Биологийн идэвхт бүтээгдэхүүн /иргэдийн дунд сүлжээний бүтээгдэхүүн гэж нэрлэдэг/ нь өвчин эмгэгийг эмчлэх, эдгэрүүлэх зорилгоор биш харин биед шаардлагатай байгаа зарим эрдэс бодисыг нөхөж өвчнөөс урьдчилан сэргийлэх, бие махбодийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор хэрэглэдэг бүтээгдэхүүн билээ.
Олон нийтийн радио, телевизээр мөн иргэдийн дунд амнаас ам дамжин биологийн идэвхт бүтээгдэхүүн нь өвчнийг эмчлэн илааршуулж эдгэрүүлнэ хэмээн буруу зөрүү зар сурталчилгаа ихээр цацагдаж байна. Иймээс иргэд сурталчилгаанд хуурталгүй, тухайн бүтээгдэхүүнээ сайтар судалж, өөрт тань зайлшгүй шаардлагатай эсэхийг мэдсэний дараа хэрэглэж байхыг мэргэжлийн хяналтын байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Одоогоор манай хяналтын байгууллагад биологийн идэвх бүтээгдэхүүнээс хордсон гэсэн мэдээлэл ирээгүй ч зар сурталчилгаа болон импортлогчдын үгэнд хууртан бүтээгдэхүүн авч хэрэглэснээс иргэд хохирох тохиолдол байж болзошгүйг анхааруулж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих