааж байгаа/
2. "Монг" язгууртай үг гэвэл "Монхор" гэдэг тусдаа үг байгаа болохоор яг "Монгол" гэдэг үг энэ үгнээс гараагүй байна. /Энэ нь хүний биеийн хэлбэрийг зааж байгаа/ "Моньди” гэдэг сармагчины хүүхэдийг бас нэрлэдэг. Мэдээж хүнтэй төстэй бөгөөд маш дүрсгүй амьтан байдаг. Монь+ди гэж байгаа болохоор бас л язгуур үндэс үг нь зөрж байна.
Зарим судлаачид эртний нүүдэлчид Жун /Рун/
нарыг Мон гэж бичсэн тал байна. Хятадууд Монголыг Мэнгү - бүдүүлэгүүд
гэсэн утгатаи ханзаар тэмдэглэдэг. Хятад талын судлаачид Монгол гэдэг
үгийг Мэнгү гэдэг үгнээс зээлж авсан гэж мэлздэг. үнэндээ тийм биш.
Харин хятадууд "Монгол" гэдэг монгол үгийг хятадаар галиглахдаа зориуд
"Мэнгу" гэж бичдэг. Мэнгу гэдэг үгнээс монгол уруу зээлдэж орсон уг бол
Мангуу, Маанаг, Мээнэг гэх мэт шилжмэл үгс нь байна.
Дорнод Хүнчүүдийн "Донху" гэдэг хятад үгийн монгол уруу шилжсэн үг нь "Дүнхүү" гэдэг үг байна. тэгэхээр шилжмэл үг нь байгаа бол "Монгол" гэдэг үгийн язгуур нь монгол гаралтай үг байх ёстой болж байна. Түрэг хэлэнд ч бас "Монгол" гэдэг үгийг бүдүүлэг, тэнэг гэж буулгасан байх юм.
"Монгол” гэдэг үгийн анхны хэлбэр "Мунгал” гэдэг талаас нь хөөж үзвэл "Мундаг”, "Мунхаг” гэсэн үгсийн "Мунг” язгуур үндэс үгнээс хайж олох нь зөв болов уу. Мунхаг гэдэг нь тэнэг гэсэн үг биш гэдэгийг анхаарна уу, өөрийн дураар амьдрах, өөрийн дураар бүхэнийг хийдэг, тааваараа байх гэсэн утгатай илүү дүйнэ. Мундаг гэдэг үг нь бүхнийг чаддаг, бүдүүн хадуун зантай тийм хүнийг хэлдэг.
"Монголын нууц товчоон”-д Монголын Ачу баатар гэж гардаг, тэгэхээр Монгол гэдэг овог байдаг байжээ. Эдүгээ ч манайд Их Монгол, Бага Монгол, Монгол гэдэг овогууд байна. Тэгэхээр тусдаа нэг овог байжээ. Нөгөө талаар Чингис хааны үед Монгол улсыг эрт цагт мөхсөн улсын нэрээр улсынхаа нэрийг нэрлэсэн гэдэг. Тэгэхээр Монгол гэдэг үг бүр эрт цагт магадгүй Нирун улсын нэр ч байсан байж магадгүй, эсвэл Сибирийн гүнд оршиж байсан улс уу, бүр эсвэл Хүн гүрэний өмнө дараа хэзээ ч юм байсан байж болох юм.
Түвдийн өндөрлөг, Энэтхэгийн хойгуур Мон гэдэг угсаатан бас байдаг байна, зарим судлаачид энэхүү Мон угсаатан нь Монголчуудтай холбоотой гэж үзсэн байна. Ойролцоо язгуур үгээр эхэлсэн овог аймаг байхыг юу гэхэв, байж л байдаг шүү дээ. Америк тивд Индианчуудын дотор Могольен овог гэж бас байсан байна.
"Монгол” гэдэг үгийн язгуурыг манж-зөрчид хэлнээс хайж үзвэл бас зүгээр байна. Мэддэг хүмүүс нь санаа оноогоо хэлээрэй.
Бодонгууд Дөш. https://www.facebook.com/groups/1377355269164330/permalink/1496597480573441/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих