Уг нь Шинэчлэлийн Засгийн газарт хийх ажил их л байгаа харагдах юм. Гэтэл аймгийн Засаг дарга нараар оролдохоос өөр "доривтой” ажил хийхгүй байгаа нь хэн бүхэнд анзаарагдах болов.
Өнгөрсөн зургадугаар сарын 2-нд Дундговь аймгийн
Засаг дарга С.Сүхбаатарыг огцруулж оронд нь С.Од-Эрдэнийг томилсон. Энэ
хэрэг одоо шүүхээр эцэслэн шийдэгдэх гэж байгаа гэх бөгөөд хэдий
хугацаанд шалгаж дуусахыг таашгүй.
Тэгвэл наадмын өмнөхөн Засгийн
газрын үйл ажилллагааг дэмжиж ажиллахгүй байгаа гэх Завхан аймгийн
Засаг дарга Ж.Жамьянтив Ерөнхий сайдад таалагдахгүй болоод байгаа гэнэ.
Тиймээс түүнийг мөн л зайлуулахаар болж, түүнд ямар нэгэн байдлаар
эрүүгийн хэрэг үүсгэж, шалгахыг АТГ-т үүрэг болгосон сурагтай.
Ингээд АТГ-аас Ж.Жамьяантивийг шалгахын тулд баг
ажиллуулсан бөгөөд өнгөрсөн жилийн баяр наадамтай холбож шалгах мэргэн
санааг нэг нь гаргаж.
Учир нь Завхан аймгийн 90 жил ой өнгөрсөн
жил тохиосон бөгөөд аймгийнхаа хөгжил цэцэглэлт, баяр наадмаа өргөн
дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэхээр хандив өргөгчид олон байсан гэдэг.
Хандиваар орж ирсэн мөнгөнөөс Ж.Жамьянтив даргыг хувьдаа багагүй завшсан
байж болзошгүй хэмээн хардаж шалгахаар болсон бололтой. Харамсалтай нь
АТГ-ын мөрдөн байцаагчид өлгөөд авчихаар сэжим, эрүүгийн хэрэг
үүсгэчихээр нотолгоо олоогүй буцсан аж. Учир нь аймгийн 90 жилийн ойн
хүрээнд хандив өргөгчидөөс бэлнээр нэг ч төгрөг авалгүй, бүгдийг
дансаар авч, тайлан тооцоог бүгдийг нарийн хийсэн байжээ.
Гэвч нэгэнт
л ноёнтоны таалалд нийцээгүй болохоор ямар нэгэн байдлаар огцорч
магадгүй болоод байгаа Ж.Жамьянтив даргын орон хэн томилогдох бол гэсэн
таамаг Завханчуудын дунд яваад эхэлчихсэн талаар эх сурвалж дуулгалаа.
Орон нутгийн сонгуульд МАН-ынхан үнэмлэхүй ялалт
байгуулсан цөөхөн аймгуудын нэг нь Завхан. Гэвч аймагтаа тэр дундаа
МАН-ынхан дотроо УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын дэмжигчид, УИХ-ын экс
гишүүн Ш.Сайхансамбуугийн дэмжигчид гэж хоёр хуваагдсан байдаг гэнэ.
Тиймээс
Ж.Жамьянтив дарга огцорвол түүний оронд Ш.Сайхансамбуугийн хүн байх уу,
Д.Оюунхоролын хүн байх болов уу. Ямар ч л байсан аймгийн МАН-ын
ИХТ-дын дундаас нэг нь болох нь тодорхой юм.
Засгийн газрын үйл
ажиллагааг дэмжиж ажилласангүй гэх шалтгаанаар Засаг ноёдоороо тоглож
суухын оронд "Эдийн засгаа эрчимжүүлэх 100 хоног” –тоо анхаарлаа
хандуулвал зүгээрсэн дээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих