Дорнод аймгийн Засаг даргын БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлfнбуйр хотод хийсэн айлчлалын үеэр хэлэлцэгдсэн чухал асуудлуудын нэг бол Чойбалсан хот доторх гэрэлтүүлэг бүхий 14 метрийн өргөнтэй, 6 км төв замыг хүүгүй концессоор барих ажил байсан юм. Тэгвэл Хайлаар хотын замчид 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр Чойбалсан хотноо хүрэлцэн ирж замын байгууламж баригдах орчин, талбай, нөхцөл байдлын судалгаа шинжилгээ хийж байна. Газар дээр нь үзэж танилцаад эргэж очин төлөвлөгөө, төсөв, тооцооллоо хийгээд замын ажилдаа шууд орох юм байна.
ДОРНОД
Хуучнаар бидний нэрлэж заншснаар "арын зам" маань шинээр дээрх хэмжээтэй баригдснаар Чойбалсан хотын төв зам болох учиртай. Энэ 6 км зам нь одоогийн байдлаар баруун талаасаа Бумбат хорооллын баруун хойд уулзварын Замын цагдаагийн постоос эхлэн Хүүхэд гэр бүлийн гудамж-Залуус талбай-Ардчиллын гудамж-Ивээл хорооллын арын зам-Шинэ хөгжил сургуулийн хойд зам-Уурхайчдын байрны арын зам-327-р ангийн зүүн хойд Төмөр замын гарам хүртэл үргэлжлэх юм байна. Харин аймгийн төвийн замыг 5 см зузаантай хийх байсныг Еренхий сайдтай зөвшилцөж 10 см болгон төсвийг нь нэмэхээр болжээ. Мянганы замын хувьд энэ жил 90 км зам яалт ч үгүй сох дутах нь тодорхой гэдгийг аймгийн удирдлагууд хэлж байсан.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4503
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих