Британийн Баруун Йоркшир гүнлигийн Хауорт тосгоны оршин суугч Пол Инман
кока кола ундааг хэтрүүлж хэрэглэдэг байсан тул нас барсан гэдгийг эмч
нар тогтоов.
Англи эр энэ чихэрлэг хийжүүлсэн ундааг уух маш дуртай байсан бөгөөд
түүнийгээ авч уухаар ойролцоохь дэлгүүр рүү өдөрт хэдэн удаа гардаг
байсан гэнэ. 17 настайдаа тэрбээр аутизмын нэг хэлбэр болох Аспергерын
хам шинж өвчтэй гэдэг оношийг тогтоолгожээ. Эрүүл мэнд нь муу байсан тул
залуу эмч нарын байнгын хяналтад орох ёстой болсон юм.
Гэвч тэр эмч нартай харьцахыг хүсээгүй бөгөөд өөрөө хоол, ундны
дэглэмээ зохицуулж байсан аж. Залуу кока кола ундаанд хэт донтсон явдлаа
ялан дийлж чадаагүй гэнэ. Уушги нь устсанаас болж таалал төгссөн
эрэгтэйн цогцсыг унтлагынх нь өрөөнөөс олсон байна. Шүүх эмнэлгийн
шинжилгээг явуулсны дараагаар түүний уушгины хэмжээ ердийнхөөс дөрөв
дахин томорсон байсан нь тогтоогджээ. Эхлээд эмч нар мань хүнийг зүрх нь
хаагдаж нас барсан гэж таамагласан ч хожим энэ нь тийм биш гэдэг нь
илэрсэн аж. Биед нь хэт их шингэн цугларсны улмаас амьсгалын замын
эрхтэн нь устсан гэсэн дүгнэлтэд эмч нар хүрэв.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих