Дуучин, жүжигчин, хөтлөгч, дээр нь маркетингийн сайн менежер Ч.Ундрал бие даасан бизнесээ эхлүүлээд байгаа билээ. Тэрбээр "UART академи” хэмээх төрийн бус байгууллага байгуулж, өөрөө удирдаж байгаа.
Түүний байгуулсан академи хөтлөгч бэлтгэх бөгөөд тал бүрээр нь сургаж, хөтлөгч хүнд байх бүхий л чанарыг төлөвшүүлэх юм. Сэтгүүл зүйн онол, тайзны яриа, илтгэх урлаг, гоо зүйн хичээлээс авахуулаад балетын хичээл хүртэл ордог гэнэ лээ. Мэдээж тайз, дэлгэцээр олон нийтэд хүрэх чухал эрхмийг бэлтгэж байгаа тул бие хаа, царай зүсэд нь ч анхаарах нь зүйн хэрэг биз ээ. Тэгвэл амжилттай гялалзаж яваа бүсгүй маань шинэ бизнес эрхэлж байгаа сурагтай. Тэрбээр америкаас гоо сайхан болон эрүүл мэндийн бүтээгдэхүүн экспортлохоор бэлтгэлээ базааж байгаа гэнэ.
Түүний ойрын эх сурвалжийн хэлснээр Ч.Ундрал одоо хийж байгаа хоёр дэлгэцийн бүтээлээ үзэгчдэдээ өргөн барьсныхаа дараа бизнесийнхээ ажилд ханцуй шамлан орох гэнэ лээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих