Э.СОЛОНГО
Манай улсын мянгат малчны жилийн орлого 40-50 сая төгрөг. Харин
200-300 малтай малчин жилд 4-5 сая төгрөгийн орлого олдог байна. Энэ
тоог ирэх хавраас долоон саяд хүргэх боломжууд бүрдсэнийг Үйлдвэр, хөдөө
аж ахуйн яамныхан онцоллоо. Тус яамны удирдлагууд өчигдөр улирч буй
могой жилд салбартаа хийсэн ажил, ирж байгаа морин жилд хийх ажил,
төлөвлөгөөгөө танилцуулсан юм.
МАЛЧИД ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨТЭЙ БОЛНО
Монгол Улсад 289 мянган малчин өрх байгаа аж. Энэ айлууд өнгөрсөн
онд 7.3 мянган тонн ноолуур, 220 мянган тонн мах бэлтгэжээ. Үүний үр
дүнд тэдний малынхаа түүхий эдээс олох орлогын хэмжээ 2.13 хувиар өссөн
байна. 200 гаруй малтай малчин айл сард 300-400 мянган төгрөгийн орлого
олдог болоход малын түүхий эдэд олгож байгаа урамшуулал, түүхий эдийн
бодит үнийг тогтоож, зах зээлтэй нь холбож өгдөг болсон нь гол үүрэг
гүйцэтгэж байгаа аж. Харин Өмнөх жилүүдэд ноолуурын ханш тогтворгүй,
дундаж үнэ нь 45 мянган төгрөг байсныг өнгөрсөн долоо хоногт болсон
Улсын сайн малчин шалгаруулах ёслолын үеэр малчид хэлж байсан юм. Харин
Хөдөө аж ахуйн бирж байгуулагдсанаар энэ түүхий эдийн зах зээл
өөрчлөгдсөнийг салбарын яамныхан мэдээллээ. Ноолуурыг Хөдөө аж ахуйн
биржээр арилждаг болоод бүтэн жил болж байна. Энэ хугацаанд тус биржээр
арилжсан ноолуурын дундаж үнэ 67 мянган төгрөгөөс буугаагүй байна. Тус
биржээр арилжих түүхий эдийн өгөөж ирэх жилээс бас нэг хэлбэрээр
хүрээгээ тэлж байгааг Хөдөө аж ахуйн биржийн захирал Ж.Эрдэнэбат хэллээ.
Цаашид Хөдөө аж ахуйн бирж арилжааны төрлөө нэмж, түүхий эдийн үнэ, зах
зээлийн урьдчилсан мэдээллийг малчдад хүргэх зэрэг тэдний орлогыг өсгөх
ажлуудыг шат дараалалтай хийх аж. Ингэснээр 200-300 малтай малчин өрх
сард 500 мянга, жилд 5-7 сая төгрөгийн орлого олох тооцоо байна. Мөн
ирэх жилээс малчдын биржээр арилжсан түүхий эдийн хүрээнд тэдэнд
моргейжийн зээлд хамрагдах боломжийг бүрдүүлж өгөх юм байна. Мал сүргийн
эзэд энэ зээлд хамрагдсанаар үл хөдлөх хөрөнгөтэй болох боломж бүрдэж
байгааг салбарын сайд онцоллоо.
ЕВРОПЫН ОРНУУД МОНГОЛ МАЛЫН ТҮҮХИЙ ЭДИЙГ "ОНИЛЖ” ЭХЭЛЖЭЭ
Энэ онд адуу, үхрийн ширд 15 мянга, хонь, ямааны арьсанд 3000
төгрөгийн урамшуулал олгохоор улсын төсөвт 20 тэрбум төгрөг төсөвлөсөн
байна. Энэ урамшууллыг энэ оны эхний улирлаас олгож эхлэхээр болжээ.
Төрийн энэ бодлого малчдын орлогыг дэмжиж, монгол малын түүхий эдийг
дотоод, гадаадын зах зээлд хангалттай нийлүүлэхэд чиглэж байгаа юм.
Манай зах зээлд арьс, ширэн бүтээгдэхүүний түүхий эд хангалттай байгаа
боловч боловсруулах, үйлдвэрлэх арга зам хомс байгаа юм. 45 сая толгой
малаасаа авах түүхий эдээ бараа бүтээгдэхүүн болгож гадны орнуудад
экспортлох нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны ирж буй морин жилд хийх гол
ажлуудын нэг аж. Үүний хүрээнд Дархан-Уул аймагт арьс ширний үйлдвэр
барих төслийг салбарын яамнаас боловсруулжээ. Энэ үйлдвэрт малчид
малынхаа түүхий эдийг нийлүүлэн хувьцаа эзэмших боломжтой юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=38
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих