Өнөөдөр аргын тооллын 2014 оны
наймдугаар сарын 5. Мягмар гараг. Билгийн тооллын XVII
жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн
зуны адаг цагаагчин хонь сарын шинийн 9. Ангараг гараг.
Онгоц одтой, 8 цагаан мэнгэтэй шар бич өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Нэр өнгө. Өдрийн наран 5 цаг 40 минутад мандан, 20 цаг 18 минутад жаргана. Тухайн
өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич,
тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ
энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх,
бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн.
Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар
очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой
болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс
шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин өчүүхэн ирнэ
хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Ихэнх
хониныхон ажил амьдралынхаа төлөө яарч гүйсээр өөрийгөө умартан гадуур
яарч хооллон, ходоод дотроо муутгасан бололтой. Энэ нь таны гоо
сайханд сөргөөр нөлөөлж таргалах магадлалтай болгожээ. Ахимаг насныхан
тайван сууж амралт товлох нь. Хэрвээ та бизнесээ интернэтээр
сурталчилбал амжилт олох боломж өндөр байна.
Үхэр (4/20-5/20)
Ямар
нэгэн уралдаан тэмцээнд түрүүлэх нь ур чадвартаа итгэх итгэлийг чинь
баталж өгнө. Өнөөдөр та урам зоригтой байна. Гэхдээ таны эрч хүч суларч
байгааг мэдрэх юм бол үүрэг даалгавар өгөхдөө бүү тээнэгэлз. Та давуу
байхын тулд бүх зүйлийг хийгээд байх шаардлагагүй шүү дээ. Сайн зохион
байгуулалттай байх бас нэг урлаг юм.
Хамтатгах (5/21-6/21)
Өөдрөг
байх өдөр. Ажлын замбараагүй өдөр дууссан тул та тайван байдлаас
таашаал ав. Од гараг танд романтик санаа, хөгжиж дэвших сэтгэгдлийг
өгнө. Эцэг эхчүүд хүүхдээ асран, гэрийн дуусгаагүй ажлаа хийнэ. Хайр
сэтгэл, шударга зан энэ өдрийн өнгө юм. Та хэн нэгний анхаарлыг татаж,
зүрх тань цохилох ба ганц бие амьдралаа орхиж магадгүй.
Мэлхий (6/22-7/22)
Өөрийгөө
хөгжүүлэхэд тааламжтай өдөр. Хэрэв та хоолны дэглэм барьж байгаа бол
хэт ядарахаас болгоомжил. Ганц бие мэлхийнүүд хайр сэтгэлийн халуун
дулаан орчин угтаж байна. Харин гэр бүлтэй мэлхийний хувьд гэр бүлийн
дулаан уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд нэлээд хичээх шаардлага тулгарч
байна
Арслан (7/23-8/22)
Тууштай
өдөр. Өнөөдөр таны урлагийн мэдрэмж дээшилж, бүтээлч хандлага чинь
бусдад илэрхий болно. Хөрштэйгөө нийлж урлагийн эсвэл сэтгэл зүйн
дугуйланд явснаар амьдралыг арай өөр өнцгөөс хардаг болно. Өөрийн
сонирхож, анхаарлаа төвлөрүүлж байгаа зүйлдээ бусдыг саад болохыг бүү
зөвшөөр. Өглөөг хайрттайгаа өнгөрүүлэх хэрэгтэй. Түүний халуун дулаан
сэтгэл таныг бүхнийг өөдрөгөөр харахад хүргэнэ.
Охин (8/23-9/22)
Эргэцүүлэн
бодох өдөр. Энэ өдөр та ганцаараа нам гум орчинд байх бололтой. Та
өөрийгөө ойлгохын тулд хэсэг зуур бясалгах хэрэгтэй. Эрүүл мэнд болон
ажил албатай холбоотой асуудлууд анхаарал татах хандлагатай байна. Та
амьдралынхаа иймэрхүү асуудлууд дээр хариуцлагатай хандаж, төлөвлөгөө
зохиож шийдвэр гаргах хэрэгтэй.
Жинлүүр (9/23-10/22)
Сонор
сэрэмжтэй байх өдөр. Та хуулийн чухал асуудалд хариулах хэрэг гарч
болзошгүй. Та шийдвэр гаргахаасаа өмнө итгэж явдаг хүн, хуулийн
мэргэжилтнээс зөвлөгөө аваарай. Хуучин бичиг баримтад гарын үсэг зурах
чухал хурал, уулзалтад оролцох зэрэгт туйлын болгоомжтой ханд.
Хилэнц (10/23-11/21)
Туйлын амгалан байх өдөр. Хайр дурлалын болоод нөхөрлөлийн зүгээс
сайхан мэдрэмжүүд цаг хором бүрт урссаар л байх болно. Эдгээр
мэдрэмжүүдийн туслалцаатайгаар та аливааг хийж бүтээхдээ туйлын урам
зоригтой байж, хүссэн болгондоо хүрч чадна. Өдрийн ихэнхийг гэр бүлдээ
зориул. Өөрийн гэсэн хувийн бизнесээ эхэлж ч магадгүй.
Нум (11/22-12/21)
Таны
сэтгэл татам байдал чинь гоо үзэсгэлэнг захирахаас гадна хүн бүр дээр
ажиллах болно. Хэрвээ та хоцорсон бол битгий өршөөл хүс. Хоцорсоноо
тайлбарлах ямар нэг оролдлого эсвэл өөрийнхөө үйлдлийн сөрөг нөлөөг
багасгах нь даргын дэмжлэгийг авах болно. Өөрийнхөө хувиарыг сайн хар.
Эс тэгвээс чухал уулзалтаа мартаж магадгүй. Өнөө орой хоцорсон ажлаа
нөхөж ав.
Матар (12/22-1/19)
Анхаарлаа
төвлөрүүл. Таны авъяас чадвар өөрийг тань гайхашруулах болно. Дэг
журамтай байх нь таны хувьд маш том давуу тал юм. Зарим ажил хайгч
матарынхан цэрэг цагдаагийн хүчийг ашигладаг. Бизнесийн салбарт олон
санал тавих ба хангалттай орлого амлана. Гэхдээ тухайн удирдагчийнх нь
нэр хүнд болон бизнесийг сайтар судал.
Хумх (1/20-2/18)
Таатай
өдөр. Таны эрч хүч энэ өдөр сул байна. Нийгмийн эрч хүчтэй амьдрал
танд баяр жаргал авчрахгүй байгаа мэт санагдана. Гэвч та үүнийг хүндээр
бүү тусга. Амарч, жижиг зүйлээс таашаал ав. Гэр орноо цэвэрлэн,
өөрчлөлт хийх нь тав тухыг нэмэгдүүлж, үр дүнг авчирна. Хөгжим чагнан,
алхаагаа хурдлуул. Хэрвээ та эмнэлэгт байгаа нэгнээ эргэж байгаа бол
тэдний тав тухыг нэмэгдүүлэх зүйлсийг сэдээрэй.
Загас (2/19-3/20)
Уран
бүтээлийн шинэ санаа бодлоо хэрэгжүүлэх хуучин асуудлуудаа
шийдвэрлэхэд нэн тохиромжтой өдөр. Эсрэг хүйсийнхээ хүмүүстэй харьцахад
тохиромжтой цаг. Эртний мөрөөдлөө биелүүлэх хувийн амьдралдаа амжилт
олохыг үгүйсгэхгүй. Оройг гэр бүл үр хүүхдүүдтэйгээ өнгөрүүлэх нь танай
гэр бүлийн харьцааг улам бат бөх болгоно.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих