гэсэн шүү бодол бэлчээж явтал гудамжны захад нэг хүн үзэгдэх шиг болов.
Аль түрүүнээс хойш нэг ч хүн таарахгүй байсан. Ашгүй бараадаад хоёр
гудамж ч гэсэн алхчих юмсан гэж бодоод алхаагаа түргэсгэн түрүүчийн
хүний зогсож байсан газар хүртэл хэн ч байсангүй. Ядаж байхад гудамжны
гэрэл тээр дээр онгойж харагдана. Би олж харахгүй байж магадгүй.Гэхдээ
хүн дөхөөд ирж байхад монгол хүн байна даа чимээ өгмөөр юм гэж бодоод
багадаа аав нь хээр явж байхдаа зааж өгсөн аргаар газар
сууж тэнгэрийн сийлхийг тааруулан хартал нэг хар зүйл сөртөсхийгээд алга
болчихов. Гэнэт Туяагийн хань татсан бодол айдсаар солигдов. Хяссан юм
шиг өдөр хашааны завсараар дайраад зуучих гээд байдаг нөгөө айхтар
ноходын хуцах ч алга. Утсаа гарган ахынхаа утсанд залгатал нэг дуудаад
зай нь суучихав. Одоо яадаг билээ. Сургууль дээрээ утсаа цэнэглэхийг
оролдсон боловч ангийн хэдэн залгавар үргэлж зайгүй утсаар дүүрэн,
хараанаасаа холхон залгаж байж хоёр ч утсаа хулгайд алдаж ахыгаа
шатаасан. За утсанд найдах өнгөрлөө. Одоо яадаг билээ.Яах аргагүй л хүн
байх шиг байсан даа. Би буруу харавуу! Саяын сөртөсхийсөн хар юм юу вэ?
Гэтэл тэртээ уулзвар дээр машин үзэгдэж алсын гэрлийн зугуухан эргэлтээр
харанхуйг гэрэлтүүлэн өнгөртөл Бугын 15-ын гудамжны өмнөх буланд
нэвсийсэн хар юм зурвасхан үзэгдээд эргээд тас харанхуй
нөмөрлөө. Тэр яг байсан газараа гадас шиг зогсчихлоо. Үстэй толгой нь
ширхэг дараалан босох нь түүнд мэдрэгдэж хар хөлс нь цуван биеэ хураан,
ямар нэг чимээ гарах л юм бол хаашаа ч хамаагүй ухасхийхэд бэлэн
дэнжигнэн зогсов.
Гэтэл ар хүзүүн дээр нь хүний бүлээн амьсгаа
мэдрэгдэх шиг болоход тэр -Ээжээ!!! гэж хашгираад хар хурдаараа гүйлээ.
Гэнэт тэр харанхуйд ямар нэгэн юманд тээгэлдэн холоо үсрэн унав. Өвдөг
хацар нь халуу оргихыг тэрхэн зуур мэдэрч өвдөлтийг нь шүд зуун
тэсвэрлэн амьсгалаа түгжин чимээгүй хэвтэв. Тийм гэхийн аргагүй өмхий
үнэр үнэртэхэд нөгөө халуун амьсгал ар шилэнд нь мэдрэгдэж түүний
духруу нь унжсан үсийг эвэршсэн яхигар гар арагш нь илээд
-Хүүр минь наанаа хэвтэж бай! Битгий хөдлөөрэй! гэж шивнээд өндийгөөд
холдон явах нь алхаанаас нь мэдрэгдэв. Айдас чихэлдсэн тархинд нь энэ
сөөнгө хоолой нэг л танил юм шиг санагдсан бодол чүдэнзний гал шиг
нэгёлтойгоод эргээд унтарчихав.
Хэн нэгэн мөрнөөс нь татахад тэр сэрэв. Хэр удаан хэвтсэнийг мэдэхгүй
ахынх нь дүр харагдаж хацарыг нь зөөлөн алчуураар арчихыг л мэдэрч байв.
Тэрний ам бас зогсоо зайгүй
хөдөлж түүнээс ямар нэг юм асуугаад байх шиг боловч түүнд юу ч сонсогдсонгүй. Эргээд харанхуй бүрхчихэв.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих