Эмэгтэй хүн биеэ даасан байх нь хамгаас чухал гэхдээ мэдээж "хэт” гээд ирэхээрээ утгагүй л дээ. Миний нэг танил бүсгүй байдаг юм л даа. 30 дөхөж яваа, гэрлээд удаагүй, нөхөр, 1 хүүхэдтэй. Нөхөртэйгөө танилцаад дөнгөж 6 сар болоод л хүүхэдтэй болсон бөгөөд, нөхөртэйгөө үерхэж байх хугацаандаа ажил хийж байгаагүй, ер нь их сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байгаагүй хэдэн жил гэртээ байсан тийм эмэгтэй. Өөрийнхөө бүхий л жаргал зовлонг нөхөртэйгөө холбож ярина. Энэ ийм арчаагүй байгаа болохоор л би ингэж амьдарч байна гээд л эхэлнэ. Нөхрөөсөө байнга мөнгө нэхнэ, авчирсан мөнгөөр нь будаг шунх, хаана ч өмсөхөөргүй хачин этгээд загвартай платье авчихдаг, ээжийхээ төрсөн өдрөөр бэлэг худалдаж авч чадахгүй байгаа нь хүртэл нөхрийнх нь буруу, бүхий л хэрэгцээг нь хангаж, дээр нь романтик байж, хайрлаж халамжилдаггүй гэж буруутгана. Ер нь одоогийн амьдралд нь нөхөр нь л бүх зүйлд буруутай, өөр хүнтэй суусан бол ингэж амьдрахгүй байсан салаад баян хүнтэй сууна, ер нь эхнээсээ баян хүнтэй суудаг байж гэх мэтээр ярина. муудалцахаараа хэдэн цагаар нөхөртөө лекц уншина, зодолдоно, тамхи татна.
Эхэндээ би ч нөхрийг нь ямар арчаагүй амьтан бэ, хөхүүл хүүхэд, эхнэр хоёроо тэжээж чадахгүй, тэгээд дээр нь залхуу, хүүхэн шиг зантай, онцгүй залуу вэ гэж бодсон шүү. За тэгээд нөхөр нь сүүлдээ ажлаасаа ч гарсан, юу ч хийхээ байсан бөгөөд энээ тэрээ гэхэд нь эхнэрийгээ чи ямар ажил хийж байсан биш, чи орлоготой байсан юмуу гэх мэтээр хэлдэг, элдвээр доромжилдог, сална гэхэд нь тэг тэг гэдэг болсон. Энэ бүхнээс харж байхад манай зарим нэг эмэгтэйчүүд хэтэрхий эр хүнд хамаг ачааг үүрүүлэх гэдэг, дээр нь олсон, хийсэнд нь талархахаа мэдэхгүй, өөрийнхөө арчаагүй байгаа байдлаа хажуудах руугаа чихдэг, нэг л их баян, төгс эр хүн хайсан хүмүүс байх юмаа. Нөхөр гэхээрээ л хамаг хариуцлагыг өөртөө үүрдэг, дээр нь их мөнгө авчирч өгөөд л, гэртээ ирж гэрийн ажлаа ч хийгээд л, кинон дээр гардаг шиг романтик байлгахыг хүсээд л, газар дээр байхгүй хүн хайгаад байх шиг. Ер нь манай зарим охид хүүхнүүд, гадаад үзэмжиндээ "хэт” анхаарч, дотор хүнээ огт тоохоо больсон юм шиг. Баян, төгс эр хүнийг хайхын оронд эхлээд өөрийгөө сайн хөгжүүлж, төлөвшүүлчихээд дараа нь хажуудах ханиа яаж зөв сайхан хайрлаж, хамтдаа амжилтанд хүрэх аргад суралцвал ямар ч эмэгтэй хүн жаргалтай амьдарч чадна. Сайхан сэтгэлтэй сайн эмэгтэйн өмнө муу болж харагдахыг хүсдэг эр хүн гэж лав байхгүй л болов уу.
Тэгэхээр эмэгтэй хүн л ямар байна, эр хүн яг л тийм байна байх гэж би хувьдаа бодож байна. Миний хувьд дээрх найз эмэгтэйгээсээ болоод эмэгтэй хүн ийм байж л болохгүй юм байна гэсэн бат үзэл суусан байсан тул нэг хэсэг "хэт” бие даасан эмэгтэй болсон байсан. ингэж байж болохгүй юм байна, эр нь эрээрээ, эм нь эмээрээ л байх ёстой юм байна, хайртдаа эр хүн байх, эр хүн гэдгээ харуулах боломжийг нь олгож байх хэрэгтэй юм байна, энэ хэвээрээ үргэлжлээд байвал бидний амьдрал тийм ч сайхан зүйлд хүрэхгүй юм байна гэдгийг ойлгосон. Одоо бол дээрхи эерэг шийдэлд бичсэн зүйлсийг хэрэгжүүлдэг /бэлэг хараахан өгөөгүй л дээ/ маш сайн нөлөөлдөг шүү, эр хүний эрэмгий, өөрөөрөө бахархах сэтгэлийг нь өнгөлж тордсоноор ямар ч амжилтанд хүргэж болох, өөрийгөө хүссэнээрээ хайрлуулж болдог юм байна гэдгийг ойлгосон. Зарим зүйл дээр зориуд өөрийгөө сул дорой эмэгтэй хүн, түүнийг хүч чадалтай мундаг эр хүн гэж ойлгуулахад тэр минь хичнээн аз жаргалтай болдог гээч, жижиг ч бай том ч бай хийсэн зүйлд нь талархахад тэр минь улам л ихийг хийдэг, улам л ихээр намайг баярлуулах гэж хичээдэг юм. За тэгээд зах зух нь л энэ дөө. Эмэгтэй хүн ер нь эр хүнтэй жаргалтай амьдаръя л гэж бодож байгаа бол зөв харьцаж, зөв хайрлах аргад суралцах хэрэгтэй юмуу даа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих